Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно

2021.08.09

Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлгийг 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Хэлэлцүүлэг танхим болон цахим хэлбэрээр явагдана. Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү. БҮРТГҮҮЛЭХ: https://forms.gle/s4J1HwXg5BMvdFqA8 Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны долдугаар сарын 6-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 54 дүгээр захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байна. Нийтийн мэдээллийн тухай (http://forum.parliament.mn/projects/11114), Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай (http://forum.parliament.mn/projects/11113) хуулийн төсөлтэй тус тусын холбоосоор танилцана уу.

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа 2022.10.25 Цахим хөгжлийг дэмжих багц хууль энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр (10 сарын 25-нд) Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад:1. “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ хүрээнд: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан журмуудын төслийг батлах2. Хувийн мэдээллээ хамгаалах талаар иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, энэ хүрээнд: Цахим орчинд хувь хүн өөрийн хувийн мэдээллийг нууцлах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшил зэрэг зорилтот бүлгүүдийг тодорхойлж, холбогдох сургалтыг зохион байгуулах, олон нийтийг мэдээллээр хангах аян өрнүүлэх3. Цахим орчинд хүний эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, санал боловсруулах, энэ хүрээнд: Монгол улсын хэмжээнд цахим орчинд хүний эрх зөрчигдөж байгаа гэмт хэргийн гаралт, хүний эрх зөрчигдсөн талаарх нэгдсэн статистик тоо, баримт бүхий суурь судалгааг хийж, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг байгуулахаар боллоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг Баянхонгор аймгийн иргэдэд хаанаас ч ойр хүрэх боломж бүрдлээ

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг 21 аймгийн төвд нээж, үйлчилгээг жигдрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр /2023.05.13/ Баянхонгор аймгийн төвд Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалын газрын дарга Б.Оргил, Баянхонгор аймгийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэг Баянхонгор аймагт нээгдсэнээр орон нутгийн 5 дахь салбар болж, тус аймгийн 90,000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ ойртож байна. Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Цаашид 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН.