Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

2022.01.24

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ричард Буанганыг томилогдсонд баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, нийтлэг ашиг сонирхлыг урагшлуулах чухал цаг үед үүрэгт ажилдаа орж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал АНУ-тай өнгөрсөн хугацаанд хамтарч хэрэгжүүлсэн “Кибер аюулгүй байдлын чиглэлээр хүний нөөцийг бэхжүүлэх” болон бусад ажлуудын талаар дурдаж талархал илэрхийлсэн юм.

Цаашдаа олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох Google, Apple, Paypal зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар боломжийг судлаж, хамтран ажиллах боломжийг мөн ярилцлаа.

Цахим орчны зохистой хэрэглээ, иргэдийн тоон бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадны компаниудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах санал тавилаа.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган ЦХХХ-ны сайд Н.Учралыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байна гэдгээ хэлсэн. Мөн Кибер аюулгүй байдлын чиглэлээр болон дээрх хүсэлтүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Бусад мэдээ

Архангай аймгийн 5 байгууллагын цахимжилтын системтэй танилцлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг Архангай аймагт 2 дахь өдрөө ажиллалаа. Тус ажлын хэсгийн ахлах Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат Архангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Цэцэрлэг-Бага боловсролын Ирээдүй цогцолбор , Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн ӨЭМТ-д зэрэг байгууллагуудад хэрэглэгдэж буй программ хангамж, системтэй танилцаж, санал солилцлоо. Энэ хүрээнд эдгээр анхан шатны байгууллагуудын уялдаа холбоог хангах, программ хангамжийн хэрэглээ ашиглалтыг нь нэмэгдүүлэх, дээрх байгууллагуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажил, үйлчилгээг хялбарчлах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахаар боллоо.

Монголд анх удаа программ хангамжийн Их дэлгүүр үүдээ нээлээ

ҮЙЛ ЯВДАЛ Монголд анх удаа программ хангамжийн Их дэлгүүр үүдээ нээлээ 2022.12.20 Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас Оюун ухаанд түшиглэсэн эдийн засагт тэмүүлье. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргах, үргүй зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний программ хангамжийн их дэлгүүр www.MINDGOLIA.mn системийг өнөөдөр /2022.12.20/ албан ёсоор нээлээ. Үүний үр дүнд дотоодын компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд ашиглах боломжийг нээх, тендер зарлаж программ захиалдаг тогтолцоог халах, цаг хугацааг бодитоор хэмнэх, төсвийн хэмнэлтийг бий болгох, системүүдийн харилцан уялдааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зэрэг давуу байдлыг төрд бий болгох юм. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг танилцуулж эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн болон программ хангамж үйлдвэрлэгчдийн 350 орчим төлөөлөл, худалдан авагч, хэрэглэгчдийн 250 гаруй төлөөлөл, төрийн байгууллага, яам, агентлаг, төрийн өмчит компанийн төлөөллүүд оролцлоо. ЦХХХ-ны сайд Н.Учрал нээлтийн үеэр илтгэл тавихдаа, Төр гэдэг хамгийн том худалдан авагч, хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн том тоглогч. Төр эрүүл бол зах зээл эрүүл. Төр ухаалаг бол зах зээл ухаалаг. Төр нээлттэй бол зах зээл нээлттэй байна. Ухаалаг технологийн зах зээлд ухаалаг худалдан авалт ус агаар шиг хэрэгтэй гэдгийг онцолж байсан юм. Одоогийн байдлаар 100 гаруй компанийн 180 орчим бүтээгдэхүүн байршсан ба өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Уг системийг хөгжүүлж туршсан сүүлийн 30 хоногт 5 төрлийн 4,5 тэрбум төгрөгийн системийг 21 аймгийн 248 Ерөнхий боловсролын сургууль хэрэглэснээрээ төлбөрийг нь төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

БНХАУ-ын Бээжин хотын Элчин Сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдлээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНХАУ-д 2023.09.25-наас 28-ны өдрүүдэд албан томилолттой ажиллалаа. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа Элчин сайдын яаманд нээлээ. Бээжин хотын Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр тус улсад албан ёсны бүртгэлтэй 7300 гаруй иргэн төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг хаанаас ч ойр авах боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар хилийн чанад дахь 7 улсын 10 цэгт төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нээсэн бол цаашид 45 дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Төрийн үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..