Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

2022.01.24

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ричард Буанганыг томилогдсонд баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, нийтлэг ашиг сонирхлыг урагшлуулах чухал цаг үед үүрэгт ажилдаа орж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал АНУ-тай өнгөрсөн хугацаанд хамтарч хэрэгжүүлсэн “Кибер аюулгүй байдлын чиглэлээр хүний нөөцийг бэхжүүлэх” болон бусад ажлуудын талаар дурдаж талархал илэрхийлсэн юм.

Цаашдаа олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох Google, Apple, Paypal зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх талаар боломжийг судлаж, хамтран ажиллах боломжийг мөн ярилцлаа.

Цахим орчны зохистой хэрэглээ, иргэдийн тоон бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадны компаниудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах санал тавилаа.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган ЦХХХ-ны сайд Н.Учралыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байна гэдгээ хэлсэн. Мөн Кибер аюулгүй байдлын чиглэлээр болон дээрх хүсэлтүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Other news

Э.Батшугар, Мирзо Хуршед Файзуллозода нар хамтын ажиллагааны санал солилцох уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим хөгжлийн агентлаг хооронд Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм. Өнөөдөр буюу 2025.07.25 өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Э.Батшугар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим хөгжлийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода нар санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны санал солилцох уулзалт хийлээ. Уулзалтад Монгол Улсын мэдээлэл технологийн компаниудын төлөөллүүд оролцлоо. Монгол улсын мэдээлэл технологийн компаниудыг Тажикистан улс цаашлаад Төв азийн зах зээлд гарахад Бүгд Найрамдах Тажикистан Улсын IT PARK гүүр олон ажиллах болно гэдгээ онцлон тэмдэглэлээ. Манай хоёр улс цахим шилжилтийг хурдасгах сайн туршлагаасаа хуваалцаж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Оксфордын их сургуулийн судлаачид Монголын кибер аюулгүй байдлыг үнэлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЖАЙКА болон Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх” судалгааг эхлүүллээ. Судалгаанд манай улсын төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд 10 дугаар сарын 02 – 04-ны хооронд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Кибер аюулгүй байдлын чадавхыг үнэлэх загварчлалыг Их Британийн Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй мэргэжилтэн хамтран боловсруулж, таван түвшнээр тодорхойлно. Энэхүү судалгааг хийснээр Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах өнөөгийн нөхцөл байдал, хүчин чармайлтыг бодитойгоор тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлох, кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой зохион байгуулах, гадаад, дотоод хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хувийн хэвшил, иргэдийн кибер аюулгүй байдлыг хангах бодлого төлөвлөлтөд итгэх итгэлийг нэмэгдүүлэх шийдлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой. УИХ-аас Кибер аюулгүй байдлын тухай хуулийг 2021 онд баталж, Монгол Улсад кибер аюулгүй байдлыг хангах эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Түүнчлэн Засгийн газрын 2022 оны 493 дугаар тогтоолоор “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги”-ийг баталж, үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлыг хангах 5 зорилт, 40 арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн Засгийн газрын 2023 оны 42 дугаар тогтоолоор “Кибер аюулгүй байдлын зөвлөл”-ийг байгуулж, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах боломжийг бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ, кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн сан бүхий Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Үндэсний төв, Нийтийн төв, Зэвсэгт хүчний төвийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн.

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 77,285 хүүхэд байгаагаас Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах 38,398 хүүхэд байна. Бүртгэлийг 2024.08.12-2024.08.25-ны өдрүүдийн хооронд E-Mongolia системээр хүлээн авна. Хэрэв та цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой.