Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх, цахимаар мэдээллээ харах боломжтой боллоо

2022.01.13

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв нь иргэдэд даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг 1800-1363 лавлах утсаар өгч байна. Мөн 20 гаруй ЭМД-ын төрийн үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлж байна.

Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын хүрээнд өнгөрсөн онд даатгуулагч-иргэдийн хамгийн их авдаг эрэлттэй үйлчилгээнүүдийг бүрэн цахимжуулсан. Тухайлбал иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас харах боломжтой болсон. Үүний үр дүнд 2022 онд нийтдээ давхардсан тоогоор 450 мянган даатгуулагч цахимаар шимтгэлийн мэдээллээ авсан байна. Мөн ЭМД-ын шимтгэлээ и.баримт аппликэйшнээр дамжуулан төлдөг болсон.
Ингэснээр 2022 онд и-баримтаар 237 мянга гаруй иргэн ЭМД-ын шимтгэлээ төлж, Эрүүл мэндийн даатгалын санд 11.1 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүллээ. Он гарсаар 13 хоногт 19 мянган иргэн цахимаар ЭМД-ын шимтгэлээ төлж, 1 тэрбум гаруй төгрөгийг ЭМД-ын санд төвлөрүүллээ.

Бусад мэдээ

187 компанийн app устгагдах эрсдэлээс сэргийлж, баталгаажууллаа

            Google компаниас 2024 онд гаргасан журмын дагуу  “Google Play Store” дээр аппликейшн байршуулж үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй нэгж, байгууллагууд /ААНБ/ өөрсдийн “Google Developer” бүртгэлээ “D-U-N-S” дугаартайгаар шинэчлэх шаардлагатай болсон.  Тэгвэл Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс тус дугаарыг нээлгэж чадахгүй байгаа болон “Google play Store” дээрх аппликейшн нь устгагдах эрсдэлд орсон 187 ААНБ-ын дэлгэрэнгүй судалгааг гаргаж, Google компанийн Google Android team, Government affairs and public policy (GAPP) багт хүргүүллээ. Өнөөдрийн байдлаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Google компани хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын аппликейшныг устгахгүй байх, “DUNS” дугаар шаардахгүйгээр бүртгэлээ шинэчлэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймд судалгаанд хамрагдсан байгууллагуудад дараах алхмуудыг хийхийг зөвлөж байна. Үүнд: Алхам 1: https://play.google.com/console/ холбоосоор өөрийн байгууллагын бүртгэлтэй “account”-руугаа нэвтэрч орно. Жич: Шинээр бүртгэл үүсгэхгүй.  Алхам 2: Үндсэн “home page” дээр “verify now” гэсэн товч дээр дарна. Алхам 3: Асуумжийн дагуу бөглөнө. Байгууллагынхаа гэрчилгээг хавсаргана.Алхам 4: Данс эзэмшигчийн мэдээллээ оруулаад бичиг баримтаа хавсаргана.  Ерөий заавар харах:  https://support.google.com/googleplay/android-developer/answer/14177239?hl=e Цаашид Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудад “DUNS” дугаар олгуулах болон улсын хэмжээнд “DUNS” дугаарыг нээлгэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Дэлгэрэнгүй танилцуулга: https://www.dnb.com/duns/duns-lookup.html 

“Оюутны Хакатон” тэмцээний бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнтэй хамтран “Оюутны хакатон” тэмцээнийг зохион байгуулж байна. Энэхүү тэмцээн нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд бүсүүдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, санал, шийдэл боловсруулахад оюутан залуусын бүтээлч сэтгэлгээ, оролцоог хангаж, хөгжилд нөлөөлөхүйц төслүүдийг шалгаруулах зорилготой.  Хамрах хүрээ: Мэргэжлийн боловсролын их сургууль, политехник коллеж, их, дээд сургуулийн I-VI түвшний оюутан Бүртгэл:  Нэгдүгээр шат  Багууд: 2025.04.12 өдөр чиглүүлэх сургалтад хамрагдаж, төслөө сайжруулна. Төслөө сайжруулсан бөгууд 3 минутын танилцуулга бичлэгийн хамт 2025.04.17-ны 12.00 цагт regional.gov.mn/event бүртгэлийн системээр ирүүлнэ.  Оролцогчдын бүтээлийг 2025.04.21-2025.04.24-ны хооронд Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн цахим хаягт байршуулж, олон нийтээс санал авч, AI ашиглан тооцоолуулна.  Шүүгчид болон олон нийтийн саналын үнэлгээгээр шалгарсан багууд II шатанд оролцоно.  Хоёрдугаар шат: Энэ шатанд шалгарсан багууд төслөө оролцогчид болон шүүгчдийн бүрэлдэхүүнд 2025 оны 04-р сарын 26-ны өдөр танилцуулна. Төслийн танилцуулгад үндэслэн шүүгчдийн бүрэлдэхүүн аваргыг дараах оноонд үндэслэн шалгаруулна. Үүнд:  Тэмцээний удирдамжийг ЭНД дарж татаж авна уу.  Дэлгэрэнгүй мэдээллийг regional.gov.mn цахим хуудаснаас авна уу. 

Үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн суурь системийг шинэчлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж байна

Дэлхийн Банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн суурь системийг шинэчлэх (дахин зар)” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж байна. Хугацаа: 2026 оны 03-р сарын 30-ны өдөр, 15:00 цаг ************ The World Bank financed “Smart Government II” Project, implemented by the Ministry of Digital Development, Innovation and Communications invites Proposals from the eligible Bidders for “To renew the Root certification system of the National public key infrastructure (PKI) of Mongolia /Rebid/. Submission Deadline: March 30, 2026, 15:00 PM (UB time)