Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Харилцаа Холбооны Хөгжил – 2022” бүсийн зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна

2022.10.08

“Харилцаа холбооны хөгжил – 2022” бүсийн зөвлөгөөн нь тус салбарын хөгжлийн чиг хандлага, шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлэх, туршлага солилцох, бодлогын болон зохицуулалтын асуудлуудаа хэлэлцэх, орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийн саналыг авч цаашдын үйл ажиллагаандаа тусгах боломжийг олгодог. 2006 оноос эхлэн зохион байгуулж байгаа бүсийн зөвлөгөөнийг энэ удаа Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.

Бусад мэдээ

ЦХХХЯ бодлого үйл ажиллагаандаа хилийн чанад дахь монголчуудын оролцоог хангаж ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ бодлого үйл ажиллагаандаа хилийн чанад дахь Монголчуудын оролцоог хангаж ажиллана 2022.09.06 УИХ дахь Инновац цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэдэх “Хилийн чанад дахь Монголчуудын Технологийн зөвлөл” нь 2022 оны 7-р сард байгуулагдсан бөгөөд мэдээллийн технологийн салбарт хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хөгжил, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах зорилготой зөвлөл юм. Тус зөвлөлд дэлхийн өнцөг булан бүрт технологийн салбарт амжилттай ажиллаж буй шилдэг мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хамтран судалгаа, зөвлөмж боловсруулж, МУ-ын хэмжээнд өрнөж буй цахим шилжилтэд хувь нэмрээ оруулахаар зогсолтгүй ажиллаж байна Өнөөдөр тус зөвлөлийн гишүүд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдтай цахим хурал зохион байгуулж МУ-ын хэмжээнд кибер аюулгүй байдлын нөхцөл байдлыг дүгнэх, цахим хөгжлийг дэмжихээр батлагдсан багц хуулиудыг давж гарсан, хэрэгжилтэд гацаа үүсгэсэн журмуудыг судлах зэрэг хэд хэдэн чухал сэдвээр санал боловсруулж байгаагаа танилцууллаа. Сайд Н.Учрал зөвлөлийн гишүүдэд хандан мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгоход шударга өрсөлдөөн, хувийн хэвшлийн тэгш оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлж байлаа.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Монгол Улсын хэмжээнд бүх салбарын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын цахимжилтад үнэлгээ хийж иргэдэд нээлттэй, ил тод, хялбар иргэдийн хяналттай болгох зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийн чиг үүрэг: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, И Монгол академи, Үндэсний дата төв, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв: Салбарын хэмжээнд ашиглагдаж буй системийн үйл ажиллагаа болон аюулгүй байдал, техник тоног төхөөрөмжийг үнэлэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, ажлын уялдаа холбоог хангахад зөвлөн туслах. Хууль зүй, дотоод хэргийн яам: Холбогдох хууль тогтоомжид дагалдах өөрчлөлтүүдийг хийх. Талууд ийнхүү чиг үүргээ харилцан тохиролцож, салбарын цахимжилтыг шинэ шатанд гаргахаар хэлэлцлээ.

“1000 AI Ambassador” – Хиймэл Оюуны элч бэлтгэх их аялал эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Хэнтий аймагт ажиллах үеэрээ 400 гаруй сурагчидтай уулзлаа. Энэ үеэр тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “1000 AI Ambassador” төслөө танилцуулсан юм. Тус яам нь хоёрдугаар сард хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулан, олон нийтээр хэлэлцүүлсэн юм. Энэхүү стратегийн хүрээнд НҮБ-ын хүүхдийн сантай хамтран орон даяар 1000 залуу манлайлагчдыг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүллээ. Төслийн хүрээнд “1000 AI ambassador” – ийг төрөл бүрийн сургалт, чадавхжуулах үйл ажиллагаагаар дэмжинэ. Эдгээр манлайлагчид нь өөрсдийн мэдлэг, ур чадвараа ашиглан хиймэл оюуны тухай ойлголт, цахим ур чадвар, технологийн шинэ хандлагыг олон нийтэд таниулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ. Тэдгээр элч нар хот, хөдөөгийн олон нийтийн хүрээнд хиймэл оюуны хэрэглээ, ач холбогдлыг ойлгуулах сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, иргэдийн дижитал боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Үүнээс гадна, шинэлэг санаачилга, инновацыг дэмжих, хиймэл оюуныг ашиглан нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг судалж, бодит төсөл, үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд залуу манлайлагчид нь технологийн хөгжилд тэргүүлэгч болж, хиймэл оюуны салбарт мэргэшсэн иргэдийн хүрээг өргөжүүлэх, улс орны инновацын чадамжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Энэ хүрээнд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Хэнтий аймгийн 20 сурагчийг Хиймэл оюуны элч төлөөлөгч болгон бэлдэх үүргийг Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбуньд өгч, 20 ширхэг компьютер гардуулан өглөө.