Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Өнөөдөр бидний өдөр Холбоочидоо

2021.07.19

Монгол Улсынхаа бүхий л салбарт болон иргэдэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг хүргэхий төлөө шамдан ажиллаж буй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бүх инженер, программистууд үйлчилгээ болон бусад хэсгийн ажилтан та нартаа түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. … Тэртээгээс 100 жилийн өмнө яг энэ өдөр 1921 оны 7 дугаар сарын 19 ны Ардын засгийн Газрын 6 дугаар хурлаар … Хоёрдугаар зүйл. Шуудан бичиг цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулахыг хэлэлцээд байгуулахаар болсон тул гүн Цэдэвсүрэн ерөнхийлөн шийтгэх түшмэлд Маслаковыг туслах түшмэлд тус тус томилжээ…

Зураг. 1 1921 оны 7 сарын 19 ны Ардын засгийн Газрын 6 –р хурлын материалын хуулбараас ….

Зураг. 2 Шуудан бичиг цахилгаан мэдээний ерөнхий хорооны
анхны Ерөнхийлөн шийтгэх түшмэл гүн Цэдэвсүрэн

Бусад мэдээ

70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтлоо

ҮЙЛ ЯВДАЛ 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтлоо 2022.06.15 Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ыг баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.1 дэх хэсэгт “Хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно.” гэж заасны дагуу төрийн байгууллагуудын саналыг үндэслэн нийт 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталж, олон нийтэд ил тод, нээлттэй байршуулах хугацааг тогтоолоо. Энэхүү тогтоол батлагдсанаар төрийн байгууллага өөрийн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох замаар олон нийтэд нээлттэй болгон нийтэлж, иргэн, хуулийн этгээд төрөөс бий болгосон нээлттэй өгөгдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгохдоо ашиглах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бүтээлч санал, санаачилгыг дэмжих боломжтой болно. Нээлттэй өгөгдлийг Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18 ны өдрийн 200 дугаар тогтоолоор баталсан “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл журам”-ын дагуу машинд уншигдах форматын дагуу боловсруулж, хандалт хийх боломжтой байдлаар цахим хуудаст байршуулах бөгөөд ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардахгүйгээр чөлөөтэй ашиглаж, хэрэглэж, дахин түгээх нөхцөл бүрдэх юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Дорноговь аймагт төрийн үйлчилгээний “ХурДан” цэг байгуулагдлаа

Төрийн үйлчилгээг “Хаанаас ч ойр” танд хүргэх төрийн үйлчилгээний “Хурдан” цэг орон нутаг дахь анхны салбараа нээлээ. Нээлтэд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар болон Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө. Дорноговь аймгийн Сайншанд хотод төрийн үйлчилгээний “Хурдан” цэг 3 байршилд байгуулагдаж байгаа бөгөөд тус хотын 25.000 гаруй иргэд болон аймгийн иргэд, дамжин өнгөрч буй иргэд үйлчлүүлэх боломжтой болж байна. Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах бүрэн боломжтой. Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад 504 байршилд байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 18, хилийн чанадад 5 цэгийг байгуулсан бол 21 аймгийн төвд анхны цэгээ байгуулав. Бусад аймгийн төв, хотуудад 5 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Катар Улсад ажлын айлчлал хийж байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Катар Улсад хийж буй айлчлалын хүрээнд 11 дүгээр сарын 16-ны өдөр Катар Улсын Харилцаа, холбоо мэдээллийн технологийн сайд Мухаммад бин Али Аль-Маннай-тай уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайд П.Сэргэлэн, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Г.Дашням, Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга З.Даваажав нар байлцав. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол Улсын цахим хөгжлийн явц, түүний бодлого, хууль эрх зүйн зохицуулалт, “e-mongolia” платформ болоод цаашид хийхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөрийн талаар товч танилцуулаад Катар Улстай харилцаа, холбоо цахим хөгжлийн салбарт харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, Монголын мэргэжилтнүүдийг Катарт урт, богино хугацааны сургалтад хамруулах, Катараас Монголд хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар хөндөж ярилцав. Мухаммад бин Али Аль-Маннай сайдын хувьд Катар Улсын цахим хөгжлийн явц, хэрэгжүүлж буй бодлого, яамны үйл ажиллагаа, Катарын “Cloud” дата төвийн талаар танилцуулаад Монгол Улстай мэргэжилтнүүдийг чадавхжуулах, цахим шилжилтийн туршлагаасаа хуваалцах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд Монголын талаас тодорхой төсөл, хөтөлбөрүүд тавьсан тохиолдолд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжийг судлахаа нотлов. Мөн тэрээр Катар Улс цахим Элчин сайдын яам төслийг анхлан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү төсөлд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгааг мэдэгдэв. Цахим Элчин сайдын яам байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг Н.Учрал талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд төслийг ажил хэрэг болгох, үр дүнд хүргэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага, мэдээлэл солилцоход бэлэн гэдгээ мэдэгдэв. Мөн тус төслийн хүрээнд Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яамыг анхны цахим Элчин сайдын яам болгох чиглэлээр Элчин сайд П.Сэргэлэнг Катарын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн яамтай тогтмол уялдаа холбоотой ажиллаж, мэдээллээ Засгийн газарт ирүүлж байх чиглэлийг өгөв. Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны яамд хооронд илүү ойр дотно хамтран ажиллах хүрээнд Харилцан ойлголцлын Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо. Н.Учрал сайд айлчлалынхаа хүрээнд Катар Улсын Харилцаа, холбоо мэдээллийн яамнаас хэрэгжүүлж буй цахим шийдлийн хүрээнд иргэдийн амьдралын стандартыг дээшлүүлэх, Катарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “TASMU Smart Qatar” хөтөлбөр болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим үйлчилгээний төв болох “МАДА” -гийн үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia