Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчид шагнал хүртлээ

2022.07.06

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Монгол Улсад Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 болон 101 жилийн ойн баярын өдрүүдийг тохиолдуулан ЦХХХЯ болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй 60 орчим ажилчдаа шагнаж урамшууллаа. Үүний зэрэгцээ Холбооны сайдаар 15 жил ажиллаж, Монгол Улсыг холбоожуулах их бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулсан Дахын Готовыг Хөдөлмөрийн Баатар цол тэмдгээр шагнуулсанд нь баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Бусад мэдээ

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдад “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, И-Монгол академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, Говь-Алтай аймгийн ТЦҮЗХ-ийн дарга Д.Сумъяабазар аймгийн цахим шилжилтийн талаар хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг танилцуулсан бол И-Монгол УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын процесс аналист П.Оргил “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй”-н талаар сургалт оров. Уулзалтад Говь-Алтай аймгийн төрийн 50 орчим байгууллагын 150 гаруй албан хаагч оролцож, тавьсан илтгэл, мэдээллийн хүрээнд асуулт хариулт өрнүүлж, санал солилцлоо.

Дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд Япон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг өнөөдөр /2025.04.22/ хүлээн авч уулзлаа.  Япон Улсын Эзэн хаан хатны хамтаар ирэх 7 дугаар сард Монгол Улсад айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэхүү айлчлал нь Япон Улсын хааны хаан ширээ залгамжилснаас хойш айлчилсан гурав дахь улс болж байгааг талууд онцлон тэмдэглэв. Япон Улс нь манай улстай “Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаатай анхны улс бөгөөд олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. Тэр дундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг бэхжүүлэхэд Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран ажиллаж байна. Цаашид дэвшилтэт технологийг дагасан өгөгдлийн шинжээч, AI, өндөр технологийн чиглэлийн боловсон хүчнийг богино хугацаанд бэлдэх, салбарын хүний нөөцийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах зэрэг Монгол Улсад нэн шаардлагатай төслүүд дээр Япон Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү онцлов. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Үүний зэрэгцээ, Монгол Улс Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн Хүннү хотыг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү хотыг дижитал, ухаалаг хот болгон хөгжүүлэхэд Япон Улс хувь нэмрээ оруулах, тус хотод байгуулагдах хиймэл оюуны үндэсний судалгааны төв, мэдээллийн технологийн стартап компаниудыг бойжуулах зэрэг төслүүдэд Японы хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид орж ажиллахыг урилаа.  Мөн Монгол орны өргөн уудам газар нутаг, агаарын чөлөөт орон зайн бүрэн боломжийг ашиглан “Дроны туршилтын бүс” байгуулах чиглэлээр холбогдох шийдвэр гарсан. Энэхүү туршилтын бүсэд эрдэмтэн судлаачид ажиллах, хувийн хэвшлийнхэн дроны туршилтаа хийх боломжтой гэж үзэж байна. Мөн манай орны хүйтэн сэрүүн уур амьсгалын давуу талд түшиглэн дата төвүүдийг барьж байгуулах бүрэн боломжтой талаар санал солилцлоо. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү Дээрх саналыг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү талархан хүлээн авч, дээрх төслүүдийг Японы хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудад танилцуулах чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ илэрхийллээ.  Үүний зэрэгцээ, KDDI компани Монгол Улсад “Дата төв”-өө байгуулж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл олон улс, орнууд Монгол Улсыг сонирхох болно гэдгийг онцлов.  Мөн ирэх тавдугаар сард болох Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагаас Япон Улсад зохион байгуулах Сайд нарын уулзалтад ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүг биечлэн оролцож, Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ололт амжилт, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, санаачилгуудын талаар бүс нутгийн орнуудад танилцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой талаар онцлов.

Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны мэдээллийн хүртээмж, чанар. Ажил хайж буй иргэд баталгаагүй зар, идэвхгүй ажлын байр, давхардсан мэдээллийн дунд төөрөлдөх нь түгээмэл бол байгууллагуудын хувьд хүний нөөцийн сонгон шалгаруулалт удаашрах, зорилтот ажил горилогчдоо олоход хүндрэл учрах тохиолдол цөөнгүй. Тэгвэл Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч, ажил горилогчдыг холбож, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд нээлттэй ажлын байруудын мэдээллийг нэг дороос харах, ажлын анкетаа олон сувгаар илгээх боломжийг бүрдүүлэх  зорилгоор “И-Монгол академи” УТҮГ, “Зангиа Портал” ХХК хамтран E-Mongolia системийн “Ажлын байр” цэсийг бүрэн шинэчилж, илүү хүртээмжтэй, нэгдсэн хэлбэрт орууллаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Энэ бол төр нэгдсэн, баталгаатай үйлчилгээний орчныг бүрдүүлж, хувийн хэвшил бодит дата, технологийн шийдлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй хамтын ажиллагааны жишээ юм гэдгийг онцоллоо. Цаашид энэхүү хамтын ажиллагаа нь хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хүний нөөцийн хөгжил, бүсчилсэн ажлын байрны мэдээлэл, ур чадварт суурилсан сонголтыг дэмжих чиглэлээр өргөжин хөгжих суурь болж байна гэлээ. Шинэчлэлийн хүрээнд Zangia.mn платформд байршсан төрийн болон хувийн хэвшлийн 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia системийн веб болон гар утасны аппликейшний “Ажлын байр” цэсээр дамжуулан иргэд шууд харах боломжтой болсон. Иргэн “Ажлын байр” цэсийг сонгосноор: Ингэснээр иргэд олон сайт, зарын групп дамжих шаардлагагүй болж, цаг хугацаа, зардлаа хэмнэх бодит нөхцөл бүрдлээ. Ялангуяа шинэхэн төгсөгчид, ажил мэргэжлээ солих хүсэлтэй иргэд, мөн орон нутгаас ажил хайж буй иргэдэд энэхүү шинэчлэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит шийдэл болж байна.