Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсын цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгахад чиглэсэн зорилго, ололт, амжилтын сайн туршлагыг танилцууллаа

2022.06.02

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн чуулган-2022”-ны дээд түвшний хуралдаанд цахимаар оролцлоо. Тус хуралдаан нь Женев дэх Олон улсын Цахилгаан холбооны байгууллагын төв байранд 2022 оны 05 дугаар сарын 30-наас 2022 оны 06 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж байгаа юм. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ тус чуулганы Өндөр түвшний бодлогын 8 дугаар хуралдаан болох “Цахим таатай орчныг бий болгох нь” сэдэвт салбар хуралдаанд цахимаар оролцож Монгол Улсын хэрэгжүүлж буй цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгах, бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болох зэрэг стратегийн зорилго, зорилтууд, одоогийн ололт амжилтын сайн туршлагаа оролцогчдод танилцууллаа.

Мөн Сайд нарын дугуй ширээний хаалттай уулзалтад оролцож, бусад улсын сайд нар болон өндөр дээд түвшний төлөөлөлтэй санал бодлоо солилцсон юм.

“Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн чуулган-2022” нь тогтвортой хөгжлийн зорилт, зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болох мэдээлэл, харилцаа холбооны технологийн үүргийг хэлэлцэх гол форум болж, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр (НҮБХ-ны А/70/1 тогтоол)-ийн хэрэгжилтийг хянах дэлхийн механизмын талаар хэлэлцэж байна.  Энэхүү Чуулган нь НҮБ-ын холбогдох байгууллагуудтай хамтран Чуулганы үйл ажиллагааны ололт амжилтыг хянах платформоор хангаж, 2005 оноос хойших үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл, үнэлгээ дүгнэлт өгдөг.

Бусад мэдээ

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ

ҮЙЛ ЯВДАЛ Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ 2022.12.15 Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр /2022.12.15/ нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. ЦХХХЯ-ны дэмжлэгтэйгээр нээгдэж буй энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд Мэдээлэл, технологийн үндэсний парк үйл ажиллагааг нь бүрэн хариуцан ажиллах бол бүх нийтэд цахим ур чадвар олгох сургалтыг И-Монгол академитай хамтран зохион байгуулах юм. Тус төвд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжийн бүрдэл бүхий 2 танхим, интернэт кафе, видео уулзалтын өрөө, тоон контент бүтээх, контент бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх 2 танхим зэргийг 100% тоноглож, засвар, тохижилтын ажлыг шийдвэрлэсэн бөгөөд зорилтод болон нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо онцлог юм. БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг нь олон улсад Мэдээлэл хандалтын төв байгуулах (IAC) төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төв нь 52 дахь нь болж байна.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Нийтийн албаны форум” хамтын ажиллагааны уулзалтаар үргэлжилж байна

НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд ердөө тавхан жил үлдээд буй энэ үед НҮБ-ын “Нийтийн албаны форум” өдрүүдэд Узбекистан Улсын Самарканд хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Уг форумын үеэр ЦХИХХ-ны сайдын зөвлөх Б.Амгалан Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон Узбекистан, Камбож, Гүрж зэрэг орны төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгт 1100 гаруй хүүхэд оролцлоо

-Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна- Уг хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, И-Монгол академи УТҮГ-ын холбогдох албан тушаалтнууд илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборт зохион байгуулсан. Мөн Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Налайх, Багануур дүүрэгт хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, нийт 1100 гаруй хүүхдийг хамрууллаа. Энэ үеэр хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтын шаардлага, хуулийн заалтуудын талаар танилцуулж, хүүхдүүдээс судалгаа, асуумж авсан юм. Цахим сүлжээнд хүүхдүүдэд аюулгүй орчныг бүрдүүлэхэд тэдний санал бодол үнэ цэнтэй. Тиймээс хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, тэдэнд тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлоход хэлэлцүүлгийн зорилго чиглэсэн. Цаашид хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд сургуулиудын багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг хамруулах юм.