Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Үндэсний цахим шууданг энэ онд хэрэглээнд нэвтрүүлнэ

2022.05.25

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үндэсний цахим шууданг өргөжүүлэх, 2022 онд багтаан хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Үндэсний статистикийн хороо хамтран 2021 онд хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээний судалгаа”-гаар иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43,8 хувийн тоон үзүүлэлттэй гарсан. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн “и-Монголиа” системийн хэрэглэгчдийн тоо болон танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй хэрэглэгчдэд үндэслэн 1,4 сая иргэн үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой байна. Иргэн үндэсний цахим шуудангаар дамжуулан төрийн байгууллагад өргөдөл гаргах, үйлчилгээний талаарх явцын мэдээлэл авах, төрийн албаны 200 мянга гаруй албан хаагчтай харилцах, иргэний оролцоотой засаглал бий болгох нэг арга хэрэгсэл болгож хэрэглээнд нэвтрүүлэх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад системийн бэлэн байдлыг хангахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Бусад мэдээ

 “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ үндэсний хэмжээнд өрнөж байна.

“Цахим аймаг” бодлогын баримт бичгийн хүрээнд ЦХХХЯ орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд нэгдсэн бодлого арга зүйгээр хангах төлөвлөгөө боловсруулан зөвлөмж өгөх , сургалт, үнэлгээ хийх арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Тус арга хэмжээний хүрээнд аймаг, орон нутгийн цахим бэлэн байдлын үнэлгээг хийж хөгжлийн түвшнийг тогтоох, цахим аймгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад зөвлөмж өгөх, аймгуудын харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, систем архитектурыг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Мөн орон нутагт программ хангамж, систем худалдан авахад хуульд заасан нийтлэг шаардлага, нөхцөлийг мөрдүүлэх, иргэд олон нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи орон нутагтай хамтран ажиллаж байна. ЦХХХЯ, ТЦҮЗГ, И-Монгол академийн сургалт, судалгаа, үнэлгээний 28 мэргэжилтний баг бүрэлдэхүүн 08-р сарын 14, 15-ны өдрүүдэд Дорноговь аймаг, Ховд аймаг, Хэнтий аймгуудад нэгэн зэрэг ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд цахим шилжилт олон салбарт эрчимтэй явагдаж байгаа боловч ухаалаг, цахим аймаг, хотын талаарх ойлголт, мэдлэг зөрүүтэйгээс аймгуудын цахимжилт ихэнх тохиолдолд компьютер, сервер худалдаж авах, цахим хуудас хөгжүүлэх, гудамж талбайг камержуулах зэргээр хязгаарлагдаж байна. Тиймээс цахим аймаг, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийн тулд ЦХХХЯ-наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмж боловсруулсан бөгөөд нэгдсэн бодлого, арга зүйгээр хангахаар ажиллаж байна.

“Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журам”-ыг танилцууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албатай хамтран Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 253 дугаар тогтоолоор батлагдсан “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журам”-ыг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд салбарын мэргэжлийн холбоодын 20 гаруй төлөөлөл оролцов. Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албаны төлөөлөл журмын зорилго, үндсэн зохицуулалт, мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх үйл ажиллагааны үе шат, бүрдүүлэх баримт бичиг, бүртгэлийн шаардлага, хэрэгжилтийн явцад анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Мөн оролцогчид журмын хэрэгжилтэд үүсэх хүндрэл болон бусад санал, хүсэлтээ илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ц.Баатархүү: Дроны мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг хавраас эхлүүлнэ

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дроны дэлхийн зах зээл 2021 онд 26.3 тэрбум ам. доллар байсан бол 2030 он гэхэд 54.6 тэрбум ам. доллар болж өсөх төлөвтэй байна гэсэн судалгааг Drone industry insight байгууллагаас гаргажээ. Эдийн засгийн шинэ бүтэц болж орж ирж буй энэхүү дэвшилтэт технологийг дэлхийн олон улс батлан хамгаалах, шуудангийн хүргэлт, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт ашиглаж, бүтээмжийг нэмэгдүүлж байна.  Манай улс ч энэ төрлийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэх, түүний туршилтын бүсийг байгуулан гаднын хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дроны анхны хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа төдийгүй дрон туршилтын талбайг Баянзүрх-Налайх дүүрэг, Дархан-Уул аймагт байгуулах шийдвэрийг гаргасан билээ.  Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж байна.  Тус тэмцээнийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээлээ. Тэрбээр “Монгол Улсын технологийн салбарт шинэ эдийн засаг бүтээх түүхийн хуудас нээгдэж байна. Дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн бол Монгол Улсад дрон угсралт, үйлдвэрлэлд  чухал хувь нэмэр оруулна. Энэ тэмцээнээс үүдэлтэйгээр дроны мэргэжлийн оператор буюу жолоодогч нарыг сургах, албан ёсны мэргэжлийн гэрчилгээжүүлэх ажил эхэлнэ. Дроны нисгэгч гэдэг бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цоо шинэ ажил мэргэжил юм. Тиймээс энэ тэмцээнд оролцож буй залуучууд Монгол Улсын хүний нөөц, технологийн салбарт цоо шинэ, ажил мэргэжлийг бий болгож, дараагийн үедээ энэхүү ур чадвараа өвлүүлэх хамтын үүрэг хариуцлагыг хүлээж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дроны хэрэглээг нэмэгдүүлэх анхны хуулийн төслийг боловсруулж байгаа төдийгүй дрон туршилтын талбайг Баянзүрх-Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт байгуулахаар болсон. Мөн ирэх гуравдугаар сараас дрон жолоодлогын мэргэжлийн үнэмлэх олгох сургалтын хөтөлбөр танилцуулж, мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг эхлүүлнэ” гэдгийг онцолсон юм.  Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буй дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээн дараах төрлүүдээр явагдаж байна. Үүнд  Тус тэмцээнийг Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийн аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.  Дрон жолоодлогын анхдугаар тэмцээний улсын аваргууд ням гарагт тодорно.