Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Үндэсний цахим шууданг энэ онд хэрэглээнд нэвтрүүлнэ

2022.05.25

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үндэсний цахим шууданг өргөжүүлэх, 2022 онд багтаан хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Үндэсний статистикийн хороо хамтран 2021 онд хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээний судалгаа”-гаар иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43,8 хувийн тоон үзүүлэлттэй гарсан. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн “и-Монголиа” системийн хэрэглэгчдийн тоо болон танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй хэрэглэгчдэд үндэслэн 1,4 сая иргэн үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой байна. Иргэн үндэсний цахим шуудангаар дамжуулан төрийн байгууллагад өргөдөл гаргах, үйлчилгээний талаарх явцын мэдээлэл авах, төрийн албаны 200 мянга гаруй албан хаагчтай харилцах, иргэний оролцоотой засаглал бий болгох нэг арга хэрэгсэл болгож хэрэглээнд нэвтрүүлэх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад системийн бэлэн байдлыг хангахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Other news

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдэд тоон гарын үсгээ авахыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.04.06/ “E-Business” платформын нээлтийн арга хэмжээнд оролцохдоо авлига, хүнд сурталгүй, цахим Монгол Улс болоход ард иргэдийн оруулах хамгийн том хувь нэмэр нь хүн тоон гарын үсэгтэй болох гэдгийг онцоллоо. Мөн оны эцэс гэхэд “e-Mongolia” системийн 1.5 сая хэрэглэгчийг тоон гарын үсэгт шилжүүлж чадвал том хэмжээний цахим хувьсгал болно. Тиймээс иргэддээ хандаж тоон гарын үсгээ авахыг уриалж байна гэсэн юм. Цахим гарын үсгийн тухай хуулиар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож байна. Тоон гарын үсгийг иргэний үнэмлэх, token болон ухаалаг утсанд суурилуулах боломжтой ба өнөөдрийн байдлаар 603 мянган иргэнд тоон гарын үсэг олгожээ.

Ховд аймагт “цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ эхэллээ

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Ховд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын дарга Б.Түмэндэмбэрэл нарт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч уулзалт зохион байгууллаа. Аймгийн удирдлагуудтай Ховд аймгийг бүрэн камержуулах, Баруун бүсийн цахим сургалт судалгааны тулгуур төв байгуулах, Цахим ур чадвартай хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудтай танилцлаа

Дархан-Уул аймаг орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхээр “Ухаалаг-Дархан”, “И-Дархан”, “Цахим-Дархан” гэсэн 3 дэд хөтөлбөр хэрэгжүүлж, “Жишиг цахим аймаг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд: Төрийн байгууллагын дотоод удирдлагын систем Эрсдэл аппликэйшн Иргэдийн индэр аппликэйшн И-Дархан цахим хуудас Үнэлгээний хороо унагаах системийг тус тус нэвтрүүлсэн байна. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Дархан-Уул аймагт улсын төсвийн 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Мэдээлэл солилцооны дата төв”-ийн барилгын ажлын явцтай танилцаж, энэхүү төв нь зөвхөн Дархан-Уул аймагт төдийгүй бүх бүс нутгийн, бүх аймгуудын нэгдсэн мэдээлэл солилцооны төв болж хөгжих учиртайг дурдсан юм.