Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангана

2022.11.17

Хүний эрхийг хангах үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр /2022.11.17/ төрийн ордонд боллоо. Хуралдаанаар хүний эрхийг хангах цахим хөгжил, бизнес, төсөв, боловсрол, соёл, нийгэм, эрүүл мэнд зэрэг салбаруудын асуудлыг хөндөж, шийдлүүдийг танилцууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал хуралдаанд оролцож Цахим орчны өнөөгийн байдал, Цахим орчинд хүний эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавилаа.

ХХЗХ-ны 2022 оны эхний хагас жилийн тайланд Монгол Улсад ухаалаг төхөөрөмж хэрэглэгчдийн тоо 3,836,572, Фейсбүүк хэрэглэгчдийн тоо Ази тивд 1 дүгээрт /2.8 сая/, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь цахим хэрэглээний хамрах хүрээ, хэрэглээ хурдацтай өсч байгааг харуулж байна. Үүнийг дагаад бусдын нэр төр, алдар хүндэд халдах, гутаан доромжлох, иргэдийг залилах, төөрөгдүүлэх, үзэл бодлоор нь талцуулах, хүчирхийлэлд уриалах, төр засгийн эсрэг үйл ажиллагаа явуулах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйлдлүүд ихсэж байна. Мөн сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд цахим гадуурхалд өртөж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажлын хэсэг байгуулж, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Энэ хүрээнд Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлагыг боловсруулж, баталсан. Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүйгээр мэдээлэлд цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж үед үнэлгээ хийх аргачлал, журмыг боловсруулж хэрэгжүүлнэ. Хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлага, журмыг боловсруулна. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулга боловсруулна. Хувийн мэдээллээ хамгаалах талаар иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт зохион байгуулна. Цахим орчинд хүний эрхийг хангах чиглэлээр судалгаанд суурилсан санал боловсруулахаар ажиллаж байна гэсэн юм.

 

Бусад мэдээ

Байнгын хороо: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

ҮЙЛ ЯВДАЛ Байнгын хороо: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 2022.12.15 Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.14/ үдээс хойш хамтарч хуралдав. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалан хуралдуулсан юм. Хамтарсан хуралдаанаар эхлээд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал хамтарсан хуралдаанд танилцуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 38 саналыг төсөлд нэг бүрчлэн нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Харин нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн 24 дүгээр зүйлийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бөгөөд хуралдаан даргалагчаас чиглэл өгсний дагуу уг саналыг дахин хураалгахаар саналын томьёолол бэлтгэсэн байна. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед олонхын дэмжлэг авч чадаагүй нэг саналын томьёоллоор дахин санал хураалгахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг (Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг)-ийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байна. Иймээс Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт буюу төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол, мөн 26.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан, программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бөгөөд дээрх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг өөрсдөө илрүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулахаар зохицуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Ганхуяг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Радио долгионы тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-аар баталсан. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Радио долгионы тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийг тодорхойлж, “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д тусгах нэмэлт, өөрчлөлтийг радио давтамж эзэмшигч үйлчилгээ эрхлэгчдийн хүрээнд хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт фм өргөн нэвтрүүлэг, хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээ эрхлэгчид, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчид оролцож, фм өргөн нэвтрүүлэг, хөдөлгөөнт холбоо тэр дундаа 5G технологи болон хиймэл дагуулын үйлчилгээнд ашиглах радио давтамжийн төлөвлөлтийг хэлэлцэж, санал солилцлоо. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д тусган, нэмэлт өөрчлөлтийг ЦХХХ-ны сайдын тушаалаар батална.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа–2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан тогтолцоог бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэлээ. Мөн төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн өгөгдлийн дэд бүтцийг бий болгох, цаасан суурьтай олон шат дамжлагатай үйл явцыг халж, бүхнийг цахимаар шийдвэрлэх шаардлагатайг дурдав. Түүнчлэн “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд цахим хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, орон нутгийн хэрэгцээнд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо. Төгсгөлд нь тэрээр төрийн үйл ажиллагааг илүү уялдаа холбоотой, үр ашигтай болгож, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллахыг уриалж, арга хэмжээнд оролцогчдод амжилт хүслээ