Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ-ны удирдлагууд 21 аймгийн Засаг дарга нартай уулзлаа

2022.02.18

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр 21 аймгийн Засаг дарга нартай уулзлаа. Тус уулзалтад Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, “И-Монгол” УТҮГ-ын захирал Л.Энхбат болон тус яамны газрын дарга оролцов. Танилцуулгын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан цахим хөгжлийн багц таван хуулийн талаарх мэдээллийг аймгийн удирдлагуудад өгсөн юм. Түүнчлэн аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газарт Мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer) –ийн орон тоог төсөвт багтаан бий болгох. Уг албан тушаалтан ЦХХХЯ-тай хамтарч ажиллах ажээ. Үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ станц байгуулах Хөдөөгийн алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох, хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбох Гэр хорооллын бүсэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэх Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг энэ 2022 онд багтаан хийхээр төлөвлөжээ.

Мөн “И-Монгол” УТҮГ-ын зүгээс өнгөрсөн онд 8 аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулсан бол энэ 2022 онд үлдсэн аймгуудыг цахимжуулах, орон нутагт төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, операторын горимоор төрийн үйлчилгээг үзүүлэх, орон нутгийн иргэд рүү чиглэсэн сургалт зохион байгуулах зэрэг үйл ажилагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бусад мэдээ

MIT-ийн хиймэл оюуны хичээлийг Монгол Улсын бүх ЕБС-дад нэвтрүүлэхээр боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар Массачусетсийн Технологийн их сургуулийн хиймэл оюуны хичээлийг ирэх хичээлийн жилээс Монгол Улсын бүх ЕБС-дад нэвтрүүлэхээр боллоо. Эхний ээлжинд ирэх зургадугаар сард 30 сургагч багшийг MIT-ын судлаачдын боловсруулсан хөтөлбөрөөр бэлдэх юм. Үүний зэрэгцээ, ирэх аравдугаар сард “Хиймэл оюуны өдөрлөг”-ийг зохион байгуулахаар болов. Хиймэл оюун нь улс үндэстний хөгжлийн хурдасгуур болж байгаа өнөө цагт дэлхийн улс орнууд ерөнхий боловсролын сургуулиуддаа хиймэл оюуны хичээлийг энэ хичээлийн жилээс нэвтрүүлж эхлээд байна.

“МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫГ” ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) салбарыг дэмжих зорилготой “МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Тус төслийг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) хамтран 2028 он хүртэлх 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, экосистемийг бэхжүүлэх замаар тогтвортой өсөлтийг хангахад чиглэж байгаа юм. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд 2025 оны 6 дугаар сард талууд хамтын ажиллагааны санамж бичигт, мөн 2025 оны 9 дүгээр сард төслийн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан бөгөөд үүний үр дүнд төсөл 2026 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. JICA-ийн хийсэн судалгаагаар Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд салбарын экосистемийг цогцоор нь дэмжих шаардлагатай гэж дүгнэсэн бөгөөд энэ хүрээнд дараах 5 үндсэн зорилтын хүрээнд төсөл хэрэгжинэ. Үүнд: Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 5 ажлын хэсэг байгуулж, төр, хувийн хэвшил, стартап болон холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хамтран ажиллах юм. Төслийн хүрээнд хэрэгжүүлэх гол ажлууд Төслийн хүрээнд дараах чиглэлүүдэд бодит ажлууд хэрэгжинэ. Стратегийн ач холбогдол Энэхүү төсөл нь Монгол Улсын ICT салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх стратегийн ач холбогдолтой юм. Мөн Мэдээллийн технологийн үндэсний паркийг олон улсын жишиг парк болгон хөгжүүлэх зорилготой уялдан хэрэгжиж байна. Нээлтийн уулзалт Төслийн Kick-off meeting буюу нээлтийн арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр (Пүрэв гарагт) Мэдээллийн технологийн үндэсний парк-т зохион байгуулагдлаа. Тус уулзалтын үеэр төслийн зорилго, хэрэгжүүлэх ажлын чиглэлүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны 5 ажлын хэсгийг байгууллаа.  

Өвөрхангай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдэд мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, сургалт зохион байгуулав

Цахимд хэвшье арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, байгууллага бүр өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо.