Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны лого
Лого /Монгол/ Татах Лого /Англи/ Татах
ҮЙЛ ЯВДАЛ
2022.06.02
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Gwynne Shotwell -тэй өнөөдөр өглөө онлайнаар уулзалт хийлээ. Уулзалтаар Gwynne Shotwell-тэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол Улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах хүрээ, мөн бидний зүгээс хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан юм. Старлинк компанийн зүгээс Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай орон учраас газрын станцаа Монгол Улсад байгуулах шаардлагатай буйг онцлон хэлэв. Газар нутгийн онцлогоос хамаараад зөвхөн нэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийн холболтыг манай улсаас гаргаж өгөх шаардлагатай. Тиймээс Монгол Улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардлагатай гэдгийг онцлов. ЦХХХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан юм. Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар тохиролцов.
Лого /Монгол/ Татах Лого /Англи/ Татах

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА 2022.12.07 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд элсэн орох Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: Жежианы Их Сургууль нь 1897 онд байгуулагдсан бөгөөд олон салбарт судалгаа, шинжилгээ хийдэг, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын их, дээд сургуулиудын жагсаалтаар улсдаа 3-т ордог, дэлхийд 100-д багтдаг сургууль юм. Суралцах чиглэл: Schools Disciplines Duration of Studies (Year) School of Management http://som.zju.edu.cn Management Science and Engineering 3.5 years Accounting 3.5 years Technology and Innovation Management 3.5 years Enterprise Management 3.5 years School of Aeronautics and Astronautics http://saa.zju.edu.cn Mechanics 4 years Electronic Science and Technology 3.5 years Тэтгэлэгийн хамрах хүрээ: Сургалтын төлбөр; Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар); Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил Тавигдах шаардлага: Монгол Улсын иргэн байх; 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 40 нас хүрээгүй байх Ажлын туршлагатай байх; Англи хэлний тавигдах шаардлагыг харах Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг холбогдох чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх; Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх. Бүрдүүлэх материал: Өргөдлийн маягт (Маягтыг http://isinfosys.zju.edu.cn/recruit/login.shtml цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж, шаардлагатай материалуудыг хавсаргана. Scholarship type: B Паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/ Магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх; Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (HSK 5 болон түүнээс дээш эсвэл IELTS 6.5 болон түүнээс дээш) Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1500-аас доошгүй үгтэй зохиомж Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт; Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл гаргасан бол хавсаргаж болно. Сургуулийн цахим хуудсан дээрээс удирдагч багшийг сонгон холбогдож, 2023 оны шинэчилсэн загварын дагуу анкет бөглөсөн байх /анкет татах/ GRE, NTS-GAT шалгалтын оноотой бол хавсаргаж болно. Цахимаар анкет бөглөсний дараа өргөдлийн төлбөр болох 800 юань төлсөн баримтыг хавсаргах Анкет бөглөсний дараа бүх материалын дижитал хуулбарыг ЦХХХЯ-нд ирүүлнэ. Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. Шалгаруулалт: Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Жежианы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс Холбоо барих хаяг: Утас: 51 265104, 51 260636 Цахим шуудан: fr@mddc.gov.mn ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудад мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээ Сүхбаатар аймагт өнөөдөр (2024.04.19) зохион байгуулагдаж байна. Арга хэмжээний хүрээнд: “Цахимд хэвшье” нэгдсэн хурал, уулзалт Мэдээллийн технологийн үзэсгэлэн (ICT expo) үндэсний программ хангамж үйлдвэрлэгч 35 байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга ЕБС-ийн багш, сурагчид, политехник коллежийн оюутнуудад зориулсан сургалт Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт Хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, мэдээлэл зэрэг үйл ажиллагаа 5 танхимд нэгэн зэрэг болж байна.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот, Төрийн захиргааны удирдлагын газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Уранзаяа, uranzaya@mddic.gov.mn, 51-265102
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012