Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо

2022.10.25

Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн 21- р хорооны нутагт барих "Залуус-1" орон сууцын хороололд “Мэдээллийн технологийн бүс” байгуулах талаар ярилцаж, тус төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо.

Мөн хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор хоёр яамны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийнхнийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулах юм.

Бусад мэдээ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна

Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайланд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эхний байдлаар боловсруулан салбарын байгууллагуудаас санал авахаар ЦХХХЯ-ны албан ёсны цахим хуудсанд https://mddc.gov.mn/wp-content/uploads/2024/01/ХХТХТ-санал-авах.pdf нээлттэй байршууллаа. 1. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл; 2. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; 3. Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайлан. Саналыг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал solongo@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар хүлээн авна.

“ЦАХИМААР НЭН ТЭРГҮҮНД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ДЭД САЙД Г.БАЯРХҮҮ ИЛТГЭЛ ТАВИЛАА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү илтгэл тавьж, Монгол Улсын цахим шилжилтийн бодлого, хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Тэрээр илтгэлдээ “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд Монгол Улсад цахим шилжилтийг эрчимжүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилт тавин ажиллаж байгааг онцлов. Энэхүү бодлогын хэрэгжилтийн үр дүнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэсэн бодит үр өгөөжүүд бий болж байгааг дурдлаа. Мөн цаашид дэвшилтэт технологи, инновацад тулгуурлан цахим засаглалыг шинэ шатанд гаргаж, иргэн төвтэй, ухаалаг үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх өргөн боломж нээгдэж байгааг тэмдэглэв. Тус арга хэмжээ нь Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг олон нийтэд танилцуулах, хамтын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Төрийн программ хангамж худалдан авалтын уялдаа холбоог хангаж, давхардлыг арилгаж, үргүй зардлыг бууруулна.

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн программ хангамж худалдан авалтын уялдаа холбоог хангаж, давхардлыг арилгаж, үргүй зардлыг бууруулна. 2022.10.17 Төрийн байгууллага программ хангамжийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодынхоо компаниудын бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний дэд бүтцэд суурилсан худалдан авалтын цогц систем бий болгох, түүнд байрших программ хангамжийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагын талаар санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанд Цахим хөгжил харилцаа холбооны яам, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, программ үйлдвэрлэгч нарын төлөөлөл оролцлоо. Төр программ хангамжийн салбарт хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, нэгэнт бүтээсэн программ хангамжийг давхардуулан хийлгэхгүй, худалдаж авахгүй, хувийн хэвшлийн хөгжих боломжийг хаалгүйгээр түншилж ажиллана. Төрийн программ хангамжид тавигдах шаардлага нөхцөл стандартыг ЦХХХЯ боловсруулж цаашид тус стандартыг хангасан бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагыг хангуулна. Шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний дэд бүтцэд суурилсан программ хангамж худалдан авалтын системд байршуулан төрийн худалдан авах ажиллагаанд оролцуулах, олон улсад сурталчлан таниулах чиглэлд дэмжин ажиллах болно. Цаашид цахим хөгжил харилцаа холбооны яам төрийн программ хангамжийн худалдан авалтад мэргэжлийн зөвлөмж өгөх, дүгнэлт гаргах байдлаар хамтран хэрэгжүүлж уялдаа холбоог хангах, давхардлыг арилгах, үргүй зардлыг бууруулахад бодитой үр дүн гаргах болно. Share on facebook Share on twitter Бусад мэдээ