Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо

2022.10.25

Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн 21- р хорооны нутагт барих "Залуус-1" орон сууцын хороололд “Мэдээллийн технологийн бүс” байгуулах талаар ярилцаж, тус төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо.

Мөн хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор хоёр яамны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийнхнийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулах юм.

Other news

“Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсэг Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсэг 7 хоног бүрийн Баасан гарагт иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ажиллахаар болсон. Энэ хүрээнд ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Б.Уянга нар өнөөдөр /2023.04.07/ иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, 08:30-12:30 цагийн байдлаар утсаар 19 санал гомдол, 32 иргэнтэй биечлэн уулзаж санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч ажиллалаа. Ажлын хэсэг нь анхан, дунд шатанд төрийн үйлчилгээг авахад үүсэж буй хүнд суртал, авлига өгөх эрсдэл үүсгэж буй нөхцөл байдлыг тогтоож, арилгах, иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажиллах, иргэдээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж буй үйл ажиллагаа, чиг үүргийн талаар дүгнэлт гаргах зорилготой юм.

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад “цахим аймаг” бодлогын зөвлөмж”-ийн хүрээнд уулзалт зохион байгуулж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгаа, үнэлгээ хийх арга хэмжээ өнөөдөр (2023.08.16) Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Энэ хүрээнд “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан баг Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа. Уулзалтад Сүхбаатар аймгийн төрийн 27 байгууллагын 150 орчим албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдаж, цахим шилжилт, цахим багц хууль, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд асуулт хариулт өрнүүлж, мэдээлэл солилцлоо.

“TRAVESIM.MN” КОМПАНИ ПАРА НААДАМД ОРОЛЦОХ БАГ, ТАМИРЧДАД ДАТА СИМ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Азийн V Пара наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдыг дэмжих хүрээнд “traveSIM.mn” буюу “Клоуд сольюшнс” ХХК Япон улсад ашиглах 10GB дата бүхий, 15 хоногийн хүчинтэй хугацаатай 98 ширхэг дата симийг үнэ төлбөргүй олголоо. Дата сим хүлээлгэн өгөх арга хэмжээ 2026 оны аравдугаар сарын 9-ний өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хүндэтгэлийн танхимд боллоо. Арга хэмжээнд ЦХИХХЯ-ны Сайдын зөвлөх С.Оюунбилэг, Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав, Монголын Үндэсний Паралимпын Хорооны ТУЗ-ийн гишүүн С.Эрдэнэтуяа, нарийн бичгийн дарга Б.Ууганхүү болон “Клоуд сольюшнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэмбэрэл нар оролцов. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү дэмжлэгээрээ баг, тамирчдын Япон улсад байх хугацааны харилцаа холбооны хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулж байна. Мөн цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон түүний салбар, харьяа байгууллагуудтай бусад чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.