Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА

2022.12.07

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд элсэн орох Магистрын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:

Жежианы Их Сургууль нь 1897 онд байгуулагдсан бөгөөд олон салбарт судалгаа, шинжилгээ хийдэг, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын их, дээд сургуулиудын жагсаалтаар улсдаа 3-т ордог, дэлхийд 100-д багтдаг сургууль юм.

Суралцах чиглэл:

Schools Disciplines Duration of Studies (Year)

School of Management

http://som.zju.edu.cn

Enterprise Management

(Master Program in Innovation, Entrepreneurship and Global Leadership, PIEGL)

2 years
Business Administration (Global MBA Program-full-time) 2 years
Management Science and Engineering 2.5 years

College of Public Administration

http://cpa.zju.edu.cn

International Affairs and Global Governance 2 years
Public Administration 2 years

College of Environmental and Resource Science

http://cers.zju.edu.cn

Agricultural Remote Sensing and Information Technology 3 years

 

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар);
  • Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил

 

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 35 нас хүрээгүй байх
  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Англи хэлний тавигдах шаардлагыг харах
  • Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг холбогдох чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (Маягтыг http://isinfosys.zju.edu.cn/recruit/login.shtml цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. )

Scholarship type: B

  • Бакалаврын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1500-аас доошгүй үгтэй зохиомж
  • Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (HSK 4 болон түүнээс дээш эсвэл IELTS 5.5 болон түүнээс дээш)
  • Гадаад паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
  • Сургуулийн цахим хуудсан дээрээс удирдагч багшийг сонгон холбогдож, 2023 оны шинэчилсэн загварын дагуу анкет бөглөсөн байх /анкет татах/
  • GRE, NTS-GAT шалгалтын оноотой бол хавсаргаж болно.
  • Цахимаар анкет бөглөсний дараа өргөдлийн төлбөр болох 800 юань төлсөн баримтыг хавсаргах
  • Анкет бөглөсний дараа бүх материалын дижитал хуулбарыг ЦХХХЯ-нд ирүүлнэ.
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Шалгаруулалт:

Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Жежианы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

Холбоо барих хаяг:

Утас: 51 265104, 51 260636

Цахим шуудан: fr@mddc.gov.mn

 

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Бусад мэдээ

Эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд ЦХХХЯ, ЭМЯ хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд ЦХХХЯ, ЭМЯ хамтарч ажиллана 2022.10.20 Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төсөл, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд ЦХХХ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал 2022 оны 10 сарын 18-ны өдөр гарч, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэгдэх программ хангамжид тавигдах нөхцөл шаардлага, техник стандарт, “Эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн сангийн өгөгдөл солилцох, хадгалах, хамгаалах, баяжуулах, ашиглах” журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг баталсан. Хамтын ажиллагааны хүрээнд ЦХХХЯ болон ЭМЯ-ны удирдлагууд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр хамтарсан уулзалт зохион байгуулж, эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг цахим системээр хэрхэн хянах боломжийн талаар санал солилцож, шийдлээ хэлэлцлээ.Уулзалтад ЦХХХЯ, ЭМЯ, НЭМГ, Үндэсний дата төв, “e-mongolia” УТҮГ болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, “Аргуун” ХХК-иас: Виртуал эм зүйч, Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь сэдвээр; мэдээллийн системийн шинжээч Э.Мягмар-Өлзий: “Эмийн хяналтын нэгдсэн мэдээллийн систем”-ийн талаар танилцуулга, мэдээлэл хүргэсэн юм.ЦХХХ-ны сайд Н.Учрал: Бодлого барьж байгаа Төрийн захиргааны төв байгууллага эрх зүйн үүрэг нь байгаа учраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангахад хамтарч ажиллахаа илэрхийлээд, одоогоор хэрэгжиж буй 80 гаруй стандарт байна. Нэгдсэн байдлаар ЭМБ-д хэрэглэгдэх мэдээлэл технологийн стандартыг хамтарч батлаад, эмийн жагсаалтад байгаа эмүүдийг цахим бүртгэлд оруулж, эмтэй холбоотой тусгай зөвшөөрлийг цахим системд суулгах, холболт хийн, аудитын зөвлөмжөө хэрэгжүүлж ажиллах талаар дурдлаа.ЭМЯ-ны сайд С.Энхболд: Төсөл нэгэнт хэрэгжээд, багагүй ажил хийгдээд явж байгаа учир хоёр яамны ажлын хэсэг энэ ажлыг эрчимжүүлж ажиллах, 530 орчим эмнэлэг анхан шатны өгөгдөл солилцоод эхэлсэн. Бүх зүйлийг ил болгох нь ҮАБ-ын хэмжээнд яригддаг зүйл учраас бүгдийг ил болгох нь учир дутагдалтай. Бүртгээд, хянадаг байх талаар дурдсан юм.Хамтарсан уулзалтын үр дүнд ажлын хэсэг, хоёр сарын хугацаанд 7 хоног бүр хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулан, мэдээлэл хүргэхээр тогтлоо.  Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“ШИЛ АЖИЛЛАГАА”

4 ТУСГАЙ САН, ДҮҮРГҮҮДИЙН ГАЗАР ОЛГОЛТЫН МЭДЭЭЛЭЛ ИЛ БОЛЛОО. “Шил” ажиллагааны хүрээнд shilen.gov.mn системд өнөөдрийн байдлаар нэмж 4 тусгай сангийн мэдээллийг ил тод байршуулав. Үүнд: • Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан • Эрүүл мэндийн даатгалын сан • Ирээдүйн өв сан • Төсвийн тогтворжуулалтын сан БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САН УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ АВДАГГҮЙ. Тус сан нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдээс татварын дараах цэвэр ашгийн 3 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгөөр санхүүждэг бөгөөд Улсын төсвөөс санхүүжилт авдаггүй. 2009-2022 онд 484 хуулийн этгээдээс нийт 47,4 тэрбум төгрөг, үүнээс Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 225 хуулийн этгээдээс 41,5 тэрбум төгрөг, Радио давтамжийн зурвас эзэмшигч 23 хуулийн этгээдээс 5,3 тэрбум төгрөг, Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч 76 хуулийн этгээдээс 447,2 сая төгрөг, Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 86 хуулийн этгээдээс 92,8 сая төгрөг, бусад төрлийн 74 үйлчилгээ эрхлэгчдээс 77,2 сая төгрөгийг тус тус бүрдүүлжээ. 2009-2022 онд сангаас нийт 155 төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд 38.6 тэрбум төгрөг зарцуулж, 2022 оны эцсийн байдлаар 6.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Дээрх 155 төсөл, хөтөлбөрийг ангилбал орон нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх 49 төсөлд 18.6 тэрбум, дэд бүтцийн 20 төсөлд 4.9 тэрбум, интернэтийн үйлчилгээ хүргэх 29 төсөлд 8.3 тэрбум, шуудангийн үйлчилгээ хүргэх 15 төсөлд 2.8 тэрбум, телевиз, радиогийн үйлчилгээ хүргэх 15 төсөлд 2.3 тэрбум, судалгааны 27 төсөлд 1.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. БНҮҮС-ийн санхүүжилтээр 2009-2022 онуудад хэрэгжүүлсэн дээрх төсөл, хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын 330 сум, суурин газарт болон харилцаа холбооны үйлчилгээ хүрээгүй алслагдсан нийт 1639 баг байдгаас 1226 багт харилцаа холбооны 3G, 4G сүлжээ, интернэт, шуудан, өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогийн үйлчилгээг хүргэжээ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС 3,092 ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД 1.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОЖЭЭ. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оноос өмнөх мэдээлэл нь Нийгмийн даатгалын сангийн бүрэлдэхүүн хэсэг байсан тул 2018-2022 оны хооронд дахь тус сангийн орлогын бүрдүүлэлт болон зарцуулалтын байдлыг эрүүл мэндийн байгууллага тус бүрээр гарган ил тод, нээлттэй байршууллаа. Тус сан нь 2022 оны жилийн эцсийн байдлаар 3,092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна. Санхүүжилт авсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан 3092 эрүүл мэндийн байгууллагын ямар онд хэдэн төгрөгийн санхүүжилт авсан талаарх мэдээллийг жагсаалтаар байршууллаа. Энэхүү санхүүжилт авсан байгууллагуудын 61.53% нь улсын эмнэлэг, 11.98% хувийн эмнэлэг, 10.71% сумын эрүүл мэндийн төв, 6.76% нь өрхийн эрүүл мэндийн төв, 6.69% эмийн сан, 2.18% нь рашаан сувилал, 0.16% лабораторид тус тус авчээ. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 10 төрлөөр зарцуулалтыг харуулахад хэвтүүлэн эмчлэх үйлчилгээнд давтагдсан тоогоор 1.2 сая хүнд 1.8 их наяд төгрөг, амбулаторийн үйлчилгээнд давтагдсан тоогоор 3.5 сая хүнд 741 тэрбум төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөд давтагдсан тоогоор 1.4 сая хүнд 273 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Мөн тус сангийн мөнгөн хөрөнгө өнгөрсөн 2018-2022 оны хооронд 11 банканд байршуулсан үнийн дүнг авч үзвэл 23.19% нь Төрийн санд, 14.89% нь Төрийн банканд, 14.51% нь Хаан банканд, 11.9% нь Худалдаа хөгжлийн банканд зэрэг бусад банканд хуваан байршиж байна. ИРЭЭДҮЙН ӨВ САН НЬ БАЙГАЛИЙН БАЯЛАГААС ТӨВЛӨРСӨН ОРЛОГЫГ ӨНӨӨ БА ХОЙЧ ҮЕИЙНХЭНД ТЭНЦВЭРТЭЙ ХУВААРИЛАХ ЗОРИЛГОТОЙ Ирээдүйн өв сангийн тухай хууль 2016 онд батлагдсан ба 2017 оноос эхлэн тус санд хуульд заасан нэр төрлийн орлого төвлөрч эхэлсэн. Энэхүү сангийн зорилго нь Ирээдүйн өв сангийн тухай хуульд зааснаар нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд оршино. Сан нь дараах эх үүсвэрээс бүрддэг. 2022 оны жилийн эцсийн байдлаар Ирээдүйн өв сангийн хуримтлал 2,6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2022 онд тус сан нь 1,4 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөн хуримтлалд зарцуулсан байна. ТӨСВИЙН ТОГТВОРЖУУЛАЛТЫН САН Тус сан нь нэгдсэн төсвийн дунд болон урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг. 2022 оны жилийн эцсийн байдлаар Тогтворжуулалтын сангийн хуримтлал 663.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тогтворжуулалтын сангаас тухайн жилийн Төсвийн тухай хуульд тусгагдсаны дагуу Төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар 2014, 2017, 2019, 2020, 2021, 2022 онуудад улсын төсөвт шилжүүлэг хийгдсэн байна. ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН 2012 оноос өмнөх 495 зээлдэгчийн 6.2 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг нэмж нээлттэй байршууллаа. ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ОЛГОСОН 310,503 ГАЗАР Мөн нийслэлийн 9 дүүргийн үе үеийн засаг дарга нарын захирамжаар олгосон 310,503 газар олголтын мэдээллийг ил тод болголоо. Үүнд: 2000-2023 оны хооронд олгосон: Чингэлтэй дүүргийн 35,049 Баянзүрх дүүргийн 86,051 Сүхбаатар дүүргийн 51,477 Баянгол дүүргийн 10,744 2000-2021 оны хооронд олгосон: Багануур дүүргийн 10,487 2000-2020 оны хооронд олгосон: Налайх дүүргийн 32,870 2000-2010 оны хооронд олгосон: Багахангай дүүргийн 265 Хан-Уул дүүргийн 9,539 2013–2023 оны хооронд олгосон: Сонгино хайрхан дүүргийн 74,021 газрын мэдээллийг тус тус shilen.gov.mn системээс ил тод нээлттэй харах боломжтой боллоо.

“Кансат-2023” үндэсний VI тэмцээн эхэллээ

Лаазанд багтах жижиг хэмжээний хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдийн гараар зохион бүтээж өрсөлддөг “Кансат-2023” үндэсний VI тэмцээн өнөөдөр (2023.06.16) Налайх дүүргийн Дархан ноёны худагт эхэллээ. Энэхүү тэмцээн нь сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан их, дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах, дотоодын хүний нөөцийг бэлтгэх зорилгоор жил бүр уламжлан болон зохион байгуулагддаг тэмцээн юм. Тэмцээнийг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлсэн үгэндээ: Энэ жилийн тэмцээн дэлхийн сансар судлалын түүхэн дэх эмэгтэй хүн анх сансарт ниссэн тэмдэглэлт өдөр зохиогдож байна. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо хэд дахин нэмэгдэж, анх удаа дунд сургуулийн баг оролцож буйгаараа онцлог болж байна. 2 сар гаруй хугацаанд оюун ухаанаа уралдуулан хийж бүтээсэн бүтээлүүд нь амжилттай хөөрч, даалгавраа амжилттай биелүүлэхийг нийт оролцогчиддоо хүсье. Оюуны хөрөнгө оруулалт бүхий том төсөл тэмцээнийг зохион байгуулахад дэмжиж, хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье гэв. Тэмцээнд кансат болон буцагч төрлийн нийт 22 багийн 150 гаруй оюутан сурагчид оролцож байна. Тэмцээний шилдгүүд маргааш тодорно. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Mongolsat Networks ДДэшТВ | Тусламж | Мэдээлэл (албан ёсны групп) Инженер Геодези ХХК / Engineering geodesy LLC