Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА

2022.12.07

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд элсэн орох Магистрын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:

Жежианы Их Сургууль нь 1897 онд байгуулагдсан бөгөөд олон салбарт судалгаа, шинжилгээ хийдэг, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын их, дээд сургуулиудын жагсаалтаар улсдаа 3-т ордог, дэлхийд 100-д багтдаг сургууль юм.

Суралцах чиглэл:

Schools Disciplines Duration of Studies (Year)

School of Management

http://som.zju.edu.cn

Enterprise Management

(Master Program in Innovation, Entrepreneurship and Global Leadership, PIEGL)

2 years
Business Administration (Global MBA Program-full-time) 2 years
Management Science and Engineering 2.5 years

College of Public Administration

http://cpa.zju.edu.cn

International Affairs and Global Governance 2 years
Public Administration 2 years

College of Environmental and Resource Science

http://cers.zju.edu.cn

Agricultural Remote Sensing and Information Technology 3 years

 

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар);
  • Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил

 

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 35 нас хүрээгүй байх
  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Англи хэлний тавигдах шаардлагыг харах
  • Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг холбогдох чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт (Маягтыг http://isinfosys.zju.edu.cn/recruit/login.shtml цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. )

Scholarship type: B

  • Бакалаврын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1500-аас доошгүй үгтэй зохиомж
  • Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (HSK 4 болон түүнээс дээш эсвэл IELTS 5.5 болон түүнээс дээш)
  • Гадаад паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
  • Сургуулийн цахим хуудсан дээрээс удирдагч багшийг сонгон холбогдож, 2023 оны шинэчилсэн загварын дагуу анкет бөглөсөн байх /анкет татах/
  • GRE, NTS-GAT шалгалтын оноотой бол хавсаргаж болно.
  • Цахимаар анкет бөглөсний дараа өргөдлийн төлбөр болох 800 юань төлсөн баримтыг хавсаргах
  • Анкет бөглөсний дараа бүх материалын дижитал хуулбарыг ЦХХХЯ-нд ирүүлнэ.
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Шалгаруулалт:

Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Жежианы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

Холбоо барих хаяг:

Утас: 51 265104, 51 260636

Цахим шуудан: fr@mddc.gov.mn

 

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Other news

Монгол цахиурын хөндийг бүтээх шинэ үеийн залуусын давлагааг эхлүүлэхэд   Цахим хөгжил, харилцаа холбооны яам манлайлан ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Монгол цахиурын хөндийг бүтээх шинэ үеийн залуусын давлагааг эхлүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам манлайлан ажиллана 2022.09.12 ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЦХХХ-ны сайд Н.Учрал нар Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ, Буянт-Ухаа нисэх буудалд ажиллаж салбарын мэргэжлийн багтай санал солилцлоо. “Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтанд орсонтой холбогдуулан Буянт-Ухаа нисэх буудлыг хэрхэн үр ашигтай ашиглах талаар Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр цаашид уг буудалд Нисэхийн сургалтын төв, Цахим хөгжил инновацийн төвийг тус тус ажиллуулахаар боллоо хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн юм.Нисэхийн зориулалттай Буянт Ухаа томоохон бүтээн байгуулалтыг зориулалтын дагуу ашиглах хамгийн оновчтой шийдэл нь нисэхийн сургалтын төв бөгөөд цаг агаарын болон бусад зайлшгүй шалтгааны улмаас Хөшигийн хөндийд онгоц буух боломжгүй үед Буянт-Ухааг нөөц нисэх буудал болгон ашиглахаар болов.Нисэх буудлын оффисын талбайн зарим хэсгийг Цахим хөгжил инновацийн төв болгон зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яам ажиллахын зэрэгцээ тус салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн болон төрийн өмчит компаниуд нэг дор байрлаж үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгохоор боллоо.Ингэснээр:Буянт-Ухаад Монголын цахиурын хөндийг хөгжүүлэх суурийг бүрдүүлэхТөвлөрлийг сааруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж хэд хэдэн төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниудыг хотын төвөөс нүүлгэхМэдээллийн технологийн чиглэлийн компаниудад өсч хөгжих, тэдгээрт ажиллаж буй Монгол инженерүүд аятай тухтай орчинд ажиллах бололцоог бүрдүүлэх боломжууд бий болно хэмээн үзэж байна.  Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” дадлага сургуулилт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны гамшгаас хамгаалах албанаас гамшгаас хамгаалах мэргэжлийн бүлгийн гишүүдэд “Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” дадлага, сургуулилтыг өнөөдөр /2023.05.09/ Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгууллаа. Сургалтаар газар хөдлөлтийн үед хэрхэн өөрийгөө хамгаалах, анхны тусламж яаж үзүүлэх, бусадтай хэрхэн хамтран ажиллах, гал түймрээс хэрхэн хамгаалах, хорт утаатай нөхцөлд ямар арга хэмжээ авах зэрэг сэдвийн хүрээнд зориулалтын танхим, тусгай төхөөрөмж дээр бодит дадлага, сургуулилт хийж суралцав.

Саудын Араб газрын тосны хараат байдлаа бууруулах зорилгоор Хиймэл оюуны төв барина

Саудын Араб технологийн шинэчлэлийг нэмэгдүүлэх, газрын тосны хараат байдлыг бууруулах зорилготой “Vision 2030” хөтөлбөрийн хүрээнд 100 тэрбум долларын өртөгтэй хиймэл оюуны төв барих томоохон алхам хийлээ. Энэхүү санаачилга нь эрүүл мэнд, санхүү, эрчим хүч, хот байгуулалтын салбарт хиймэл оюуны шийдлүүдийг гаргаж, дэлхийн шилдэг мэргэжилтнүүд, судалгааны төвүүд, гарааны бизнесүүдийг эх орондоо татахад чиглэж байна. Үүний зэрэгцээ, Саудын Араб нь хариуцлагатай хиймэл оюуны хөгжүүлэлтэд мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууцлал, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэхээ амаллаа. Энэхүү алхам нь Вант Улсыг Арабын Нэгдсэн Эмират улсын технологийн тэргүүлэгчидтэй өрсөлдөх боломжийг олгож, Ойрхи Дорнодын дижитал орчныг өөрчилж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд түлхэц өгөхөд чиглэжээ. Эх сурвалж: Technology Innovation