Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Журмын төсөл боловсруулах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай зарлал

2022.10.10

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн чуулганаар батлагдсан “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д заасан дараах 3 журмын төслийг боловсруулах мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна: 1. Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахад үнэлгээ хийх аргачлал, журам; 2. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлага; 3. Дууны, бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавих шаардлага, зааварчилгаа

Ажлын даалгавар:

  1. Журмын төсөл тухай бүрд нөлөөллийн шинжилгээ хийх, Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байх;
  2. Монгол Улстай эдийн засаг, нийгмийн хөгжил болон газар зүйн байршлын хувьд ижил төстэй 3-аас доошгүй гадаад орны туршлагыг судлах (Захиалагчтай тохиролцож улсуудыг сонгох);
  3. Журмын төслүүдийг дагалдах баримт бичгийн хамт эцэслэн боловсруулах.

Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага, ажиллах боловсон хүчний талаарх мэдээлэл, ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Бусад мэдээ

Үндэсний цахим шууданг энэ онд хэрэглээнд нэвтрүүлнэ 

ҮЙЛ ЯВДАЛ Үндэсний цахим шууданг энэ онд хэрэглээнд нэвтрүүлнэ 2022.05.25 Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үндэсний цахим шууданг өргөжүүлэх, 2022 онд багтаан хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Үндэсний статистикийн хороо хамтран 2021 онд хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээний судалгаа”-гаар иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43,8 хувийн тоон үзүүлэлттэй гарсан. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн “и-Монголиа” системийн хэрэглэгчдийн тоо болон танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй хэрэглэгчдэд үндэслэн 1,4 сая иргэн үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой байна. Иргэн үндэсний цахим шуудангаар дамжуулан төрийн байгууллагад өргөдөл гаргах, үйлчилгээний талаарх явцын мэдээлэл авах, төрийн албаны 200 мянга гаруй албан хаагчтай харилцах, иргэний оролцоотой засаглал бий болгох нэг арга хэрэгсэл болгож хэрэглээнд нэвтрүүлэх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад системийн бэлэн байдлыг хангахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Зайнаас тандан судлах технологийг Хөдөө аж ахуйн салбарт ашиглана

ҮЙЛ ЯВДАЛ Зайнаас тандан судлах технологийг Хөдөө аж ахуйн салбарт ашиглана 2022.10.03 “Зайнаас тандан судлалын азийн 43 дахь бага хурал”-ыг ШУА-ийн байранд зохион байгуулж байна. Сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх, зайнаас тандан судлалын сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи болон олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлийг нийтэд танилцуулах, туршлага солилцох, тус салбарын хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах, зорилготой тус хуралд 18 орноос 140 гаруй эрдэмтэн судлаачид 9 бүлэг сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллийн илтгэлүүдээ танилцуулах юм. ЦХХХ-НЫ САЙД Н.УЧРАЛ ХУРЛЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ “ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ АРГА НЬ АЛИВАА УЛС ОРНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЦАГ УУР, УУЛ УУРХАЙ, БАРИЛГА ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, АГААРЫН БОХИРДОЛ ЗЭРЭГ ОЛОН САЛБАРТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БАЙНА. НҮҮДЭЛЧИН АРД ТҮМНИЙ ХУВЬД БИД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД МАЛЧДЫН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, БЭЛЧЭЭРИЙГ САЙЖРУУЛАХАД ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА. МОНГОЛ УЛСАД ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ТУЛГУУР БОЛЖ, ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ, ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ, МАЛЫН БЭЛЧЭЭР, БИОМАСС, ЦӨЛЖИЛТИЙГ СУДЛАХ НЬ УЛС ОРНЫ ДОТООД ХӨГЖИЛ, ТҮҮНЧЛЭН ГАДААД ХУДАЛДААНД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. ТҮҮНЧЛЭН МАНАЙ УЛСЫН ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙ ДАХИНД ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БАЙГАА АГААРЫН БОХИРДОЛ, ХҮЛЭМЖИЙН ХИЙ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД НӨЛӨӨЛЖ БУЙ ТОМООХОН АСУУДЛУУДЫГ СУДЛАХАД ЭНЭ ХУРАЛ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ” ГЭСЭН ЮМ. Зайнаас тандан судлалын Азийн бага хурал нь 1980 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд 1992, 2006 онуудад Улаанбаатар хотод амжилттай болж байсан. Хурал 2022 оны 10-р сарын 3-наас 10-р сарын 5-ны хооронд үргэлжилнэ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ӨГӨГДЛИЙН ҮНЭ ЦЭН”-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Эрүүл мэндийн өгөгдлийн үнэ цэн” салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын Ажлын алба, ЗГХЭГ, ЭМЯ, Боловсролын яам, ГБХНХЯ, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар зэрэг 20 байгууллагын төлөөлөл оролцож, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэн, салбар хоорондын мэдээлэл солилцоог хэрхэн сайжруулах талаар ажил хэрэгч санал санаачилга өрнүүлж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт “Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”, “Цахим эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа”, “Эрүүл мэндийн мэдээллийн солилцоо ба төрөлжсөн мэдээллийн сангийн өнөөгийн нөхцөл байдал”, Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сангийн ажиллах журмын төсөл” сэдвээр Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс илтгэл тавьж мэдээлэл өглөө. Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас бүх салбарын үйл ажиллагаа, мэдээлэл, шийдвэрийг иргэдэд нээлттэй, ил тод болгох, төрийн үйлчилгээг шуурхай, хялбар хүртээмжтэй хүргэх цахим бодлогыг хэрэгжүүлж байна. Эхний салбар нь эрүүл мэнд. Манай улс эрүүл мэндийн салбарт 10 жилийн өмнөөс цахимжилтыг нэвтрүүлж эхэлсэн ч эмнэлэг бүр бие даасан тусдаа систем хөгжүүлж, мэдээллээ хоорондоо солилцдоггүйгээс иргэд олон дахин шинжилгээ өгөх, эмчилгээ тасалдах, цаг хугацаа, санхүүгийн дарамтад орох зэрэг сөрөг үр дагавар байсаар ирсэн. Иймээс эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлж, иргэдэд дарамтгүй, ачаалалгүй, шуурхай, нээлттэй үйлчилгээ үзүүлдэг болох шаардлага зүй ёсоор тулгарсан. Өнгөрсөн онд ЦХИХХ, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)”-г батлан хэрэгжүүлж байна. Хоёр яамнаас 2024-2025 онд хийсэн судалгаагаар эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн индекс 5 онооноос 2.9, кибер аюулгүй байдлын төлөвшлийн индекс 5-аас 2 байгаа юм.