Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” бодлогын хүрээнд ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Үндэсний дата төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангах эх үүсвэрийг ашиглалтад оруулах ажил эхэллээ.

Энэ хүрээнд төрийн өгөгдлийн дэд бүтцийн эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, мэдээллийн сангийн аюулгүй байдал болон төрийн цахим үйлчилгээний тасралтгүй ажиллагааг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ.

Мөн Өгөгдлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, өгөгдлийн аюулгүй байдал, чанар, хүртээмжийг хангах, өгөгдлийг хариуцлагатай ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна.

Цаашид өгөгдөл хадгалах дэд бүтцээс гадна их өгөгдөл боловсруулах, GPU-д суурилсан хиймэл оюуны тооцоолол хийх дэд бүтцийг хөгжүүлж, төрийн шийдвэр гаргалтад өгөгдөлд суурилсан аргачлалыг ашиглах боломжийг бүрдүүлнэ.

Төрийн мэдээллийн сангийн аюулгүй байдал, цахим үйлчилгээний тасралтгүй ажиллагаа Үндэсний дата төвийн хамт олны өдөр тутмын хариуцлагатай ажил дээр тулгуурладаг. Та бүхний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлье. Ногоон шилжилт, хиймэл оюуны дэд бүтцийн дараагийн шатыг та бүхэнтэй хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ