Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн бүсийн захирал Сзанна Харгитай тэргүүтэй төлөөллүүдтэй уулзлаа

2022.10.18

Монгол Улсын цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Европын Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны 5 дугаар сарын 26-нд байгуулсан. Энэ санамж бичигт “Цахим Үндэстэн” баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх тухай тусгасан. Үүнд дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл боломжуудыг тодорхойлох, дижитал дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим худалдааг хөгжүүлэх, дижитал бизнесийг дэмжих, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүд, хөрөнгө оруулалтын боломжийг судлах, шаардлагатай үед зохион байгуулалт болон түүнтэй холбоотой мэдээллээр хангах зэрэг чиглэлүүд багтсан.

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлж, дээрх санамж бичгийн хүрээнд болон яамнаас дэвшүүлсэн стратегийн зорилго, зорилтууд, Европын холбооны орнуудын сайн туршлагуудыг харгалзан үзэж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Other news

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКСТАН УЛСТАЙ ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРНҮҮЛНЭ

“ICT Expo 2023”-ын хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Тажикистаны Аж үйлдвэр, шинэ технологийн Тэргүүн дэд сайд Исожон Курбонзодатай өнөөдөр /2023.06.10/ уулзлаа. Уулзалтаар Мэдээллийн технологи, инновацын судалгаа, шинжилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, судалгааны ажлын үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар туршлага солилцох талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон стартап компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгчид хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Цахим Засаглалын сайн туршлагыг харилцан солилцохоор тохиролцлоо.

Богдхан уулын дархан цаазат газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын мэдээлэл ил боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолд заасан “Шил ажиллагаа”-ны хүрээнд ЦХХХЯ өнгөрсөн долоо хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 1. Улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн байна. Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын (501га) газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээлэл ил болсон. Газар эзэмшигчээр авч үзвэл 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га олгосон байна. 2. Улсын хэмжээнд нийт 23 Засгийн газрын Тусгай сан байдгаас эхний ээлжинд 12 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгох тухай албан хүсэлтийг 9 сайдад 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлээд байна. 3. Нээлттэй мэдээллийн үнэлгээ өнгөрсөн 7 хоногт аймаг, нийслэлийн хувьд дунджаар 43.03%-тай байсан бол 47.3%, яамд дунджаар 66.09%-тай байсан бол 71.56% болж тус тус өссөн байна. 4. БОАЖЯ-наас олгодог Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилттэй холбоотой 2020 оноос хойших мэдээллийг нээлттэй болгосон. 5. 2023 оны 3.27-ны өдөр 9 байгууллагын 3450 тусгай зөвшөөрөл нээлттэй болсон бол өнөөдрийн байдлаар shilen.gov.mn системд 18 байгууллагын 13586 тусгай зөвшөөрлийн мэдээлэл нээлттэй болсон байна.

Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны тайланг хэлэлцлээ

ҮЙЛ ЯВДАЛ Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны тайланг хэлэлцлээ 2022.01.23 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Азийн хөгжлийн банкны “Хууль, бодлогын шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй “Цахим эдийн засагт таатай орчин бүрдүүлэх” техникийн туслалцааны төслөөс “Монгол Улсын Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны талаарх тайлан”-г боловсруулсан. Уг тайланг танилцуулах, санал нэгтгэх эцсийн хэлэлцүүлэг болж, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар зэрэг худалдааны чиг үүрэг бүхий ОУ-ын болон дотоодын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогч талууд Монгол дахь цахим худалдааг үр дүнтэй явуулахад хууль эрх зүй, зохицуулалтын ямар саад бэрхшээл байгааг тодорхойлж, хэрхэн сайжруулах талаар санал солилцлоо. “Монгол Улсын Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны талаарх тайлан”-г танилцуулах эхний хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сард төрийн байгууллагууд, цахим худалдааны салбарын хувийн хэвшил, бизнесийн холбоодын төлөөллийн хүрээнд зохион байгуулсан бол энэхүү эцсийн хэлэлцүүлгээр нэгдсэн санал бүхий тайланг тус яаманд ирүүлэх юм.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ