Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалт боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны (ЦХИХХ)-ны дэд сайд Г.Баярхүү, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран нар Мэдээллийн технологийн нэгдсэн холбооны (МИТА) ТББ-ын “Ажлын хэсэг”-ийн төлөөлөлтэй хамтарсан уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтаар мэдээллийн технологийн салбарт үүсээд буй өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүй, бодлогын орчинд тулгамдаж буй сорилтууд, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын шинэчлэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх асуудлыг онцлон хэлэлцлээ.

МИТА ТББ-ын зүгээс мэдээллийн технологийн салбарын аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй бодит хүндрэл, зах зээлийн өрсөлдөөн, төрийн худалдан авалт, төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн оролцоо хангалтгүй байгаа асуудлуудыг хөндөж, бодлогын түвшинд анхаарах шаардлагатай саналуудыг танилцуулав.

Яамны зүгээс уулзалтын үеэр төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын талаар мэдээлэл өгч, 2026–2030 оны хооронд төрийн үйлчилгээний 90 хувийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа илэрхийллээ. Энэхүү зорилт нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, аж ахуй нэгжийн цаг хугацаа, зардлыг бууруулах, авлига, хүнд суртлыг багасгах, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд талууд цаашид мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр байнгын харилцаа, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хамтарсан дэд ажлын хэсгийн хүрээнд бодлогын санал, шийдлүүдийг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар санал нэгдлээ.

Other news

Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал болон АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Абдулла Аль-Гергави нар хоёр улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж байгааг зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академийн хамтарсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг 4 аймагт нэгэн зэрэг ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ,

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ