Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана

2022.08.15

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-тай цахим уулзалт хийж, хамтран ажиллахаар санал солилцсон бөгөөд тус уулзалтаар Монгол Улсын сансар судлалын салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх НАСА-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тогтсон. Энэхүү уулзалтын хүрээнд манай талаас хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн судалгааг хийж, НАСА-гийн талд танилцууллаа. Сүүлийн үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн нарийвчилсан судалгааг сансрын технологитой хослуулан хийх, нөхцөл байдлын үнэлгээг олон жилийн тоон мэдээлэл дээр үндэслэн гаргах, болзошгүй эрсдлийг урьдчилан таамаглах зэрэг шаардлагууд тулгарч байна. Иймээс манай улсын хувьд энэ чиглэлийн судалгааны ажлууд дээр АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-ийн дэмжлэгийг авч ажиллах юм.
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь сансар судлалын чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA), ОХУ-ын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газар, Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO), Бүгд найрамдах Энэтхэг Улсын Сансар судлалын байгууллага (ISRO) зэрэг байгууллагуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагаа үүсгэн идэвхтэй ажиллаж байна.

Other news

Цахим эдийн засгийг хөгжүүлэхэд АНУ-тай хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг өнөөдөр /2024.08.30/ хүлээн авч уулзлаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү: Засгийн газар цахим эдийн засаг болон шинжлэх ухаан технологийн паркуудыг  хөгжүүлэх, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг бүс нутаг төдийгүй дэлхийд таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь борлуулах чиглэлд онцгойлон анхаарч байна. Цаашдаа өмнө АНУ-тай хийсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар ажиллаж буйгаа онцоллоо. Түүнчлэн төлбөр тооцооны системүүдийг нэвтрүүлэх, туршлага судлах, кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн, гарааны бизнесийг бойжуулдаг АНУ-ын тэргүүн туршлагаас судлан, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарын хууль эрх зүй, эдийн засгийн таатай эко системээр дэмжсэн жишиг паркийг Монгол Улсад байгуулж, Ази тивийг холбосон төв болох зорилго, эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.   Үүний зэрэгцээ, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү салбарын хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй Баасан гарагт уулзаж байгаа бөгөөд уулзалтаас гарсан тодорхой саналуудыг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдад уламжлалаа. Тодруулбал, хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед шаардлагатай чипийг борлуулах нь манай улсад хориотой байгаа тул энэ асуудлыг судалж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын Засгийн газар салбар бүрд дижитал шилжилтийг эрчимжүүлж, энэ чиглэлд онцгойлон анхаарч буйд талархал илэрхийж, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, түүнийг дагасан кибер аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэл нь хоёр улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл тул Монгол Улсыг дэмжиж, туршлага хуваалцах, хамтран ажиллахад таатай байна.   АНУ-ын талаас манай улсын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүүдийг чадавхжуулах, зайнаас тандан судлах чиглэлд хамтарсан сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн парк, сансар судлалын чиглэлд илүү ойр хамтран ажиллана гэдгээ илэрхийлээ.

Зөвшөөрлийг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Үйлчилгээ эрхлэгч иргэдэд дарамт учруулдаг, зардал чирэгдэл болдог байдлыг халж аливаа зөвшөөрлийг хуулийн хүрээнд цахим хэлбэрээр олгох технологийн болон хууль эрхзүйн орчин бүрдүүлэх нь хүнд суртлыг халах, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. Өнөөдөр /2023.08.29/ ЦХХХЯ-нд зохион байгуулагдсан сайдын шуурхай хуралд хэлэлцэгдсэн онцлох асуудал нь Зөвшөөрлийг цахимаар олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай байлаа. Зөвшөөрлийн нэгдсэн сан байгуулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 15, Барилга, хот байгуулалтын яамны 6, Батлан хамгаалах яамны 11, Боловсрол, шинжлэх ухааны яамны 26, Зам, тээврийн хөгжлийн яамны 26, Иргэний нисэхийн ерөнхий газрын 5, Монголбанкны 58, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 81, Соёлын яамны 1, Харилцаа холбооны зохицуулах хорооны 14, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 1, Хууль зүй, дотоод хэргийн яамны 5, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 20, Эрчим хүчний зохицуулах хорооны 55, Эрчим хүчний яамны 6, Санхүүгийн зохицуулах хорооны 67 төрлийн зөвшөөрлийг нийт 20,316 зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд олгосон мэдээллийг www.license.mn цахим хуудаст бүртгэн оруулсан байна. Мөн бүрэн цахим хэлбэрт шилжсэн Сангийн яамнаас олгох 7, Гаалийн ерөнхий газраас олгох 9, УУХҮЯ-наас олгох 10, нийт 26 тусгай зөвшөөрлийг цахим системээр дамжуулж хүсэлт гарган авах боломжтой бол “И-Монгол”, “И-Бизнес” системээр дамжуулан 5 тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр тус тус олгож байна. Зөвшөөрлийг цахим хэлбэрээр шийдвэрлэх талаар ЦХХХЯ тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн зөвшөөрөл тус бүрээр судалгаа хийхэд нийт 249 тусгай зөвшөөрлөөс 21 тусгай зөвшөөрлийг цахимжуулах боломжгүй бөгөөд бусад зөвшөөрлийг цахимжуулах ажлыг “И-Монгол академи” УТҮГ, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-тай хамтран нэвтрүүлэхээр холбогдох ажлыг зохион байгуулж байна.

Ажлын байрны зар

ҮЙЛ ЯВДАЛ Ажлын байрны зар 2022.05.10 Цахим хөгжил, харилцаа холбооны яам дараах ажлын байрыг зарлаж байна. Үүнд: Хиймэл оюун ухаан Блокчейн Big Data чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан шинжээчийг ажилд авна. Жич: Зайнаас болон өөр улсаас ажиллах боломжтой. CV илгээх и-мэйл хаяг: hr@mddc.gov.mn Share on facebook Share on twitter Бусад мэдээ