Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Хиймэл оюутанд суурилсан Ногоон дата төвийн төслийг танилцуулна

-СОР17 БАГА ХУРАЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ-

          Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид оролцож буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр /2026.08.17/ нээлтээ хийж, Монгол Улсын төрийн далбаа, НҮБ-ын далбааг мандуулах ёслол боллоо.  

          Нээлтийн ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж хэлсэн үгэндээ, “Бид дэлхий гэх нэгэн гэр оронтой нэгэн гэр бүл. Та бид хэл соёл, үндэс угсаа, шашин шүтлэг өөр боловч эх дэлхийдээ энх мөнх орших ирээдүйгээ хамгаалах хүсэл зориг нэгтэй билээ…Монгол Улс шиг далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд ногоон шилжилт нь бидний эдийн засгийг боомилж буй суурь асуудал болох түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах гарц юм” гээд “Шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахыг уриалж байна” хэмээн онцолсон.

          Өнөөдөр дэлхийн хуурай газрын 40 хувь нь доройтолд өртсөн бөгөөд өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд эрсдэл өндөр. Тиймээс энэхүү сорилтыг шийдвэрлэхийн тулд хоёр долоо хоног үргэлжлэх бага хурлаар дэлхийн 197 орны төлөөлөгчид хамтран газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, цөлжилттэй тэмцэх зорилтыг бодит үйл хэрэг болгохын төлөө нэгдэх юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны дэд хорооноос бага хурлын харилцаа холбоо, мэдээллийн технологийн систем, кибер аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байна.

          Энэ хүрээнд:

          1.Дотоодын болон олон улсын харилцаа холбооны сувгийг тасралтгүй байлгах.

          2.Хэвлэл мэдээллийн шууд дамжуулалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал.

          3.Бага хуралд ашиглах видео, аудио системүүдийг бэлтгэх, шууд дамжуулалтын ажлын бэлэн байдал.

          4.Цэнхэр болон Ногоон бүсийн өндөр хурдны интернэтийн холболт.

          5.Оролцогчдын бүртгэл, мэдээллийн систем – Веб платформ, Гар утасны аппликейшн.

Түүнчлэн кибер аюулгүй байдлыг хангах хүрээнд:

-Хурлын үеийн серверийн орчин, файлын сангийн аюулгүй байдлыг хангах

-Мэдээллийн систем, сүлжээний аюулгүй байдлыг хангах.

-Кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Бага хурлын хүрээнд ЦХИХХЯ-наас хоёр томоохон арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт тусгай арга хэмжээг Мэдээллийн технологийн үндэсний парк, Шинжлэх ухааны академи, И Монгол академитэй хамтран “Монгол Улсын өргөө”-нд зохион байгуулах юм.

Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслийг 2026 оны 08 дугаар сарын 25-нд танилцуулна.

Монгол Улс хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй Ногоон дата төвийг хөгжүүлснээр:

  1. Дижитал бие даасан байдал.Монгол Улс өгөгдөл хадгалалт, хиймэл оюуны тооцоолол, дижитал үйлчилгээний үндсэн дэд бүтцээ дотооддоо бий болгоно.
  2. Монголын давуу талыг эдийн засгийн боломж болгоно.Сэрүүн уур амьсгал, нар салхины нөөц, өргөн уудам газар нутаг, стратегийн байршлыг дата төвийн хөгжлийн давуу тал болгон ашиглана.

Бүс нутгийн шинэ төв.Зөвхөн дотоодын хэрэгцээг хангах бус, олон улсын технологийн компани, хөрөнгө оруулагчдыг татаж, Зүүн Хойд Азийн AI сургалт, өндөр хүчин чадлын тооцоолол, өгөгдөл хадгалалтын төв болох зорилтыг хэрэгжүүлнэ.

Other news

Бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлэх ажилд оролцох чиглэлээр ЦХХХЯ болон хувийн хэвшлийн төлөөлөгчид БНХАУ-д ажиллаж байна

БНХАУ-ын цахим худалдааны хаб гэгддэг Ханжоу хотноо энэ сарын 22-24-ны өдрүүдэд Төв Азийн Эдийн Засгийн Хамтын ажиллагаа (CAREC)-ны гишүүн 10

Э.Батшугар: Хиймэл оюуныг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Ази, Номхон далайн бүсийн төвөөс эрхлэн гаргасан “The Next Great Divergence” тайлангийн нээлт болон

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ