Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

It is a holiday for the communication and information technology industry

2022.07.19

Тэртээгээс 101 жилийн өмнө буюу 1921 оны 7 дугаар сарын 19-ний энэ өдөр Ардын засгийн газрын 6 дугаар хурлаар шуудан бичиг цахилгаан мэдээний хороог байгуулж, Хиагтын цахилгаан мэдээний хорооны түшмэл байсан гүн Цэдэвсүрэн гуайг ерөнхийлөн захирах түшмэлээр нь томилсноор өнөөдрийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгуулагдсан түүхтэй. Энэхүү түүхт өдрийг өнөөдөр бид “ХОЛБООЧДЫН БАЯР” хэмээн нэрлэж, тэмдэглэн өнгөрүүлдэг байсан уламжлалтай.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт ажиллагсад та нартаа манай салбар байгуулагдсны 101 жилийн ойн мэнд дэвшүүлж, ажил үйлс тань Алтай нуруу шигээ ханхайж байхын ерөөл дэвшүүлье.

1921 онд Ардын Засгийн газар энэ байшинд ажиллаж байв.

Other news

Цахиурын хөндийд Монголын 8 компани гарлаа

• Teso Investment LLC • Gund Investment LLC • ICT Group JSC • ONDO LLC • Fibo global LLC • Intelmind LLC • Gerege Systems LLC • Mezorn LLC нарын найман аж ахуй нэгж Монгол улсын мэдээллийн технологийн салбарын олон зуун аж ахуй нэгжийг төлөөлж дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийн төв, эдийн засгийн цөм болсон Цахиурын хөндийн экосистемд нэвтэрч ОУ-ын зах зээлд гарах томоохон алхмаа хийсэн түүхэн өдөр өнөөдөр /2024.02.02/ тохиож байна. Цахиурын хөндий нь жилдээ 600 тэрбум ам.доллар эргэлдүүлж, 105 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татдаг дэлхийн тэргүүлэгч технологийн компаниудын гарааны цэг. Манай улсаас AND Global, Fibo Cloud зэрэг олон улсын зах зээлд амжилттай ажиллаж, оюуны бүтээлээ экспортолж байгаа. Тэдгээр компаниудынхаа туулж буй замыг дүгнэж миний бие “Бид дангаараа мөс зүсэхээс илүү Төв Азийн бүс нутгийн экосистемийг түүчээлж, нөөц боломжоо нэгтгэж, улмаар дэлхийн тавцанд өрсөлдөх замыг товчилно” хэмээх санаачилгыг 2023 оны 1-р сард Төв Азийн улс орнуудын мэдээллийн технологийн сайд нартай уулзах үеэрээ дэвшүүлсэн юм. Энэ санаачилга маань ажил хэрэг болсон нь өнөөдрийн Цахиурын хөндий, Stanford-ийн их сургуулийн дэргэдэх Palo Alto-д байрлалтай “Торгоны замын инновацийн төв” буюу төв азийн 8 орны төлөөлөл, бидний хамтран байгуулсан “Silkroad Innovation Hub” юм. Цаашид Мэдээлэл технологийн үндэсний парк гүүр нь болж ажиллах энэ төвд манай технологийн компаниуд төв азийн 8 улс орны гарааны компаниудын хамт бойжиж, эхний жилдээ тус төвийн босгох 30 сая ам.доллараас хөрөнгө оруулалт хүртэх боломжтой болж байна. Бид хамтдаа ирэх 7 жилийн хугацаанд бүс нутгаасаа 5 “unicorn” буюу тус бүр 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй технологийн компанийг төрүүлэх зорилгыг дэвшүүлж, түүний төлөө ажиллах болно. Энэ бол түүхэн үйл явдал. Бид уул уурхайгаас хамааралтай, нүүрсний үнээс шалтгаалдаг нэг өнгөтэй эдийн засгийн хязгаардлагдмал боломж дунд өдийг хүрлээ. Гагцхүү мэдээллийн технологийн салбар бидэнд хүн төрөлхтний хөгжлийн хязгааргүй өрсөлдөөнд ижил тэгш гараанаас хүч үзэх боломжийг санал болгож байна. Хүн амын 65 хувь нь 35-аас доош насны оюуны өндөр чадамжтай, мэдлэг ур чадвартай манай улсын хувьд энэ салбарт тоглолт хийхэд асар их боломж болон өгөгдөл бий. Монгол залуус, Монгол оюун ухаан, Монгол ур чадвар дэлхийд танигдаж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэх эхлэлийг бид хамтдаа тавилаа. Торгоны замын түүхийн шинэ эхлэлийг бид хамтдаа бичиж чадна гэдэгт итгэлтэй байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2022.04.08 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Бүгд найрамдах Эстони улсын Цахим Засаглалын академи хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Эстони улсын талаас Цахим Засаглалын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нар гарын үсэг зурж, баталгаажуулав. Санамж бичиг байгуулснаар дараах чиглэлд талууд хамтран ажиллана: Үүнд Цахим Засаглалын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, түүний дотор төрийн алба хаагчдын цахим ур чадварыг сайжруулах Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах Шинэ, шинэлэг, дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд туршлага солилцох, Дижитал шилжилтийн стратеги болон цахим засаглалын зохицуулалтын загвар зэргийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх Кибер аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг чадавхыг сайжруулах Мэдээллийн технологи, программ хангэамжийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудыг аутсорсинг хийхэд дэмжлэг үзүүлэх чиглэлд тус, тус хамтран ажиллахаар тохиролцов.Эстонийн Цахим Засаглалын академи нь 2002 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 130 гаруй улсын 230 гаруй байгууллагатай хамтран ажилладаг. Тус байгууллага нь цахим засаглал, цахим ардчилал, кибер аюулгүй байдал болон нээлттэй нийгмийн төлөө мэдлэг, чадвар, шилдэг туршлага бий болгох, түгээн дэлгэрүүлэх зориулго бүхий сургалт, судалгааны байгуулага юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд, Монгол-Австрийн Засгийн газрын хуралдааны комиссын тэргүүн Н.Учрал Австри Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Худалдааны консул Майкл Бергер тэргүүтэй Австрийн хувийн хэвшлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Австри-Монголын бизнес форумд оролцохоор ирсэн тус төлөөлөгчид цахим хөгжил, харилцаа холбооны чиглэлээр хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим сургалтын платформ нэвтрүүлэх чиглэлээр манай яамтай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. ЦХХХ-ны сайд, Монгол-Австрийн Засгийн газрын хуралдааны комиссын тэргүүн Н.Учрал Австри-Монголын бизнес форумд амжилт хүслээ. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрээ танилцуулж, дээрх чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.