Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургагч багш бэлтгэх сургалт зарлагдлаа

2021.10.26

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь 2006 оноос эхлэн одоог хүртэл Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Тус шалгалтын хүрээнд 2007 оноос Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг/AOTS/-той хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 4 удаагийн хөтөлбөрт 90 гаруй багш, мэргэжилтнүүдийг хамруулж сургагч багшийн гэрчилгээ олгоод байна. Энэ удаад тус хөтөлбөр нь Монголд улсад 5 дахь удаагаа “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сэдвийн хүрээнд явагдах ба AOTS-ийн сургагч багш нар цахимаар сургалтаа зааж, танхимын хэлбэрээр зохион байгуулна. Сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцох боломжтой бөгөөд цаашид сургагч багшаар ажиллах сонирхолтой 40 оролцогчид үнэ төлбөргүй суралцах эрхийг олгож байгаа юм. Сургалтад хамрагдсанаар: Монгол улс төдийгүй Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш болно. Тухайн байгууллага ОУ-ын сургагч багшийн гэрчилгээ бүхий ажилтантай болно. Тухайн байгууллагадаа шинэ мэдлэг, туршлагыг түгээнэ. Байгууллагын сургалтын зардлыг хэмнэнэ. Ажилтны хувьд сүүлийн үеийн технологийн талаарх мэдлэгийн түвшинг нь нэмэгдүүлнэ. Сургалт нь хоёр ээлжээр 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд нэгдүгээр ээлж 2021 оны 11 сарын 08 – 12, хоёрдугаар ээлж 11 сарын 15 – 19-ний хооронд МТҮП дээр болно. Нэг байгууллагаас 3 хүртэлх суралцагч хамрагдах боломжтой тул шаардлага хангасан оролцогчид 11 сарын 01-ний дотор suvd@itpark.mn цахим шуудангаар хүсэлтээ илгээх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99539790 дугаараас лавлана уу.

Other news

“Цахим дээрэлхэлтээс сэргийлье” үндэсний аяны хүрээнд 210 сургагч багш бэлдлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд гаргасан судалгаагаар манай улсын 9-12 насны хүүхдийн гуравны нэг нь цахим дээрэлхэлтэд өртсөн бол 13-17 насны өсвөр үеийнхний хувьд энэ үзүүлэлт маш өндөр буюу 51.3 хувьд хүрсэн байна. Мөн улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн байдлаар хүүхэд үйлдсэн гэмт хэргийн тоо 1135, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 2339 бүртгэгдэж, 2391 хүүхэд хохирсны дотор үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 399 гомдол, мэдээлэл ирснээс 246 буюу 61.7 хувь нь гэмт хэргийн, 153 буюу 38.3 хувь нь зөрчлийн шинжтэй байна. Судалгааны үр дүн болон хүүхдийн дунд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад цахим орчны хэрэглээ өсөхийн хэрээр хүүхэд, өсвөр үеийнхний дунд нэгнээ цахимаар дээрэлхэх байдал өсөх эрсдэлтэй байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас санаачлан хүүхэд, өсвөр үеийнхэнд аюулгүй, эерэг цахим орчныг бүрдүүлэх, тэднийг цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, зөв хандлагаар хангах зорилгоор Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Цахим дээрэлхэлтээс сэргийлье” үндэсний аяныг 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний хооронд зохион байгуулахаар эхлүүлж байна. Энэхүү аян нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүүхдийн төлөө – За бол, Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, чиглэлээр авч буй арга хэмжээ бөгөөд хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа билээ. Аяны хүрээнд 09 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, нийт 210 сургагч багш бэлтгэсэн. Сургагч багш нар нь өөрсдийн ажиллаж, амьдарч буй аймаг, сум, дүүрэг, орон нутагтаа сургалтын агуулгыг цааш түгээн дэлгэрүүлж, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сургалтын байгууллагын ажилтнуудад заах юм. Ингэснээр цахим орчин дахь хүүхэд хамгааллын мэдлэг, ойлголтыг орон даяар, өргөн хүрээнд түгээх ач холбогдолтой. Хүүхэд бол манай улсын ирээдүй, үндэсний баялаг мөн. Тэднийг цахим орчны эрсдэлээс хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагын олон нийтийн хамтын үүрэг, хариуцлага юм.

БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуульд 2024 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгохтэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургууль нь 1940 онд байгуулагдсан сургууль юм. Суралцах чиглэл: Д/д Суралцах чиглэл Сонгон шалгаруулах оюутны тоо 1 Aircraft design     Магистр, Докторын хөтөлбөр     2 Aerodynamics and control 3 Spacecrafgt systemc and autonomous technologies 4 Aerospace propulsion technology 5 Aerospace manufacturing and automation 6 Space launch technology 7 Space Law Хугацаа:  Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар, докторын хөтөлбөр 3-4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бээжингийн технологийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 104 тоот Холбоо барих хаяг: Утас: 51-265104 Цахим шуудан: fr@mddc.gov.mn, zayabayar@mddc.gov.mn Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Монгол, Францын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо. Энэ жил Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй бөгөөд ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо болох “Монгол – Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”д хоёр тал онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ.