Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Мэдээлэл, технологийн салбарт охид манлайлна

2022.10.11

Нэгдсэн Үндэстний Байгууллага 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, энэ өдөр охидын боловсролыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалахад анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьдог.

Олон Улсын охидын эрхийн өдрийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд хамтран “Мэдээлэл, технологийн салбар дахь охидын манлайлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Охидын манлайллыг дэмжих, зөв үлгэр дуурайл үзүүлэх, цахим шилжилт, харилцаа холбоо, мэдээлэл технологийн хэрэглээний соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг нээлттэй хэлэлцүүлэг: “Мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал; охид, эмэгтэйчүүдийн боломж”, “Цахим платформд эерэг нөлөөлөл үзүүлэх нь” сэдвийн хүрээнд цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан юм.

Хэлэлцүүлэгт мэдээлэл технологийн салбарт амжилттай ажиллаж, цахим сувгуудад эерэг нөлөөлөл үзүүлж буй манлайлагч эмэгтэйчүүд оролцон зөвлөгөө, мэдээлэл өгч, мэдлэг туршлагаа хуваалцан, санал солилцлоо.

 

 

Other news

Цахим хөгжил, харилцаа холбооны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт боллоо

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэн. Төрийн албаны зөвлөлийн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс тус яамны төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгалуурлалтыг “Мэдээлэл технологийн үндэсний паркийн “Цахим ур чадвар олгох төв”-д нээлттэй зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтаар нийт 4 гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд 10 оролцогчийг бүртгэж, 8 оролцогч сонгон шалгаруулалтад оролцлоо.

“Silkroad Innovation Hub”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ассет Абдуалиевыг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин өнөөдөр /2026.07.02/ “Silkroad Innovation Hub”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ассет Абдуалиевыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав,  Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа нар байлцав. Уулзалтын үеэр Монголын стартап экосистемийг олон улсын зах зээлтэй холбох, дотоодын инновацын чадавхыг нэмэгдүүлэх, хиймэл оюуны чиглэлээр хүний нөөц, технологийн шийдлийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. “Монгол залууст дэлхийн зах зээлд өрсөлдөх, АНУ-ын венчур сангуудаас хөрөнгө оруулалт татах өргөн боломж бий. Салбарын яамны зүгээс энэхүү экосистемийг бодлогоор дэмжиж ажиллана” гэдгийг сайд Ч.Номин онцоллоо. Талууд цаашид дараах чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв. Үүнд: Дотоодын аж ахуйн нэгжүүдэд хиймэл оюуны бодит шийдлүүдийг нэвтрүүлэхэд чиглэсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах.

Ц.Баатархүү: Виртуал бүсэд бүртгүүлсэн IT компаниуд байршлаасаа үл хамааран татвараас гадна 8 төрлийн хөнгөлөлт эдэлнэ

Засгийн газрын хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг дагалдах 2 журмыг баталлаа. Тодруулбал, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмын төслүүдийг хэлэлцэн баталлаа. Виртуал бүсэд бүртгүүлсэн IT компани байршлаасаа үл хамааран татвараас гадна дараах 8 төрлийн хөнгөлөлт эдэлнэ. Үүнд: Хуультай танилцах: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140722436571