Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

2021.08.18

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар болон Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал гишүүн хэлэлцүүлгийг удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Инноваци, цахим бодлогын байнгын хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цахим хөгжлийн үндэсний хороо зэрэг байгууллага буюу хуулийн төслийн бэлтгэл хангах үүрэг бүхий үндсэн болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцож, санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Хуулийн төслийг нэрнээс нь эхлээд зүйл заалт, үг өгүүлбэр бүрээр нь уншиж, санал бодлоо солилцон, шаардлагатай өөрчлөлтийн саналуудаа тэмдэглэн ярилцах зайлшгүй шаардлагатай. Үг буруу хэрэглэснээр, буруу үг сонгосноос үүдэн тухайн хууль батлагдсаны дараа тооцоолоогүй төрөл бүрийн сөрөг үр дагавар бий болгох эрсдэлтэй. Тухайлбал, Нийтийн мэдээллийн гэдэг үгийг иргэд маань иргэдийн мэдээлэл авах, цаашлаад хэвлэл мэдээллийн салбарын утгатай хууль гэж ойлгох нь элбэг байна. Үнэн хэрэгтээ энэхүү хууль бол төрөөс иргэддээ үзүүлж буй мэдээллийн шинжтэй үйл ажиллагаа, иргэний мэдээллийг иргэнээсээ бус төр нь өөр хоорондоо солилцдог болох тухай хууль юм. Тиймээс энэ хуулийн төслүүдийн уншлагыг сайтар хийж тал талаас санал хүсэлтээ гарган тэмдэглүүлж, маш сайн хууль гаргахын төлөө хамтран ажиллаж байгаа ажлын хэсэг дэд хэсгийн гишүүддээ баярлалаа” хэмээв

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам 

 

Other news

Кибер аюулгүй байдлаа хамтран хамгаална

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” форум зохион байгуулж байна. Форумд Монгол улсын кибер аюулгүй байдлын тогтолцоонд чухал үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл 79 байгууллагын 170 орчим төлөөлөгч оролцож байгаа юм. Кибер аюулгүй байдлын үндэсний тогтолцоогоо бэхжүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын үүрэг, оролцоог хангах арга зам, кибер аюул заналын өнөөгийн нөхцөл байдлын талаарх үндсэн илтгэлүүд тавигдана. Цаашид хийх ажил, шийдэх асуудал, төр, хувийн хэвшил, олон нийт хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэн ярилцаж байна. Форумын ач холбогдол нь төр, иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлын хэм хэмжээ, стандарт тогтоон мөрдөх, кибер гэмт хэргээс сэргийлэхэд хамтран ажиллах арга замуудаа тодорхойлоход оршиж байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатар томилогдлоо

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатар томилогдлоо 2022.01.11 Төрийн уламжлалт үйлчилгээг шинэ шатанд гаргаж төрийн цахим үйлчилгээний нэр төрөл, чанар, стандарт, хүртээмжийг сайжруулах үндсэн чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд байгуулсан. Монгол Улсын Засгийн газрын 01 дүгээр сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Пүрэвжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар томиллоо. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар нь 2009-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан, референт, 2013-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, ахлах референт, 2020 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль Эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөхөөр ажилласан юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах сургалт зохион байгууллаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын цахим хуудасны мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, нээлттэй мэдээллийг хууль, журмын дагуу нийтэд ил тод байршуулах, “Шилэн индекс”-ийн үнэлгээг хийхэд шаардлагатай мэдлэг, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон түүний харьяа 27 байгууллагын холбогдох 40 гаруй албан хаагчдад сургалт зохион байгуулав. Сургалтаар Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (gov.mn)-д мэдээлэл нийтлэх, шинэчлэх, мэдээллийн агуулга, хүртээмжид тавигдах шаардлага, Нээлттэй мэдээллийн систем (shilen.gov.mn)-д мэдээллийг хууль, журмын дагуу байршуулах, мөн “Шилэн индекс”-ийн үнэлгээг хийхэд анхаарах асуудал, шалгуур үзүүлэлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.Уг сургалт нь төрийн байгууллагуудын цахим мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, нээлттэй мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн ач холбогдолтой юм.