Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын бүртгэл явагдаж байна

2022.04.04

Засгийн газраас төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улс цахим эринд шилжиж байгаа энэ үед төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудад болон иргэнд мэдээллийн технологийн суурь мэдлэг эзэмшсэн байх зайлшгүй шаардлага тулгараад байна. Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Монгол Улс цахим улс болоход хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүх нийтийн цахим боловсролыг дээшлүүлэх сургалт, шалгалт болон бусад арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд эдгээрийн нэг нь бүх нийтийн мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг түвшин бүрээр тодорхойлох олон улсын стандартад нийцсэн шалгалтыг зохион байгуулдаг. Тус шалгалт нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Азийн зургаан оронд 33 дахь удаагаа нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд дараах 2 төрлөөр явагдана. Үүнд: Мэдээллийн технологийн паспорт шалгалт /мэдээллийн технологийг ажил албандаа ашигладаг бүх чиглэлийн мэргэжилтнүүд, төрийн болон бизнесийн байгууллагуудын менежерүүдэд зориулагдсан/ Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт /мэдээллийн технологийн чиглэлийн инженерүүд болон энэ чиглэлээр сурч буй оюутнуудад зориулагдсан/ МТҮП-аас шалгалтад бүртгүүлэгчдийг амжилттай оролцоход нь дэмжлэг үзүүлэх, системтэй бэлтгэх зорилгоор шалгалтад бэлтгэх сургалтыг шалгалт эхлэхийн өмнө зохион байгуулдаг бөгөөд 04 сарын 06-ны өдрөөс эхлэх гэж байна. Бүртгүүлэгчид дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. Шалгалтын бүртгэл: 2022 оны 04 дүгээр сарын 18-ыг дуустал https://itpark.mn/itee/web/index.php хаягаар явагдана. Сургалтын бүртгэл: 2022 оны 04 дүгээр сарын 06-ыг дуустал http://training.itpark.mn/registration/117 хаягаар явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 9953-9790 дугаараас лавлана уу.

Other news

Ч.НОМИН: ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЬ НИЙГМИЙН ХАМТЫН ХАРИУЦЛАГА ЮМ

-ХҮҮХДИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ ТЭДНИЙ ДУУ ХООЛОЙГ СОНСОХ НЬ ЧУХАЛ- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЦЕГ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяны хүрээнд өнөөдөр /2026.04.30/ төрийн байгууллага, хүүхэд, багш сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч зэрэг төлөөллөөс бүрдсэн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлсэн үгэндээ “…Цахим орчинд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах асуудал нь зөвхөн нэг салбарын бус, нийгмийн хамтын хариуцлага болоод байна. Иймд төрөөс цахим орчин дахь хүүхдийн хөгжил хамгааллын бодлого, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаа мөн цахим ур чадварыг сайжруулах ажлыг цогцоор шийдвэрлэх цаг болжээ…Тийм ч учраас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс манлайлан хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хамгаалах, зөв хэрэглээг төлөвшүүлэх, хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр онцолж энэ асуудлыг шийдвэрлэх суурь нь болох Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг Боловсролын яамтай хамтран боловсруулж байгааг дуулгамаар байна” гээд хүүхдийн асуудлыг шийдвэрлэхдээ тэдний дуу хоолойг сонсож, хамтарч шийдэх нь чухал  хэмээн онцлов. Сүүлийн жилүүдэд үе тэнгийн дээрэлхэлт цахим орчинд үйлдэгдэж, хүүхдүүдийн нэг нэгнээ дээрэлхэж зодож буй бичлэг, зургийг түгээх, доромжлох, эрүүл мэнд, нэр төрд нь халдах, гадуурхах, заналхийлэх зэрэг хэрэг зөрчил цөөнгүй бүртгэгдэх болсон. Тиймээс үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хэрэг, зөрчил үйлдэгдсэний дараа биш өмнө нь арга хэмжээ авах, соён гэгээрүүлэх, сурталчлан таниулах нь чухал ач холбогдолтой юм. Энэ зорилгоор ЦХИХХЯ-наас бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээллийг хамгаалах, цахим хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал, E-Mongolia платформын дэргэд E-Kids апп нээж хүүхдүүд тулгамдсан асуудлаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлж буй. Цаашлаад эцэг, эх, асран хамгаалагч, багш нарын цахим ур чадварыг нэмэгдүүлснээр цахим орчин дахь эерэг, сөрөг контентод хяналт тавьдаг болох, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авахаар зорьж байна.

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо: Speed date уулзалт зохион байгуулаа

Сэлэнгэ аймгийн төрийн болон хувийн хэвшлийн удирдлагууд, жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, бизнесээ хэрхэн цахимжуулах арга зам, технологийн шийдлүүдийн талаар танилцуулга, мэдээлэл хийн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын орон тооны зөвлөхөөр Цагаан-Өвгөний Жадамбааг томиллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын орон тооны зөвлөхөөр Цагаан-өвгөний Жадамбааг томилов. Боловсрол Эрхэлж байсан ажил, албан тушаал: Хавсран ажилласан төрийн бус байгууллага