Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Киоскоос бүх төрлийн лавлагаа, тодорхойлолт, тоон гарын үсэг авах боломжтой болно

2022.12.12

Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгоно гэвэл иргэдэд үйлчилгээ авах бүх төрлийн сонголт өгөх хэрэгтэй. Зөвхөн гар утасны аппликейшнээр үйлчилгээ ав гэх нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ухаалаг утасгүй, интернэт датагүй хүмүүст бэрхшээл дагуулдаг. Тийм ч учраас шилжилтийн цаг үед төсвийн мөнгө үрэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн байгууллагууд болон банкнаас гаргасан киоскуудыг ХУР сервистэй холбох гэрээг манай яамнаас хийж 21 аймаг, 9 дүүрэгт нийт 600 гаруй киоск байршуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр E-Mongolia хурдан киоскны үйлчилгээ бэлэн болсон байгаатай танилцлаа. Бүх төрлийн лавлагаа, тоон гарын үсэг авах үйлчилгээг тус киоск үзүүлнэ. Цаашдаа Хаан банк, Голомт банкны киоскууд ч төрийн үйлчилгээ үзүүлж иргэдийн цагийг хэмнэхэд хамтарч ажиллана.

Other news

ЦХИХХЯ болон НҮБ  орон нутагт төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү нар Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Монгол Улс дахь НҮБ-ын байгууллагууд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай  олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Тухайлбал: -Цахим үйлчилгээг алслагдсан сумдад хүргэх, -Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх цахим мэдээллийн ажилтнуудыг сургах,  -Монгол Улсын хиймэл оюуны хөтөлбөрийг дэмжих, -Хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлэх, -1000 гаруй залуусыг Хиймэл оюуны элчээр томилох, -е-Бизнес платформыг хөгжүүлж, ЖДҮ, ялангуяа орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, -Кибер гэмт хэрэгтэй тэмцэх, -Хөдөө аж ахуйн дижитал платформыг хөгжүүлэх, хөдөөгийн иргэд, малчдын цахим боловсролыг дэмжих , -Цахим холболт, кибер аюулгүй байдал, цахим хөгжлийн үндэсний чадавх бэхжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлж байна. ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү Монгол Улсын  Засгийн газрын  “Шинэ итгэл-Эрс шинэтгэл 2026-2030”  Монгол Улсыг  хөгжүүлэх таван жилийн  хөгжлийн хөтөлбөрийн  чиглэл болоод    “Цахимаар нэн тэргүүнд”  бодлого, стратегийн зорилтын талаар танилцуулга хийлээ.   НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам  цаашид Монгол Улсад амжилттай хэрэгжсэн “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” (DEMOSC) төслийн туршлагад тулгуурлан иргэдийн дижитал болон хиймэл оюуны суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутагт төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдэв.

Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа

Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын 2018 оны удирдах зөвлөлийн XII хурлаар “Газар дээрх геофизикийн судалгааны багаж төхөөрөмжийн өгөгдөл болон сансрын хиймэл дагуулын мэдээллийг нэгтгэн, болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн урьтал үзэгдлийг тандах” төслийн хүрээнд гишүүн орнууддаа соронзон орны өөрчлөлтийг бүртгэх магнитометр төхөөрөмжийг суурилуулахаар баталсан. Энэхүү төслийн хүрээнд 2023 онд БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженер, техникийн ажилтнууд Монгол Улсад хүрэлцэн ирж, “Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станц”-ыг Улаанбаатар хотоос баруун тийш Шинжлэх Ухааны Академийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Таван толгой дахь станцад байрлуулах газрыг сонгосон. Болзошгүй хүчтэй газар хөдлөлийн дунд болон богино хугацааны урьтал шинжийг илрүүлэх, газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, соронзон орны өөрчлөлтийг бүртгэх энэхүү төхөөрөмжийг Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын тус төслийг хариуцсан мэргэжилтнүүд, БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженерүүд болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид хамтран суурилуулав.

Пусан хотын консулын байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг байгууллаа

БНСУ-ын Пусан хотод 10 мянга орчим Монгол иргэн оршин сууж байна. Тус хотод суугаа консулын газраар сард мянга орчим Монгол иргэн үйлчлүүлдэг. Тиймээс ЦХХХЯ-ны Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулж, “Хурдан” цэгийг байгууллаа. Ингэснээр тус хотын Монгол иргэд үйлчилгээний оператороос 440 орчим төрлийн төрийн үйлчилгээ, киоск машинаас 73 төрлийн үйлчилгээг цаг алдалгүй, хурдан, шуурхай авч эхэллээ. Иргэд бичиг, баримт бүрдүүлэхдээ итгэмжлэх авах, Монгол руу хамаатан садандаа захих, шуудангаар авах гээд хугацаа их зарцуулдаг байсан бол одоо төрийн үйлчилгээний” Хурдан” цэг ойртож, амар, хялбар болсонд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.