Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэхэд ЖАЙКА.тай хамтарна

2022.10.04

Монгол Улсын Засгийн газраас 2022 онд дэвшүүлсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан “Цахим үндэстэн” стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЦХХХ-ны Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи нар “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийн үндсэн бичиг баримтад гарын үсэг зурлаа.

Кибер аюулгүй байдлын бодлого, төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий уг техникийн хамтын ажиллагааны төсөл нь 2022 оны 12 сараас 2026 оны 11 сар хүртэл 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд, төр, хувийн хэвшил, боловсролын салбарын гурвалсан уялдаа холбоог сайжруулах замаар кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх, цаашлаад олон нийт, хүүхэд залуучуудад кибер аюулгүй байдлын тухай зохистой ойлголтыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд Япон Улсаас урт хугацаанд мэргэжилтэн томилогдон ажиллах ба, дотоод болон гадаад дахь богино хугацааны сургалт зохион байгуулан, Монгол Улсад өндөр ур чадвартай сургагч багш нарыг бэлтгэх, кибер аюулгүй байдлын сүүлийн үеийн дэвшилтэт сургалтын хөтөлбөрийг судалж, боловсруулан төрийн албан хаагчийн ур чадварыг сайжруулах сургалт, семинарийг зохион байгуулах үйл ажиллагаануудыг төлөвлөөд байна.

Төсөл хэрэгжих хугацаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газар, Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, ШУТИС, Мэдээллийн холбоо, технологийн сургуулиуд хамтарч ажиллана.

 

Other news

“Дэлхийн сансрын 7 хоног – 2023” арга хэмжээ үргэлжилж байна

Тус арга хэмжээ 10.10-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд 7 хоногийн турш “Зайсан хилл”цогцолборт үргэлжилж байна. “ World Space Week нь дэлхийн 100 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулагддаг шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм. Тус арга хэмжээний үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Үндэсний хиймэл дагуулын ач холбогдол”-ын тухай олон нийтэд танилцууллаа. Харилцаа холбоо, интернэтийн хүртээмж, судалгаа шинжилгээ, онцгой байдал, хүүхэд хамгаалал, байгаль орчны шинжилгээ зэрэгт үндэсний хиймэл дагуул чухал үүрэгтэй бөгөөд тусгаар тогтносон улсын томоохон баталгаа болох үзүүлэлт юм.

Зарлал

Инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гарааны компанийн бойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамтын оффис, технологи дамжуулах төвүүдийг бүртгэж эхэллээ. Бүртгэлд хамрагдсанаар тухайн төв, хамтын оффисуудын гишүүнчлэлтэй программ хангамжийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг гарааны компаниар бүртгэх, цаашлаад татварын болон бодлогын дэмжлэгт хамруулах боломж бүрдэх юм Иймд хамтран ажиллах сонирхолтой байгууллага, аж ахуйн нэгжүүд дараах шаардлагыг хангасан талаарх нотлох баримт болон хамтран ажиллах хүсэлтээ2025 оны 10 дугаар сарын 24-ний дотор цахимаар info@mddic.gov.mn хаягаар ирүүлнэ үү. Технологи дамжуулах төв дараах шаардлагыг хангасан байна: Хамтын оффис нь дараах шаардлагыг хангасан байна: Журмыг дараах линкээс үзнэ үү.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр орон нутгийн цахимжилтийг эрчимжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байна. “Цахимд хэвшье” уриатай энэхүү аяныг 21 аймагт үе шаттайгаар, бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд говийн бүсээс эхлэн хангайн бүсэд амжилттай хэрэгжүүлсэн тус аян өнөөдөр (2024.04.10) баруун бүсийн 4 дэх аймаг Увс аймагт үргэлжилж байна. Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй тус арга хэмжээний ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж байна. Өдөрлөгийн хүрээнд: Аймгийн удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчид, хувиараа бизнес эрхлэгч иргэд, олон нийтэд зориулсан тусгай хөтөлбөр бүхий сургалт, хичээлүүд Мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниудын болон орон нутгийн аж ахуй нэгж, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн багийн зөвлөх үйлчилгээ Төрийн үйлчилгээг цахимжуулах шийдэл бүхий төрийн байгууллагын удирдлагууд мэдээллийн технологийн компани хоорондын багийн болон ганцаарчилсан уулзалт, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга Орон нутгийн жижиг дунд болон хувиараа бизнес эрхлэгчдэд цахим ур чадвар олгох сургалт, технологийн шийдлүүдийн танилцуулга зэрэг олон талт, цогц арга хэмжээнүүд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.