Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм. Түүнчлэн хуулийн төсөлд, – Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох; – Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох; – Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх; – Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх; – Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув. Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан. Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Other news

Хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх, үндэсний стратеги боловсруулах ажлыг эхлүүллээ

Монгол Улс 2024 онд “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индекс”-ээр 11 байр урагшилж, 188 орноос 98 дугаарт эрэмбэлэгдсэн талаар Oxford Insight байгууллагын гаргасан судалгаанд дурджээ. Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индексийг гаргахдаа Засаглал, технологи, өгөгдөл ба дэд бүтэц гэсэн үндсэн 3 шалгуурын хүрээнд 10 үзүүлэлтийг хамруулдаг аж. №Шалгуур202420232022202120201Засаглал36.9435.8335.2133.4527.022Технологи26.7827.7126.6827.2426.273Өгөгдөл ба Дэд бүтэц63.3638.9949.7650.9060.09 Үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй харвал: №Үзүүлэлт202420232022202120201Алсын хараа000002Засаглал ба Ёс зүй52.1045.2043.0639.7432.313Дижитал ур чадвар53.5758.6158.5837.7240.114Дасан зохицох чадвар42.0839.5039.1956.3435.655Төлөвшил17.2618.6718.2617.948.696Инновацын чадамж3631.3124.8536.2435.507Хүний нөөц27.0933.1536.9227.5334.628Дэд бүтэц34.4426.9126.9130.9244.359Өгөгдлийн хүртээмж85.1962.0662.0653.3457.5710Өгөгдлийн төлөөлөх чадвар70.4671.3160.2968.4578.35 Дэлгэрэнгүй статистик мэдээллээс харахад, Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын үзүүлэлт жил ирэх бүр тодорхой хэмжээнд өсөлттэй байгаа ч “алсын хараа” байхгүй буюу 0 үнэлгээ авч байгаа нь тус индексийг хойш татах  шалтгаан болж байна. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр oxford insight байгууллагын албан ёсны аргачлалаар Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлын дэлгэрэнгүй үнэлгээг хийлгэж байна. Үүний зэрэгцээ, Хьюстоны их сургуулийн боловсруулсан “Framework and Foresight” аргачлалаар Монгол Улсын хиймэл оюун ухааны алсын харааг тодорхойлох ажлыг эхлүүлээд байна. Энэ аргачлалын ач холбогдол нь хамтын оролцоог нэмэгдүүлэх замаар ирээдүйн хэтийн төлөвийг урьдчилан харах үйл явцыг сайжруулах, хувилбаруудыг боловсруулах, үр дагаврыг судалдгаараа онцлогтой. Тус аргачлалын дагуу, хиймэл оюун ухааны хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлын талаарх санал, шүүмжийг нээлттэйгээр салбарын эрдэмтэн, судлаачид болон хувийн хэвшлийн төлөөллүүдээс цуглуулж байна. Эдгээр ажлын үр дүнд Монгол Улс ирэх хоёрдугаар сард “Хиймэл оюун ухааны үндэсний стратеги” олон улсад албан ёсоор зарлах юм.   Хиймэл оюун ухаан нь ойрын ирээдүйд дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэх бөгөөд Засгийн газрууд хиймэл оюун ухааныг ашиглах бэлэн байдлыг хангах нь технологиос үүдэлтэй учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, худалдаа, үйлдвэрлэл, аюулгүй байдал зэрэг олон салбарт өрсөлдөх давуу талыг олж авч, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах давуу талтай юм. Монгол Улсын хиймэл оюун ухааны үндэсний стратеги боловсруулах ажилд доорх линкээр саналаа өгөх боломжтой. Цахимаар санал өгөх бол ЭНД дарна уу.

Сансар судлалын чиглэлээр Франц улстай хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрераг өнөөдөр (2024.10.23) хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Монгол Улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласны хоёр нь Франц Улстай хамтран хэрэгжүүлэхээр байгаа талаар онцолж, Үндэсний хиймэл дагуултай болох мега төслийг хэлэлцэж байх үеэр эрхэм Элчин сайдтай уулзаж байгаад талархал илэрхийллээ. Үндэсний хиймэл дагуул мега төсөл нь УИХ-ын Байнгын хороо болон нэгдсэн Чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэхээр төлөвлөгдөөд байна. Улсын Их Хурлаас зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсны дараа хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийгдэж, гэрээнд гарын үсэг зурах үйл явц эхэлнэ. Энэхүү төсөл нь улс орны бие даасан байдалтай холбоотой стратегийн өндөр ач холбогдолтой” гэдгийг онцлов. БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Коринн Пэрера хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа өргөжин, бэхжиж буйг онцолж, 2023 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Улсад айлчлах үеэр харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын техникийн нөхцлийг тодорхойлох, гэрээний төсөл боловсруулах чиглэлээр тухайн үеийн ЦХХХЯ болон БНФУ-ын Талес Алениа Спейс компани хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтын ажиллагааг эхлүүлсэн. Уг төслийн өртөг хэдий өндөр ч дунд болон урт хугацаандаа Монгол Улсад авчрах өгөөж нь хамгийн чухал юм. Үндэсний хиймэл дагуулын төслийг Франц Улсын зүгээс дэмжиж, хамтран ажиллаж байгаад бид бүхэн баяртай байна. Мөн уг төсөлд ашиглаж байгаа технологийн хувьд 2019 оноос олон улсад ашиглагдаж эхэлсэн бөгөөд АНУ, БНСУ, Индонез зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улсууд хиймэл дагуулдаа ашиглаж байгаа технологи тул итгэж болно” хэмээн онцоллоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Эстони Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Рийгигокү (Парламент)-ын дарга Лаури Хуссарт бараалхав

Уулзалтын үеэр хоёр улсын Парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, шинээр бүрдсэн Рийгигокуд Эстони-Монголын бүлэг байгуулж үйл ажиллагаа идэвхжүүлэх, цахим хөгжлийг урагшлуулах, технологийн дэвшилтэй нийцүүлсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах сайн туршлагаа хуваалцах талаар ярилцлаа. Эстони Улсын Рийгикогу-гийн 2024 оны ээлжит сонгуульд санал өгөгсдийн 50 орчим хувь цахимаар санал өгсөн байдаг ба иргэнийг таних систем, кибер аюулгүй байдлын орчин, төр хувийн хэвшлийн түншлэл, хиймэл оюун ухааны талаар төрөөс баримтлах бодлого боловсруулахад Эстонийн талаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.