Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЕБС-ийн 1-р ангийн сурагчдыг 8-р сарын 25 хүртэл “e-mongolia” системээр бүртгэнэ

2022.08.19

2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс орон даяар E-Mongolia системээр бүртгэж эхэллээ. Шинэ сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл явагдана.

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 345 хүүхэд байна. Эдгээрээс гэрийн хаяг зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийн сургуульд урьдчилан бүртгэсэн тул эцэг эх, асран хамгаалагчид нь “E-Mongоlia” төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрэн хүсэлтээ баталгаажуулна. Хүсэлт баталгаажуулах явцад дараах төлөвүүд харагдах юм.

  • Хамран сургах тойрог тодорхойгүй /24 цагийн дараа дахин нэвтэрч үзнэ/
  • Шууд хүсэлт баталгаажуулах боломжтой
  • Хянагдаж байгаа /элсэлтийн комиссууд системийн тохиромжтой ажиллаж байгаа/
  • Түр түдгэлзүүлсэн /гарцаа байхгүй биечлэн уулзах, тухайн хаягт бүртгэлтэйгээ албан ёсоор батлах шаардлагатай/
  • Бүртгэхээс татгалзсан /энд мөн адил биечлэн уулзах шаардлагатай/

Наймдугаар сарын 26-30-ны хооронд хүсэлт баталгаажуулсан хүүхдүүдийг анги бүлэгт хуваарилаад тухайн мэдээллийг нь эцэг эх, асран хамгаалагчийн E-Mongolia системд бүртгэлтэй утасны дугаарт илгээнэ.

Хэрвээ танд элсэлтийн бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал доорх лавлах утсанд холбогдох боломжтой.

Other news

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хурал боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хурал өнөөдөр /2024.09.12/ боллоо. Хуралд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буй ажлыг чиглэл болгож, харьяа болон салбарын байгууллага, газар хэлтсийн дарга нарт үүрэг болгов. Тухайлбал, өнгөрөгч мягмар гарагт болсон жишиг “Цахим аймаг” өдөрлөгт сайд Ц.Баатархүү тэргүүтэй харьяа болон салбар байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд төр, хувийн хэвшил хамтран аймгийн хэмжээнд ухаалаг тоолуур, тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн систем, иргэдэд зориулсан аппликейшн зэрэг 10 системийг амжилттай нэвтрүүлсэнтэй танилцсан. Үүний хүрээнд Дархан-Уул аймагт хийсэн кодчиллыг дараагийн аймагт түрээслүүлэх ажлыг судалж, төсвийн хөрөнгийг хэмнэх санал гаргав. Мөн есдүгээр сарын 24-ний өдөр  Дэлхийн шуудан холбооны ерөнхийлөгч Масахико Метоки манай улсад айлчлах юм. Тус айлчлалтай холбогдуулан гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, шуудангийн салбарын шинэчлэлийг шинэ түвшинд гаргах үүрэг өглөө. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү шуурхай хурлаар салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх гол ажлуудаар холбогдох албаныханд үүрэг, даалгавар өглөө. Үүнд:

“Цахим аймаг” форум Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна

Монгол улсын Засгийн газраас дэмжсэн “Цахим аймаг” бодлогын баримт бичгийн хүрээнд ЦХХХЯ орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд нэгдсэн бодлого арга зүйгээр хангах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Аймаг, орон нутгийн цахим бэлэн байдлын үнэлгээг хийж хөгжлийн түвшнийг тогтоох, цахим аймгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, аймгуудын харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, систем архитектурыг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон нутагт программ хангамж, систем худалдан авахад хуульд заасан нийтлэг шаардлага, нөхцөлийг мөрдүүлэх, иргэд олон нийтийн цахим ур чадварыгг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр ЦХХХЯ орон нутагтай хамтран ажиллах юм. Үүний хүрээнд өнөөдөр /6-р сарын 23/ Дархан-Уул аймагт зохиогдож буй “Маргаашийн хот” уриатай “Ухаалаг хот” арга хэмжээний 2 дахь өдөр 21 аймгийн төвийн сумдуудын удирдлагууд, Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчид, ОУ-ын зочид төлөөлөгчдийг хамруулсан “Цахим аймаг” хэлэлцүүлэг, форумыг ЦХХХЯ, Дархан сумын ЗДТГ, Найрамдал төсөл хамтран зохион байгууллаа. Форумд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцож цахим шилжилтийн хүрээнд авч хэрэгжүүлж буй Засгийн газрын болон ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг танилцууллаа.

Урилга хүргүүлэх тухай

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 82 дугаарт “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох” хүрээнд Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах ажлыг зохион байгуулж байна.Дээрх үндсэн чиглэлийн хүрээнд Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах ажлыг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”-ын дагуу гүйцэтгүүлэхээр мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ажил гүйцэтгэх үнийн санал, үнийн саналын задаргаа, ажиллах багийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хуваарь, ижил төстэй ажлын жагсаалт зэрэг мэдээллийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дотор batbileg@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.