“Кансат-2022” үндэсний V тэмцээний бүртгэл эхэллээ
ҮЙЛ ЯВДАЛ КАНСАТ – 2022 тэмцээний бүртгэл эхэллээ
EVENT
2022.12.28
Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бейхангийн их сургуульд 2023 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.
Хөтөлбөрийн тухай:
НҮБ-ын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Бэйхангийн их сургуулийн санаачилгаар Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2006 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос нэгдсэн. БНХАУ-ын Бэйхангийн их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Бээжингийн их сургуулийн агаарын хөлгийн инженерчлэл, сансар судлалын чиглэлийн салбар сургууль юм. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны бөгөөд Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм.
Суралцах чиглэл:
Д/д | Суралцах чиглэл | Сонгон шалгаруулах оюутны тоо |
1 | Байршил тогтоох хиймэл дагуулын систем Global Navigation Satellite System (GNSS) | Магистрын хөтөлбөрт 1-2 оюутан Докторын хөтөлбөрт 1-2 оюутан |
2 | Зайнаас тандан судалгаа болон газарзүйн мэдээллийн систем Remote Sensing and Geo-Information System (RS&GIS) | |
3 | Сансрын төслийн менежмент Space Project Management (SPM) |
Хугацаа: Магистрын хөтөлбөр 2 жил, докторын хөтөлбөр 4 жил.
Тэтгэлгийн хамрах хүрээ:
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалт ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйхангийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
Холбоо барих хаяг:
Утас: 51 265104, 51 260636
Цахим шуудан: fr@mddc.gov.mn
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ/
ҮЙЛ ЯВДАЛ КАНСАТ – 2022 тэмцээний бүртгэл эхэллээ

ЖАЙКА олон улсын байгууллагын техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, Делойте Томацу байгууллагатай хамтран “Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх ба төслийн хүрээнд дараах үндсэн 5 чиглэлийн дэд төслийг хэрэгжүүлнэ. Үүнд: Нээлтийн хурал: 2026 оны 03 дугаар сарын 19-ний Пүрэв гараг, 10:00–13:00 цагт Хаана: Мэдээлэл технологийн үндэсний парк, 302 тоот танхим Бүртгэл: 2026 оны 03 дугаар сарын 16-ны Даваа гараг хүртэл явагдана. Нээлтийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой хүн, хуулийн этгээд доорх бүртгэлийн маягтыг бөглөж ирүүлнэ үү. URL: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfB_8x6bLYlgkKu91yDca2l_CUXGScn-50QnFkovOf7vffzPA/viewform?usp=header “Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхдээ чиглэл бүрд Дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж, төр, хувийн хэвшлийн хоорондын хэлэлцүүлгийг идэвхжүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын яриа хэлэлцээг өргөжүүлэх, улмаар нэгдсэн зорилго дор хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой ба дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн төлөөллийг Дэд ажлын хэсэгт орж ажиллахыг урьж байна. Дэд ажлын хэсгийн гишүүнээр ажилласнаар танай байгууллагаар төлөөлүүлэн тус салбарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо хүргэх, хамтран ажиллах, нэгдсэн байдлаар төрийн байгууллагуудтай холбогдон асуудлаа хүргэж шийдвэрлүүлэх, төслийн хэрэгжилтийн хугацаанд тус тусдаа асуудлаа хөндөхийн оронд хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн нөөц, чадавхаа нэгтгэн хамтран ажиллах боломжтой болно. Ажлын хэсэгт оролцох шалгуур: Эх сурвалж: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын 103 тоот. Экосистем хариуцсан ахлах менежер Б.Анарцэцэг, anartsetseg@itpark.mn . Утас: 11-327123, 72727123
ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын 35,8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна 2022.03.08 Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт суралцаж, ажиллаж буй эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе. Цахим хөгжил, харилцаа холбооны яам салбарын хүний нөөцийн судалгааг хийсэн байна. Тус хүний нөөцийн судалгаанд салбарын 151 байгууллагын захирал, удирдлага, инженер техникийн 286 ажилтнууд оролцсон байна. Судалгаанд хамрагдагчдын мэдээллийг авч үзвэл 64.2 хувь нь эрэгтэй ажилчид байсан бол 35,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Харин их, дээд сургуульд суралцагчдын мэдээллийг харвал 2020-2021 оны хичээлийн жилд 31,161 оюутан төгссөнөөс харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр 887 оюутан төгсжээ. Үүнээс 72,2 хувь нь эрэгтэй оюутан бол 27,8 хувь нь эмэгтэй оюутан байна. Харин бакалаврын зэргийг нийт 25,727 оюутан хамгаалснаас 820 оюутан харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр бакалаврын дипломтой төгссөн байна. Үүнээс 591 буюу 70,07 хувь нь эрэгтэй, 229 буюу 29,93 хувь нь эмэгтэй оюутан байна. Магистрын зэргийг 5273 оюутан хамгаалснаас 67 нь мэдээллийн технологийн оюутан байна. Үүнээс 49 нь буюу 73,13 хувь нь эрэгтэй бол 18 нь буюу 26,87 хувь эмэгтэй оюутнууд байна. Олон улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нийт ажиллах хүчинд эзлэх хувиас доогуур байна. Тухайлбал 2018 оны байдлаар Канад улсад тус салбарын ажиллагчдын 25 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бол Герман улсад 17.1% байна. Харин Сингапурт нийт ажиллах хүчинд эмэгтэй ажиллагчдын эзлэх хувь хэмжээ 45 орчим хувь байдаг бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 30%-ийг л эзэлдэг байна (IMDA, 2019). Хятад улсад тус чиглэлээр ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жингийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаггүй байна. Ерөнхийдөө харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллах эмэгтэй мэргэжилтнүүдийн эзлэх хувь хэмжээ нь мэргэжлийн дэд бүлгүүдээс ихээхэн хамаардаг байна. Тухайлбал, программ хангамж хөгжүүлэх, програмчлалын чиглэлээр ажил эрхэлдэг компанид эмэгтэй ажиллагчид хамгийн бага хувийг эзэлдэг бол мэдээллийн технологи, эрүүл мэнд, бизнесийн удирдлага, график, зураглал зэрэг ажил мэргэжлийн хувьд эмэгтэйчүүд харьцангуйгаар их хувийг эзэлдэг байна. Жишээлбэл, Герман, Канадын график дизайнер, зураглаачдын бараг 50 хувь нь эмэгтэйчүүд, Канадын эрүүл мэндийн мэдээллийн менежментийн менежерүүдийн 89 хувь нь эмэгтэйчүүд байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот, Төрийн захиргааны удирдлагын газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Уранзаяа, uranzaya@mddic.gov.mn, 51-265102
Ministry of Digital Development, Innovation and Communications, Mongol Post Office, Sukhbaatar Square - 1, Peace Avenue, 1st District, Chingeltei District, Ulaanbaatar 15160-0012