Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

БНХАУ-ын FY-2 Хиймэл дагуулын мэдээллийг ашигласнаар хүрээлэн буй орчны урт хугацааны тасралтгүй мониторинг хийх боломж бүрдэнэ

2022.01.13

Манай улс Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын үүсгэн байгуулагч анхдагч гишүүн орны нэг бөгөөд тус байгууллага нь БНХАУ-ын Үндэсний сансрын агентлаг болон Цаг уурын агентлагтай хамтран гишүүн орнуудад цаг агаарын нөхцөл байдал, газар тариалан, бэлчээрийн судалгаа, гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор БНХАУ-ын цаг уурын хиймэл дагуул (FY2)-аас мэдээ хүлээн авах газрын станцыг буцалтгүй тусламжийн шугамаар байгуулахаар баталсан.

Энэхүү ажлын хүрээнд орчин үеийн зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн системийн судалгааны арга зүйг судлах, хэрэглээнд нэвтрүүлэх, ОУ-ын жишигт нийцсэн чадварлаг боловсон хүчин, судлаачдыг бэлтгэх, дэлхийн хөгжлийн түвшинд нийцэх чадамж бүхий МУИС-ийн “Зайнаас тандан судлал-Газар зүйн мэдээллийн системийн судалгааны лаборатори” байгуулагдсан.

Тус лаборатори болон БНХАУ-ын FY-2 хиймэл дагуулын мэдээ хүлээн авах, станцыг суурилуулах, ашиглалт хэрэглээг нэвтрүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.01.13/ болж, одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа болон цаашдын хөгжил, хамтын ажиллагааны талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв.

FY-2 хиймэл дагуулын мэдээллийг ашигласнаар Монгол орны төдийгүй бүс нутгийн хэмжээний нутаг дэвсгэрийг хамарсан цаг тутмын бодит мэдээг хүлээн авч боловсруулан, байгаль цаг уурын нөхцөл, гамшгийн судалгаа, хэрэглээний өргөн хүрээнд ашиглахаас гадна төрийн болон төрийн бус байгууллагуудтай мэдээлэл солилцох, сургалт, судалгаа шинжилгээ, шийдвэр гаргах үйл явцад ашиглах, хүрээлэн буй орчны урт хугацааны тасралтгүй мониторинг хийх боломж бүрдэж байна.

Other news

Чанарын шаардлага хангасан эмийн жагсаалтын цахим бүртгэлийн ажил эхэллээ

ҮЙЛ ЯВДАЛ Чанарын шаардлага хангасан эмийн жагсаалтын цахим бүртгэлийн ажил эхэллээ 2022.10.18 Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4360 эм бүртгэлтэй байна. Эдгээр эмийн орц, найрлага, түүхий эдийн гарал үүсэл, шинжилгээний бичиг зэрэг бүх төрлийн мэдээллийг агуулсан эмийн цахим бүртгэлийн ажлыг эхлүүллээ. Ингэснээр иргэд баталгаатай, чанартай эм хэрэглэх, бүртгэлгүй, хуурамч эм хэрэглэхгүй байх нөхцөл бүрдэж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Сансрын тухай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд “Сансрын тухай хууль, тогтоомжийн хэрэгцээ, шаардлагын урьдчилан тандан судалгаа” хийх “Зөвлөхийн баг”-ийг урьж байна. Тус судалгааг гүйцэтгэхээр сонирхож буй “Зөвлөхийн баг” нь https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1729589390044 цахим хаягаар холбогдох мэдээллийг авна уу.

Өсвөрийн “Хурдан” клубийн тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Дархан-Уул аймагт томилолтоор ажиллах үеэрээ Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, “Хурдан” клубийн үйл ажиллагаатай танилцлаа.  Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Б.Борхүү, Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Соёлмаа нар хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулав. Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн хувьд аймгийн хэмжээнд 13 цэгт “Хурдан” төвийг байгуулснаар иргэд, хуулийн этгээдэд 43 байгууллагын 451 үйлчилгээг шуурхай хүргэж байгаа юм. Мөн 7 байршилд Киоск төхөөрөмж байрлуулж, үйлчилгээ үзүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хурдан” клуб 32, ахмад настнуудын “Хурдан” клуб 73 гишүүнтэйгээр мэдээллийн технологийн багш нартай хамтран цахим ур чадварын сургалтууд зохион байгуулан ажиллаж буй. Харин өсвөрийн “Хурдан” клубт 135 хүүхэд нэгдэж, мэдээллийн технологи, цахим спорт, илтгэх ур чадварын сургалтад хамрагдаж, цахим ур чадвараа дээшлүүлж байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвдөө Дроны туршилтын бүс буюу Сургалт хөгжлийн танхим байгуулсан нь хүүхдүүд өдөр бүр дрон жолоодож, ур чадвар, амжилтаа ахиулахад үр дүнтэй ажил болжээ. Үүний нэг жишээ нь, өсвөрийн “Хурдан” клубийн тамирчин Г.Тэнтэргэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 05 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болсон “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл /дрон/-ийн жолоодлогын олон улсын тэмцээн”-ий багийн ангилалд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн юм. Мөн багаараа Төвийн бүсийн аваргаар шалгарсан бөгөөд ирэх сарын 27-28-нд БНСУ-ын Инчон хотноо болох Дроны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 8 тамирчин Drone soccer, Tiny whoop төрлөөр оролцохоор бэлтгэлээ хийж байна. “Хурдан” клубийн хүүхдүүддээ баяр хүргэж, эх орноо төлөөлөн өрсөлдөх тэмцээнд нь амжилт хүслээ.