Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“DRONECON-2026” Олон улсын тэмцээний аваргууд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) жолоодлогын олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, БНХАУ, Япон Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, БНСУ, ОХУ зэрэг 7 орны 52 баг тамирчид 3 төрлөөр өрсөлдөн, шилдгүүдээ тодруулсан юм.

​Шагнал гардуулах ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газар нам өндрийн эдийн засгийг зөвхөн шинэ технологийн чиглэл бус, харин үндэсний хөгжил, эдийн засгийн бүтээмж, аюулгүй байдал, дижитал шилжилтийг холбосон шинэ стратегийн орон зай гэж үзэж байна” хэмээн онцлов. Түүнчлэн Засгийн газраас энэ салбарыг хөгжүүлэхдээ нийтийн болон агаарын тээврийн аюулгүй байдлыг хамгийн дээд түвшинд хангах, мөн инновац, бизнесийн санаачилгыг дэмжсэн ойлгомжтой, уян хатан, цахим зохицуулалтын орчныг бүрдүүлэх гэсэн хоёр үндсэн зарчмыг баримтлахыг дурдлаа.

​Дрон инженерчлэл, кодчилол, нислэгийн удирдлага, дата боловсруулалт, хиймэл оюун ухаан, геомэдээллийн систем зэрэг шинэ ур чадварууд нь Монголын залуучуудад дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нээж байгааг Ерөнхий сайд цохон тэмдэглэв. “Иймээс боловсрол, мэргэжлийн сургалт, инновацын төвүүд, тэмцээн уралдаан, дадлагын хөтөлбөрүүдийг бодлогоор дэмжих нь нам өндрийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс болно” гэлээ.

​Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар оролцож, шилдгээр шалгарсан баг, тамирчдад баяр хүргэн амжилт хүслээ.

Шилдэг тамирчдыг танилцуулъя.

БАГИЙН ДРОНЫ АНГИЛАЛ

I байр. Алтан медаль:

CHOPAN багийн тамирчин Takano Kanata /Япон Улс/

                                              Lee Minseo /БНСУ/

                                              Peng Longxin /БНХАУ/

II байр. Мөнгөн медаль:

APEX багийн тамирчин       А.Дөлгөөн /ЗХЖШ/

                                              Ц.Хас-Очир /ЗХЖШ/

                                               Г.Тэнтэргэл /Дархан-Уул аймгийн ХУРДАН клуб/

III байр. Хүрэл медаль:

TATAR багийн тамирчин      О.Эрдэмтулга

                                              С.Улсболд

                                              Б.Алтантүрүү

МЭРГЭЖЛИЙН ЕРӨНХИЙ АНГИЛАЛ

I байр. Алтан медаль: Lee Minseo /БНСУ/

II байр. Мөнгөн медаль: Yu Jingchun /БНХАУ/

III байр. Хүрэл медаль: Yu Enning /БНХАУ/

ЖИЖИГ ДРОНЫ АНГИЛАЛ

I байр. Алтан медаль: Lee Minseo /БНСУ/

II байр. Мөнгөн медаль: О.Эрдэмтулга /Монгол Улс/

III байр. Хүрэл медаль: Kunilov Theodore /ОХУ/

Олон улсын тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар Батлан хамгаалах яам, Зам, тээврийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Радио телевизийн үндэсний сүлжээ, Монголын дрон нисгэгчдийн холбоо, Монголын нисгэгчгүй хэрэгслийн холбоо, Монголын STEAM боловсролын академи, Юнител группт, МИАТ нийт 30 гаруй байгууллага ажиллалаа.

Other news

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төлөөлөл Узбекистан улсад зохион байгуулагдаж буй “Нийтийн албаны форум-2025”-д оролцож байна

Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Нийтийн албаны форум 2025” Узбекистан Улсын Самарканд хотноо /2025.06.23-25/ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.Тус форумд Монгол Улсаас Цахим

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ