Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд цахимаар хүргэх чиглэлээр хамтран ажиллана

2022.09.21

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюу толгой ХК-иас хамтран зохион байгуулж байгаа “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний “Аж үйлдвэржилт” бага хуралд ЦХХХ-ны сайд Н.Учрал оролцож, үг хэллээ. Уул уурхайн салбарт бичиг цаас нэхдэг, хүнээс хамааралтай, механик ажиллагаа ихтэй, хүнд суртал үүсгэдэг тогтолцоо хэвээр байна. Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авах, сонгон шалгаруулах, тусгай зөвшөөрөл олгох, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг бүрэн цахимжуулах боломжтой гэж үзэж байна. Мөн улсын нөөцөд хүлээн авсан ордуудын тайлан мэдээллийг цахим мэдээллийн сан хэлбэрт оруулж хэрэглэгчдэд ил тод болгох ажил хийгдээгүй байна. Мөн уурхайн зөвшөөрөл олгосноос хойш бүрдүүлэх ёстой 30 гаруй баримт бичгүүдээс төрийн байгууллагуудын хянадаг, баталдаг, зөвшөөрдөг бүх баримт бичгүүд хуучин уламжлалт хэлбэрээр буюу цаасаар, нүүр тулсан харилцаанд тулгуурласан хэвээр байна.

Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.10-т заасан “ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх” гэсэн заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ талаар манай яам төрийн үйл ажиллагааг цахимжуулах, үйл явцын ре-инженеринг хийх, Е-Монголиа-гаар дамжуулан уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд цахимаар хүргэх талаар та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Other news

“Мэдээллийн технологийн 1000 залуу инженер бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд Tech4Good бүсийн уралдаанд 10 залууг хамруулж байна

Тус арга хэмжээний нээлт өнөөдөр (2023.09.04) болж өнгөрлөө. Мэдээллийн технологи харилцаа холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан нийгмийн асуудлыг шийдвэрлэх санаачилгаа олон орны залуус уралдуулж байна. Катар улсын Харилцаа холбооны зохицуулах газрын ивээл дор Huawei компани 2023 оны “Ирээдүйн үр” хөтөлбөрийг зохион байгуулж байгаа бөгөөд Катарын Доха дахь Катарын Үндэсний конвенцийн төвд (QNCC) хэлэлцүүлэг өрнүүллээ. ОУ-ын өндөр албан тушаалтнууд болон салбарын тэргүүлэгчид, KSA TVTC-ийн Төлөвлөлт, бизнесийн хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирагчийн үүрэг гүйцэтгэгч Реем Абдулазиз Аль Мугбел, Катар улсын Хувийн боловсролын асуудал эрхэлсэн туслах нарийн бичгийн даргын туслах Омар Абдулазиз аль-Наама, тэргүүн Жавад Аббасси нар илтгэл хэлэлцүүлж, олон орны залууст мэдээлэл өгөв. Мөн GSMA, MENA болон Олон улсын хиймэл оюун ухааны группын ерөнхийлөгч Доктор Жассим Хажи, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Дижитал технологийн дэд сайд Каримжонов Рустам, Казахстаны Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд Камил Акатов нар оролцлоо. 2023 оны 9-р сарын 2-9-ний хооронд Ойрхи Дорнод болон Төв Азийн 15 орныг төлөөлсөн оюутнууд Доха хотноо болох “Ирээдүйн үр” хөтөлбөрийн эхний шатанд оролцож байна. Үүнд Монгол, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Бахрейн, Казахстан, Пакистан, Оман, Узбекистан, Йордан, Ливан, Ирак, Азербайжан, Киргиз улсын мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Тус ажлын хэсэг өнөөдөр (2023.10.05) Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Хишигбат, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Сувдаа нартай уулзаж, дээрх зөвлөмжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй Цахим бодлогын зөвлөмжийг дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн сацуу “ХУРДАН” цэгийн тоог аймгийн төвд нэмэх, улмаар сумдад нээх, дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн цахим хөтөлбөрийн төслийг боловсруулж, ИТХ-аар батлуулж ажиллахаар боллоо.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Э.БАТШУГАР САЛБАРЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫГ  “ИХ ӨГӨГДӨЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫ”  ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

       Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар яам болон агентлаг, харьяа байгууллагын удирдлагуудад 2026 оны үйл ажиллагаагаа “Цахимаар нэн тэргүүнд” бодлоготой уялдуулан хариуцлагатайгаар үр дүнтэй, төсвийн сахилга батыг чанд сахин шуурхай зохион байгуулахыг даалгалаа.        Салбарын хэмжээнд 2026 оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны” жил болгон зарлаж,  иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай саадгүй хүргэх, төрийн үйл ажиллагаанд хиймэл оюун, их өгөгдлийг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдлын индексийг ахиулан баталгаажуулах, дижитал эдийн засгийг дэмжих нь та бидний үүрэг тул удирдах албан тушаалтнууд ажлын гүйцэтгэлд 1.Үр дүн болон чанар; 2. Төсвийн сахилга бат; 3. Нэгдсэн бодлогыг чухалчлан ажиллахыг онцлон санууллаа.