Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Microsoft компанитай хамтарч ажиллана

2022.09.16

Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Microsoft компаний удирдлагуудтай цахим уулзалт хийж, олон талын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Төрийн албан хаагчид лицензгүй программ хангамж хэрэглэж байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын хувьд тулгамдаж буй асуудал болоод байгаа. Иймээс нэн шаардлагатай 21 мянган төрийн албан хаагчдыг үе шаттайгаар лицензтэй, аюулгүй байдал хангагдсан программ хангамжаар хангах гэрээ, хэлэлцээрийг ийнхүү эхлүүлээд байна.

Other news

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга М.Болдсайхан тэргүүтэй харилцаа холбооны салбарын ҮЭ-ийн хорооны дарга нарыг өнөөдөр /2023.04.10/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 2023-2025 онд хэрэгжих хамтын хэлэлцээрийг байгуулах Монгол улсын Засгийн газрын 2013 оны “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 370 дугаар тогтоолын дагуу сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилтны төлөөллийг оруулах Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хороог байгуулах Салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой бусад асуудлын талаар хэлэлцлээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимийн төлөөллүүд болон бизнес эрхлэгчидтэй уулзаж байна

Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. ​Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь манай салбарын урагшлах гарц бөгөөд хүний нөөцийг чадавхжуулах, чадварлаг инженерүүдийг бэлтгэх, тэднийг бодитоор үнэлэх зэрэг нь бодлогоор зайлшгүй зохицуулах асуудал мөн гэдэг дээр уулзалтад оролцогчид санал нэг байлаа. Монгол улсад иргэд хуулийн этгээд, компани байгуулахад хэд хэдэн удаа улсын бүртгэлийн, санхүүгийн байгууллага дээр очих зэрэг хүндрэл үүсдэг байв. Уламжлалт шаардлагыг шинэчилж, E-business платформыг нээсэн талаар дурдаж, ЕМХХАҮТ-ын гишүүдэд болон бизнес эрхлэгчдэд таатай орчин үүссэн тул түүнийг бодитоор ашиглаж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чиглэл та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн ЦХХХ-ны сайд Н.Учрал онцоллоо.

Удам төсөл нь мэдээллийн технологи ашиглан ургийн бичгээ хөтөлж, удмын түүхээ бүтээх боломжийг Монголчууддаа олгож байна

ҮЙЛ ЯВДАЛ Удам төсөл нь мэдээллийн технологи ашиглан ургийн бичгээ хөтөлж, удмын түүхээ бүтээх боломжийг Монголчууддаа олгож байна 2022.11.17 Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган өнөөдөр /2022.11.17/ төрийн ордонд болж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын сайд нар, Архивын Ерөнхий газрын албан хаагчид оролцож байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал: 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд цахим баримт бичиг үйлдэх, мэдээлэл хариуцагч баримт бичгийг үйлдэх, дамжуулах, хүлээн авах, хадгалах, хамгаалах болон ашиглахдаа цахим баримт бичигт суурилахаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 30.4 дэх хэсэгт цахим баримт бичиг хөтлөлтийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмаар зохицуулахаар заасан. Үүний дагуу нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ыг нийцүүлэх, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулаад байна. Мөн цахим хэлбэрээр албан хөтлөлтийн үйл ажиллагааг явуулах хуулийн зохицуулалтууд бүрдсэн хэдий ч Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т цахим баримт бичгийн хувь нь цаасан хувьтай адил хүчинтэй байх бөгөөд зөрсөн тохиолдолд цаасан хувийг баримтална, мөн зүйлийн 38.4-т цаасан баримт бичиг хүчингүй болсон тохиолдолд цахим хувь нь мөн адил хүчингүйд тооцогдоно гэж заасан нь цахим баримт болон цаасан баримт хосолсон байх, цахимаар үйлдсэн баримт бичгийн цаасан хувийг давхар үйлдэж, баталгаажуулан архивт үлдээх ойлголтыг өгч байна. Дээрх зохицуулалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарсан ажлын хэсгийн хүрээнд цахимаар албан бичиг үүсч, тоон гарын үсгээр баталгаажсан бол эх хувь нь тухай цахимаар үүссэн бичиг байх зохицуулалтыг тусгахаар мөн ажиллаж байна. Архивийн Ерөнхий газар, програм хангамжийн Старсофт ХХК-ийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж буй УДАМ МН төсөл юм. Энэхүү эртний соёл уламжлалаа өнөө үед сэргээхдээ мэдээллийн технологи ашиглан хөтлөх нь илүү оновчтой шийдэл юм. Старсофт компанийн залуус УДАМ төслийг санаачлан 2013 онд гар утсанд УГИЙН БИЧИГ хөтлөх апп хэлбэрээр зохиосон энэхүү систем нь УДАМ нэртэй болж, вэб програм бүтээгдэн хөгжиж байна. УДАМ төсөл нь мэдээллийн технологи ашиглан олуулаа нэг овгийн хүмүүс хамтдаа угийн бичгээ хөтөлж, удмын түүхээ бүтээх боломжийг нийт Монголчууддаа олгож байна. Мөн тэд Үндэсний архивын ерөнхий газартай хамтран 1933 он ба түүнээс өмнөх хүн амын тооллогын мэдээллийг цахимжуулж олон нийт ашиглах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа нь маш чухал юм. Ийм төрлийн олон төсөл амжилттай хэрэгжснээр Монголчуудын олон зуун жилээр хөтөлж ирсэн Ургийн бичиг хөтлөх соёлыг мэдээллийн технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглан сэргээж энэхүү соёлыг хэзээ ч арилж устахгүйгээр баталгаатай хадгалж үлдээх боломж бүрдэх юм. Иймд ЦХХХЯ-ны зүгээс цаашид Удам МН мэт сайн санаачилга, системүүдийг бүх талаар дэмжиж төрийн мэдээлэл солилцооны ХУР системд холбох, И-Монголиад холбох, ҮДТ байрлуулах зэргээр дэмжиж ажиллах болно. Share on facebook Share on twitter Бусад мэдээ