Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Замын, хүнд суртлын, авлигын түгжээг цахим шилжилтээр арилгана

2022.09.09

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал энэ удаа И-Монгол академийн бодлого, үйл ажиллагаатай танилцан, зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.

E-Mongolia систем нь төрийн 63 байгууллагын 680 гаруй үйлчилгээг амжилттай цахимжуулаад байгаа бөгөөд тус байгууллагын 96-н шилдэг мэргэжилтэнтэй хамтран дараах асуудлыг шийднэ.

  1. Бид тоон гарын үсгийн тухай хуулийг баталсан. Одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогоор 300 орчим мянган тоон гарын үсэг түгээсэн боловч хэрэглээнд нэвтрэхгүй байна. Банк санхүү, баримт бичгийн баталгаажилт тоон гарын үсгээр хийгддэг цахим орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
  2. Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд цугласан мэдээллүүдийг иргэдэд хүртээмжтэй түгээхэд E-Mongolia системийг ашиглана.
  3. E-Business-гадны хөрөнгө оруулагчдад цахим орчинд таатай нөхцөл үүсгэн хилийн чанадаас хуулийн этгээд үүсгэн байгуулах, гэрээ хэлэлцээ хийх, хөрөнгө орууллалтын харилцаанд оролцох боломжийг олгох платформ үүсгэнэ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй, түргэн шуурхай цахим үйлчилгээний соёл төрд төлөвших нь хүнд суртал, авлигал, бухимдал  буурах үндэс болно. Цахим шилжилтийг амжилттай хийсэн улс орнуудын аз жаргалын индекс нэмэгддэгийг судалгаанаас харж болох тухай дурдлаа.

 

Other news

Хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх судалгааг эхлүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ”-ний хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ нь Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашдын бодлогын суурь мэдээллийг бүрдүүлэх зорилготой аж.  Монгол Улсын хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх судалгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ”-ний (AILA) арга зүйд суурилж, хийж байна. Дээрх үнэлгээг хийснээр хиймэл оюун ухааныг зөв зохицуулж, ёс зүйтэй хэрэглэж, инновацид нэвтрүүлэх, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, төрийн үйлчилгээг чанартай хүргэхэд чухал ач холбогдолтой. Хиймэл оюун ухаан нь ахиц дэвшил, хүртээмжтэй байдлыг хангах асар их нөөц бололцоотой боловч энэхүү боломжийг ашиглахын тулд нарийн төлөвлөлт, салбар хоорондын хамтын хүчин чармайлт их чухал.  Өнөөдрийн семинар нь дээрх асуудлыг шийдвэрлэх алхамын эхлэл бөгөөд үндсэн хоёр зорилго дэвшүүлжээ. Нэгдүгээрт, хиймэл оюун ухааны үнэлгээний арга зүй, түүний хиймэл оюун ухааны бодлогыг боловсруулахад гүйцэтгэх үүргийг танилцуулах. Хоёрдугаарт, Засгийн газрын холбогдох талуудаас чухал тоон мэдээллийг цуглуулж, энэ нь шийдвэр гаргалт, стратеги төлөвлөлтөд мэдээлэл өгөх үндэс суурь болох юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Засгийн газруудад төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, гамшгийн бэлэн байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зэрэг зорилгоор хиймэл оюун ухааныг ашиглахад дэмжлэг үзүүлсээр ирсэн. 2024 онд Колумб, Бутан, Шриланк зэрэг улсуудтай хамтран ажиллаж, эдгээр нь хиймэл оюун ухааны үндэсний стратегиа боловсруулан гаргажээ.  Монгол Улсын хувьд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Хиймэл оюун ухааны үндэсний стратеги”-ийг боловсруулж, батлуулах ажлыг эхлүүлээд байна.

E-MONGOLIA СИСТЕМД #AI ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЖ, ШИНЭ ҮЕИЙН ДАТА ТӨВИЙН ТЕХНОЛОГИЙГ НУТАГШУУЛНА

Казахстан Улсын Астана хотод ажиллах үеэр хиймэл оюун, төрийн цахим үйлчилгээ болон дата төвийн дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй шийдэл, туршлагатай танилцлаа. Alem.ai болон National Information Technologies JSC (NITEC)-ийн төлөөлөлтэй уулзаж, E-Mongolia системийг хиймэл оюунд суурилсан шийдлээр хөгжүүлэх, Монгол хэлний Sovereign LLM, AI Agent зэрэг технологийг төрийн цахим үйлчилгээнд ашиглах талуудын сайн туршлагуудаас хуваалцав. Мөн Астана хотод хэрэгжиж буй Төв Азийн анхны Tier IV түвшний “AKASHI” дата төвийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Тус төв нь 100 МВт хүртэлх хүчин чадал, 4,224 серверийн рактай байхаар төлөвлөгдсөн бөгөөд өндөр нягтралтай сервер, шингэн хөргөлт, цахилгаан хангамжийн нөөцлөлтийн шийдлүүдийг ашиглаж байна. Эдгээр технологийн шийдэл, туршлагыг Монгол Улсын AI болон ногоон дата төвийн дэд бүтцийн хөгжилд тусгаж, цаашид Казахстантай GovTech, хиймэл оюун болон төрийн цахим үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагааг бодит төсөлд шилжүүлнэ.

БНХАУ-ын ын Жежианы их сургуулийн Доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн Сонгон шалгаруулалт зарлагдаж байна

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2026 оны хичээлийн жилд элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгохтэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Их сургуулийн тухай: Жэжианы их сургууль (Zhejiang University, ZJU) нь БНХАУ-ын тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд хамгийн эртний боловсролын байгууллагуудын нэг бөгөөд 1897 онд байгуулагдсан Qiushi Academy-аас эхтэй болно. Хятад улсын хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг болох Ханжөү хотод байрлах ЖИС нь 7 факультет, 40 сургуультай бөгөөд 4,600 орчим бүтэн цагийн багш, эрдэмтэд ажилладгаас Хятадын Шинжлэх Ухааны Академийн 27 гишүүн, Инженерийн Академийн 21 гишүүн багтдаг. 7 кампустай ЖИС-д нийт 67,000 гаруй бүтэн цагийн оюутан суралцаж, тэдний 5,500 гаруй нь олон улсын оюутнууд байдаг. 2024 оны Дэлхийн Их Сургуулиудын Академик Жагсаалтад (ARWU) 27-р байрт орсон нь тус сургуулийн инновацад суурилсан соёлыг бататгасан үзүүлэлт юм. ЖИС-ийн судлаачид дэлхийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд үүнд цэвэр эрчим хүч, биотехнологи, ухаалаг хот, дэвшилтэт материал, нарийн оношилгоо-эмчилгээ, дэлхийн нийтийн эрүүл мэнд зэрэг тэргүүлэх чиглэлүүд багтана. ЖИС нь дэлхийн 40 гаруй улс, бүс нутгийн 200-аас дээш байгууллагатай түншлэлтэй. Түүнчлэн Эдинбургийн Их Сургууль болон Иллинойсын Их Сургуультай хамтран Хайнаны Олон улсын кампус дээр ZJU-UoE болон ZJU-UIUC институтүүдийг байгуулж, дорнын болон өрнийн боловсролын шилдэг туршлагыг хослуулсан шинэ загварын дээд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Үнэн эрэлхийлэх” болон “инновац бүтээх” хэмээх эрхэм зорилгын хүрээнд ЖИС нь мэдлэгийг хөгжүүлэх, нийгмийн чухал хэрэгцээг шийдвэрлэх, тогтвортой ирээдүйг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна. Суралцах чиглэл: Master Program School Major Remarks Mechanical Engineering http://me.zju.edu.cn/meenglish/main.psp Mechanical Engineering Must Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU supervisor Energy Engineering http://www.doe.zju.edu.cn/doeen Power Engineering and Engineering Thermophysics Suggested to Have: Form of Provisional Acceptance of International Student by ZJU supervisor Contact: +86 571 87951008, yitonghua@zju.edu.cn Information Science and Electronic Engineering http://www.isee.zju.edu.cn/iseenglish/ Electronics Science and Technology Must Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU supervisor Contact: +86 571 87951729, zhongtingting@zju.edu.cn Control Science and Engineering http://www.cse.zju.edu.cn/cseenglish/main.htm Control Science and Engineering Must Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU supervisor Computer Science and Technology http://www.en.cs.zju.edu.cn/ Software Engineering Give priority to applicants who have Form for Provisional Acceptance of International Student by ZJU Supervisor Contact: +86 571 87953863, qiaoliqing@zju.edu.cn PhD Program School Major Remarks Aeronautics and Astronautics http://saa.zju.edu.cn Mechanics Must Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU Supervisor Aeronautical and Astronautical Science and Technology Electronic Science and Technology Physics http://physics.zju.edu.cn Physics Must Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU Supervisor Mechanical Engineering http://me.zju.edu.cn Mechanical Engineering Must Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU Supervisor Materials Science and Engineering http://mse.zju.edu.cn Materials Science and Engineering Must Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU Supervisor Energy Engineering http://www.doe.zju.edu.cn Power Engineering and Engineering Thermophysics Suggested to Have: Form for Provisional Acceptance International Student by ZJU Supervisor Contact: +86 571 87951008, yitonghua@zju.edu.cn Information Science and Electronic Engineering http://www.isee.zju.edu.cn Electronic Science and Technology Must Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU supervisor Contact: +86 571 87951729, zhongtingting@zju.edu.cn  Information and Communication Engineering Control Science and Engineering http://www.cse.zju.edu.cn Control Science and Engineering Must Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU supervisor Computer Science and Technology http://www.cs.zju.edu.cn  Software Engineering Give priority to applicants who have Form for Provisional Acceptance of International Student by ZJU Supervisor Contact: +86 571 87953863, qiaoliqing@zju.edu.cn Biomedical Engineering and Instrument Science http://www.cbeis.zju.edu.cn Biomedical Engineering Must Have: Form of Provisional Acceptance of International Student by ZJU Supervisor; Please contact the relevant professor to confirm language of instruction Тэтгэлэгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Өргөдөл гаргагчид Хятадын тэтгэлэгт хөтөлбөрийн (https://studyinchina.csc.edu.cn/#/register) болон ЖИС-ийн (http://intlstudent.zju.edu.cn/ ) системд онлайн өргөдлийг 2025 оны 12-р сарын 22-ны дотор (Бээжингийн цагаар) бөглөж, бүх баримт бичгийн скандсан хуулбарыг ЦХИХХЯ-аар дамжуулан АНДСХАБ-д хүргүүлнэ. Тэтгэлгийн төрөл: B Жежианы их сургуулийн код: 10335 Шалгаруулалт: Баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Жежианы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс Холбоо барих хаяг: Утас: 51 265104, 51 260636 Цахим шуудан: fr@mddic.gov.mn ЦАХИМ ХӨГЖИЛ, Инновац, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ