Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

E-Mongolia системд төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлжээ

2022.08.31

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Цахим үндэстэн” арга хэмжээний талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн e-Mongolia системд төрийн 63 байгууллагын 685, 21 аймгийн нутгийн захиргааны 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, тус системээр 14,4 сая үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд авч төлбөртэй үйлчилгээнээс 10,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Цахим гарын үсгийн тухай хууль батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж Улсын бүртгэлийн байгууллагаас 266 мянга 451 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхний чипэнд суулган олгосон бөгөөд энэ ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.  

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, олон нийтийн хяналтыг бий болгож, нээлттэй, ил тод шуурхай байлгах зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах цахим суваг болон үндэсний цахим шуудангийн системийг нэвтрүүлж иргэдэд шаардлагатай мэдээлэл, мэдэгдлийг хүргүүлэх, өргөдөл гомдол хүлээн авч, хариу хүргүүлэх боломжтой болоод байна.

Other news

Үндэсний хэмжээнд өрнөж буй “Цахимд хэвшье” арга хэмжээ Дархан-Уул аймагт зохион байгуулагдсанаар 21 аймагт ийнхүү амжилттай хэрэгжлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачлан харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, гишүүн байгууллагуудын оролцоотойгоор үндэсний хэмжээнд, бүсчилсэн байдлаар 21 аймагт үе шаттай зохион байгуулж буй “Цахимд хэвшье” арга хэмжээ өнөөдөр (2024.05.03) Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжлээ. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна. “Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт хэрхэн хэрэгжиж байгааг төр, хувийн хэвшлийн хамтарсан мэргэжлийн баг үнэлж дүгнэхийн зэрэгцээ салбарын бодлогын дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Өдөрлөгийн хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд олон нийт оролцож, олон талын мэдээлэл авч, ЦХХХЯ болон салбарын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагааны шинэ системийн талаарх танилцуулга, сургалтыг зохион байгууллаа.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академийн хамтарсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг 4 аймагт нэгэн зэрэг ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн 14 хүний бүрэлдэхүүнтэй 2 баг 2023.09.11-15-ны өдрүүдэд 4 аймаг (Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай)-т нэгэн зэрэг ажиллаж байна. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан баг өнөөдөр (2023.09.14) Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдад ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, цахим шилжилтийг үнэлэх, шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа. Баянхонгор аймаг нь нийт 20 сумтай бүх сум өндөр хурдны шилэн кабелиар холбогдсон, сүлжээний дэд бүтэц сайтай, цахим хөгжлийн нэгдсэн бодлоготой, цахим шилжилтийг хурдацтай хэрэгжүүлж байгаа аймгуудын нэг бөгөөд төрийн цахим үйлчилгээний e-mongolia нэгдсэн системийн оператор бүх сумдад ажиллаж байна. Орон нутгийн онцлог бүхий олон шатлалт 32 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлэн e-mongolia системд холбож, 2022 оны 05 дугаар сараас эхлэн иргэдэд тоон гарын үсгийг олгон хэрэглээнд нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар 44866 иргэнд тоон гарын үсэг олгосон байна.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Увс аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх “И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн судалгааг авч ажиллаж байна. Сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, танин мэдүүлэх мэдлэг, мэдээлэл хүргэлээ. Сургалтад Увс аймгийн төрийн 52 байгууллагын 80 орчим албан хаагчид хамрагдаж, сонирхсон асуултдаа хариулт авав.