Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХ-ны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нар томилогдлоо

2022.08.31

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нарыг томиллоо.

Б.Болор-Эрдэнэ нь 2020 онд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр  сараас өнөөдрийг хүртэл Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахим хөгжлийн дэмжих багц хуулиуд болон төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-г санаачлан хэрэгжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх тал дээр анхаарч ажиллаж байсан бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлсэн юм. 

БОЛОВСРОЛ

  • 2016-2017: Оксфордын Их Сургууль, Англи, Нийтийн удирдлагын магистрын зэрэг
  • 2011-2014: Хандон Глобал Их Сургууль, БНСУ, Бизнесийн удирдлагын магистрын зэрэг
  • 2007-2011: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Олон Улсын Харилцааны бакалаврын зэрэг
  • 1999-2007: Булган аймаг Ерөнхий боловсролын сургууль

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 2022.01-одоог хүртэл: Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020.07-2022.01: Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга
  • 2020.01-2020.07 Монгол Улс, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга
  • 2019-2020.07: Оксфордын Их Сургууль болон Гейтс сангийн хамтарсан санхүүжилттэй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн зохицуулагч
  • 2018-2020.07: Дэлхийн банк, Австрали Улс дахь салбарт Үнэлгээний зөвлөх
  • 2017.05-2017.09: Их Британийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Судлаач
  • 2011-2017: Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Мянганы сорилтын сан, Тогтвортой хөгжлийн олон улсын институт, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байсан.

ОНЦЛОХ АЖЛУУД

  • Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia -г нэвтрүүлэв.

e-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн. Тус системд өнөөдрийн байдлаар төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээ, 21 аймгийн нутгийн захиргааны 1284 үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж нэгтгэгдээд байна. E-Mongolia систем нь өнөөдрийн байдлаар 1.9 сая идэвхтэй хэрэгчидтэй болсон бөгөөд нийтдээ давхардсан тоогоор 14 сая гаруй үйлчилгээг цахимаар иргэд болон хуулийн этгээдэд хүргээд байна.

  • Цахим хөгжлийн багц хуулиудыг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Цахим хөгжлийн багц хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлуулсан бөгөөд 2022 оны 05-р сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Цахим хөгжлийн багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд Засгийн газраар 13, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар 7, нийт 20 журмыг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

  • “Цахим үндэстэн” бодлогын бичиг баримт бичгийг боловсруулж батлуулав.

Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын бичиг баримтад нийцүүлэн Цахим үндэстэн бодлогын бичиг баримтыг боловсруулж батлуулав. Уг бодлогын бичиг баримт нь дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн  стратегийн зургаан том зорилттой.

  • Цахим үндэстэн – Digital Nation арга хэмжээг зохион байгуулав.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга болох ICT EXPO-г 2021 онд цар хүрээг нь өргөжүүлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон DIGITAL NATION-2021 нэр дор 2021 оны 09 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулав.

  • Код бичих охидын хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлэв

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийн хүйсийн тэнцвэрийг хангах, ирээдүй хойч үеэ технологийн салбарт дурлуулах, хүүхэд залуусын сонирхлыг ХХМТ-ийн салбарт татах зорилгоор “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачилж амжилттай хэрэгжүүлэв. Энэхүү хөтөлбөрөөр 2021 онд 30 охидыг амжилттай хамруулсан бол 2022 онд 50 охидыг тус хөтөлбөрт хамруулсан.

  • Бусад салбарын хөгжлийг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэв

Засгийн газрын цахим хуралдааны системийг амжилттай нэвтрүүлснээр түргэн шуурхай болсон.

Үндэсний их баяр наадмын тасалбарыг анх удаа цахимаар борлуулав. Ингэснээр иргэд хүндрэл чирэгдэлгүй болсон.

Боловсролын салбарт иргэдийн дунд хамгийн их бухимдал үүсгэдэг байсан цэцэрлэг болон 1-р ангийн бүртгэлийг цахимаар бүртгэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

  • Гадаад хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргав

Шинэ техник технологи, инновац нэвтрүүлэх, сайн туршлага судлах, мэдээлэл технологи, харилцаа холбооны хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, салбарын гадаад харилцааг шинэ түвшинд гаргах зорилгоор олон улсын байгууллагууд, дэлхийд тэргүүлэгч технологийн компаниуд болон донор байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Тухайлбал, харилцаа холбооны салбарын хууль эрх зүй, бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Олон Улсын цахилгаан холбооны байгууллага, Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага, шуудан холбооны чиглэлээр Дэлхийн шуудангийн холбооны байгууллага, Ази номхон далайн шуудангийн холбооны байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн.

Мөн төрийн байгууллагын албан хаагчдыг албан ёсны эрхтэй программ хангамж хэрэглүүлж хэвших зорилгоор Майкрософт компанитай хямд үнийн хэлэлцээрийг амжилттай хийж байна. Цаашилбал мэдээллийн технологийг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр Google, Meta зэрэг дэлхийн нэр хүнтэй компаниудтай гадаад харилцаагаа өргөжүүлж байна.

Сансрын технологийг хөгжүүлэх чиглэлд Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO), Америкийн сансар судлалын байгууллага (NASA), Сансрын техник, технологийн тэргүүлэгч компани Space X, ОХУ-ын сансар судлалын улсын үйлдвэрийн газар Роскосмос, олон улсын сансрын холбооны байгууллага Интерспутник зэрэг байгууллагуудтай ажиллаж байна.

Түүнчлэн цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Эстони Улсын Цахим засаглалын академи, Сингапур улсын Харилцаа холбоо, мэдээллийн яамтай тус тус хамтран ажиллах санамж байгуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг донор байгууллагуудтай харилцан уялдаатай хамтын ажиллагааг өрнүүлж байна. 

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ЗОЛБАЯР

Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр томилогдлоо.

 Тэрбээр 2016 оноос хойш Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд  “Монголын хөгжлийн сүлжээ-2021” стратегийг боловсруулж, орон нутгийн цахим хэрэглээг 9 дахин өсгөх, дамжуулах сүлжээний нэгж үнийг 5 дахин бууруулах ажлыг хэрэгжүүлж, үндсэн сүлжээний багтаамжийг аймаг бүрт 20 дахин нэмэгдүүлэн Монгол Улсад цахим шилжилт хийх суурь дэд бүтцийг байгуулах ажлыг оновчтой зохион байгуулсан эрхэм билээ.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын телевизийн дөрвөн сувгийг тоон системд шилжүүлэн, орон даяар дамжуулах төслийг боловсруулж, удирдан хэрэгжүүлж, орон даяар ашиглалтад хүлээлгэн өгсөн. 

Түүнчлэн Монгол Улсын дамжуулах сүлжээний багтаамж 168 дахин, хөдөлгөөнт холбооны 4G хэрэглэгчийн тоо 10.4 дахин, хөдөө орон нутгийн интернэт хэрэглээний бодит урсгал 15.5 дахин нэмэгдсэн шууд үр дүнг гаргасан. 

БОЛОВСРОЛ

  • School No.54
  • Master of Information Technology and Technical Sciences - Mongolian University of Science and Technology, School of Communication and Information Technology

Working Experience

  • 2016-2022 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2012-2015 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга
  • 2009-2012 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2007-2009 он: Энжинекс ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2005-2007 он: Интелликом ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2001-2005 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан цахилгаан холбооны газрын Хөрөнгө оруулалтын албаны мэргэжилтэн
  • 2000-2001 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн программист

Other news

“Алслагдсан бүсэд шилэн кабелийн сүлжээг нэмэгдүүлэх ажил үргэлжилнэ”

Монгол Улсын хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувьд нь үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ. Харин үлдсэн газар нутагт ямар нэгэн сүлжээнд холбогдоогүй байдалтай байна. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2024 онд 74 багт, 2025 онд 55 багт сүлжээ нэвтрүүлж байна. Үүний зэрэгцээ, Монгол орны алслагдсан бүс нутагт харилцаа холбооны үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүднээс Монгол Улс 2027 онд “Үндэсний хиймэл дагуул” хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна.   Тэгвэл цаашид газрын дэд бүтцийг ашиглан сүлжээ нэвтрүүлэх ажил үргэлжлэх үү эсвэл үндэсний хиймэл дагуулаар асуудлыг шийдвэрлэх үү гэдэг асуултыг Мобиком корпорацийн зүгээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүтэй уулзах үеэрээ тавьсан юм. Ц.Баатархүү сайдын хувьд Монгол Улс 2027 онд Үндэсний хиймэл дагуул хөөргөнө. Энэ болтол газрын дэд бүтцийг ашиглан сүлжээ оруулах асуудал цаашид үргэлжилнэ. Энэ ажилд оператор компаниуд идэвхтэй оролцохыг уриаллаа. Түүнчлэн тэрбээр, “Бүх нийтийн үүргийн сан”-ийн журмыг олон талын оролцоотойгоор шинэчлэх ажил хийгдэж байгаа, цаашид сангийн санхүүжилт, түүний зарцуулалтыг оновчтой болгох ажил хийгдэнэ гэдгийг онцлов. Мобиком корпорацийн зөвлөх Кобаяши Хироюки тус компанид одоогоор тулгамдсан асуудал байхгүй ч цаашид яамтай нягт уялдаа холбоотой ажил хүсэлтэй буйгаа уламжиллаа. Уулзалтын төгсгөлд, талууд дроны туршилтын бүс байгуулах, монгол инженерүүдийг зайнаас Япон улсад ажиллах нөхцөл бололцоог хангах, мэдээллийн технологийн мэргэжлээр боловсон хүчнийг сургасан компанид тодорхой хэмжээнд урамшуулал олгодог болох талаар санал солилцлоо.

Монгол Улсад анх удаа нуурын гүнд далайн шилэн кабелийг амжилттай суурилууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд FM радио өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр гамшгийн үеийн дохиог хүлээн авах, дамжуулах станцыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Хатгал тосгонд суурилуулан дохио хүлээн авах төхөөрөмжийг төсөл хэрэгжсэн бүс нутгийн 650 гаруй өрхөд хүлээлгэн өглөө. Төслийн ерөнхий санхүүжүүлэгчээр Япон Улсын “KDDI сан”, бүтээгдэхүүн нийлүүлэгчээр Япон Улсын “Өү Си Си” компани, гүйцэтгэгчээр Онцгой байдлын ерөнхий газар, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ тус тус ажилласан бөгөөд энэхүү төслөөр хийгдсэн онцлох ажил нь Монгол Улсад анх удаа шилэн кабелийг далайгаар буюу усан доогуур амжилттай суурилуулсан явдал юм. Далайн шилэн кабелийг Хөвсгөл нуурын аялал жуулчлал, байгалийн цогцолборт газрын Хүзүүвчийн шил, Жанхайн даваа орчимд нуурын хөвөө дагуу суурилуулан, аялал жуулчлалын бүс нутагт өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны үйлчилгээг нэвтрүүллээ. FМ радиогийн үндсэн сигналыг дамжуулах сүлжээг байгуулахдаа хосолмол буюу цахилгааны болон интернэтийн урсгалыг нэгэн зэрэг дамжуулах шилэн кабелийг ашигласан нь эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй алслагдсан бүс нутаг дахь байгууламж, цамхаг, сайт, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг цахилгааны болон интернетийн дэд бүтцэд нэгэн зэрэг холбох, системийн ашиглалт, засвар үйлчилгээг зайнаас явуулах, улмаар гамшгийн болон онцгой байдлын үед сүлжээг шуурхай сэргээхэд чухал ач холбогдолтой юм.

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ АЛБАН ХААГЧДЫН 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

№ Байгууллагын бүтцийн нэгж, албан тушаалын нэр Албан хаагчийн овог, нэр үнэлгээ       Гүйцэтгэлийн тайлан 1 2 3 5   Нэг. СТРАТЕГИ, БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР   1 Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Цэнджавын  Борхүү 93.2          Харах 2 Харилцаа холбооны бодлого хариуцсан ахлах шинжээч Ганболдын Болорчимэг 95          Харах 3 Салбарын хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах шинжээч Батмөнхийн Солонго 96.6       Харах 4 Цахим шилжилтийн бодлого хариуцсан ахлах шинжээч Чадраабалын Болор-Эрдэнэ 95.9       Харах 5 Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацын бодлого хариуцсан ахлах шинжээч Малтарын  Солонго 94.8       Харах 6 Радио давтамжийн бодлого хариуцсан  шинжээч Содномцэрэнгийн Онончимэг 95.1       Харах 7 Өргөн нэвтрүүлгийн бодлого хариуцсан шинжээч Энхбаатарын   Оюун-Эрдэнэ 94.4       Харах 8 Салбарын стандарт, статистик хариуцсан шинжээч Булганы          Нинж-Эрдэнэ 91.9       Харах 9 Хөгжлийн бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэр, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, нэгдсэн төлөвлөлт, тайлагналт хариуцсан шинжээч Дагвадоржийн Мөнхсарнай 94          Харах 10 Шуудан, цахим худалдааны бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Баатарын  Тунгалаг 95.1       Харах 11 Хиймэл дагуулын сүлжээний төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Борчулууны Заяабаяр 94          Харах 12 Цахим ур чадвар хариуцсан мэргэжилтэн Дэмбэрэлийн Сэлэнгэ 93          Харах 1.1.Хиймэл оюун, их өгөгдлийн хэлтэс   13 Хиймэл оюун, их өгөгдлийн хэлтсийн дарга Бүнтэнгийн    Эрдэнэ 91.8       Харах 14 Хиймэл оюуны бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Баасандалайн Эрдэнэчимэг 93.2        Харах Хоёр.ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР   15 Хүний нөөц, сургалт хариуцсан ахлах шинжээч Батсүрэнгийн Загарсүрэн  90      Харах 16 Гүйцэтгэлийн төлөвлөгөөний боловсруулалт, тайлагналт хариуцсан ахлах мэргэжилтэн Эрдэнэжаргалын Анхбаяр 86.6        Харах 17 Салбар хороод хариуцсан ахлах мэргэжилтэн Бат-Очирын Батцэцэг 88.2       Харах 18 Байгууллагын кибер аюулгүй байдал, цахимжилт хариуцсан мэргэжилтэн Баатарын Баярсайхан 91.1       Харах 19 Архив-бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Мөнхжаргалын Мөнхзаяа 94.4       Харах 20 Архив-бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Батбаатарын Уранзаяа 88.5       Харах 2.1.Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтэс   21 Төсвийн ерөнхийлөн захирагч, салбар болон харьяа байгууллагын хүрээний дотоод аудит хариуцсан ахлах шинжээч Пүрэв-Очирын Дэлгэрмаа  93          Харах 22 Салбарын төсвийн нэгдсэн төлөвлөлт хариуцсан шинжээч Даваадуламын Мөнхсолонго 92.9       Харах 23 Санхүүгийн нэгтгэсэн тайлан хариуцсан шинжээч бөгөөд ерөнхий нягтлан бодогч Сүхбатын       Лхам 93.2       Харах 24 Худалдан авах ажиллагаа, төрийн сангийн тайлан баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Цогзулын         Халиун 91.8       Харах 25 Сангийн хөрөнгө төлөврүүлэлт, төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Бэххуягийн   Отгонзул 91.8        Харах 26 Ахлах нягтлан бодогч Олдохын Золзаяа 91.8       Харах 27 Аж ахуй хариуцсан ажилтан Минтэвийн Мөнхжаргал 90          Харах 2.2.Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтэс   28 Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Лхагвасүрэнгийн Нямдорж  85.2      Харах 29 Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан шинжээч Пүрэвчулууны Ариунтуул 98           Харах 30 Гадаад айлчлал, томилолт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Нямдоржийн Лувсаншарав 95.5       Харах 31 Тушаал шийдвэр хариуцсан мэргэжилтэн Цэндийн Эрдэнэцэцэг 90          Харах Гурав.ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, ИННОВАЦЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР   32 Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Дангаагийн Батбаяр  88.5      Харах 33 Цахим шилжилтийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах шинжээч Төмөрбаатарын Пүрэвсүрэн 90.5        Харах 34 Үндсэн болон дэмжих систем хариуцсан шинжээч Баатарын Отгонбаяр 85.6         Харах 35 Салбар дундын зохицуулалт хариуцсан шинжээч Ганбатын    Энхтулга 96.8           Харах 36 Салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Энхтайвангийн Мөнгөнчимэг 85.2        Харах 37 Орон нутгийн цахим шилжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Батчулууны Лхагвадолгор 86           Харах 38 Цахим шилжилтийн төсөл хөтөлбөрийн бүртгэл хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Энхтөрийн Болормаа 98.2              Харах 39 Мэдээллийн сангийн бүртгэл, нээлттэй өгөгдөл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Мөнхжаргалын Номин 90.8           Харах 40 Төрийн үйлчилгээний шинэчлэл хариуцсан мэргэжилтэн Лхамсүрэнгийн Лхамдулам 86                 Харах 41 Төрийн цахим шилжилтийн загварчлал хариуцсан мэргэжилтэн Ганбатын Далайцэрэн 88                 Харах 3.1.Инновацын хэлтэс   42 Төр хувийн хэвшлийн түншлэл, гарааны бизнесийн хөгжил хариуцсан шинжээч Лувсандоржийн Нармандах 94.5           Харах 43 Инновацын дэд бүтэц, технологи дамжуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Бямбаахүүгийн Бадамсүрэн 94.7            Харах 44 Их өгөгдлийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Дамдинсүрэнгийн Цэвэлмаа 89.1            Харах Дөрөв.ХАРИЛЦАА ХОЛБОО, КИБЕР АЮЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР   45 Харилцаа холбоо, кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Чимиддоржийн Гүнсэнхорол  86.2              Харах 46 Дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Шаравжамцын Самданжамц 95.1           Харах 47 Гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Гэрэлдамбын Гантулга 88.7          Харах 48 Дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ням-Очирын Чулуунчимэг 91.9             Харах 49 Радио давтамж хариуцсан мэргэжилтэн Вандансамбуугийн Батбаяр 89.5          Харах 4.1.Кибер аюулгүй байдлын хэлтэс   50 Кибер аюулгүй байдлын бодлого хариуцсан ахлах шинжээч Мягмаржавын Оролзод 95.5         Харах 51 Мэдээллийн аюулгүй байдлын аудит эрсдэлийн үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Баяраагийн Ундрал 91.2             Харах 52 Кибер аюулгүй байдлын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Мянганбаярын Мөнхтуул 90.3              Харах Тав.САЛБАРЫН ХЯНАЛТ-ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР   53 Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Содовжамцын Цагаанхүү  93.4            Харах 54 Салбарын бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах шинжээч Алгаагийн Түвшинзаяа 92.5           Харах 55 Гүйцэтгэлийн дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн Бат-Эрдэнийн Баясгалан 89               Харах 56 Харилцаа холбооны хяналт шалгалт хариуцсан ахлах шинжээч Баасанбатын Бүрэнжаргал 91.9             Харах 57 Эрсдэлийн удирдлага хариуцсан ахлах мэргэжилтэн Амаржаргалын Бурмаа 85.5               Харах 58 Хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Сүхдоржийн Шинэбаяр 90.6            Харах