Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа

2021.10.24

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.14) өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зуйлд оруулсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зохицуулалтын хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагыг байгуулах зайлшгүй шаардлага үүссэн.

Түүнчлэн, Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Цахим үндэстэн” болох бодлогыг хэрэгжүүлж, иргэн, төр, хувийн хэвшлийн хамтарсан “Цахим Монгол” системийг хөгжүүлэн хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгзэг цахимжуулах зорилтыг дэвшүүлсзн.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хзвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна хэмээн мэдэгдсэн.

Тиймээс Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ.

Эх сурвалж:www.parliament.mn

Other news

E-Mongolia 5.0: Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэ эрин тун удахгүй эхэлнэ

Монгол Улсын төрийн цахим шилжилтийн нүүр царай болсон E-Mongolia систем тавхан жилийн дотор 2 сая гаруй хэрэглэгчтэй болж, насанд хүрсэн иргэдийн 89 хувь нь ашигладаг үндэсний хэмжээний платформ болон төлөвшжээ. Өнөөдөр иргэд төрийн 87 байгууллагын 1,263 үйлчилгээг нэг цонхоор авч, өдөр бүр дундажаар 100 мянга гаруй хүн цахимаар төрийн үйлчилгээ авч буй нь Монгол Улсад цахим засаглал амжилттай хэрэгжиж байгаагийн тод илрэл юм. Энэ хугацаанд нийтдээ 85 сая гаруй цахим үйлчилгээ үзүүлж, иргэдэд 1.7 их наяд төгрөгийн хэмнэлт бий болгосон нь төр-иргэний харилцаанд гарсан томоохон өөрчлөлт болжээ. Эдгээр амжилтад тулгуурлан, иргэдийн хүлээлт, хэрэгцээнд нийцсэн шинэ үеийн шийдлүүдийг багтаасан E-Mongolia 5.0 хувилбар тун удахгүй, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд олон нийтэд албан ёсоор танилцуулагдана. Шинэчилсэн хувилбар нь зөвхөн техник технологийн сайжруулалт бус, иргэн төвтэй төрийн үйлчилгээг дараагийн түвшинд гаргах томоохон шинэчлэл юм. Үүнд: E-Mongolia 5.0 нь Монгол Улсын цахим шилжилтийн дараагийн томоохон алхам болж, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй болгох шинэ эринд хөтөлнө.

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ?

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ? 2022.05.03 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд заасны дагуу “e-mongolia” системээр хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол Иргэн танд, мэдэгдэх нөхцлийг бүрдүүллээ. Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжтой болж байна. Мэдэгдэл нь иргэнд гурван хэлбэрээр очно Нэгдүгээрт: тухайн мэдэгдэл нь таны гар утсанд notification хэлбэрээр очих бөгөөд та “e-Mongolia” аппликейшн эсвэл www.e-mongolia.mn сайтад нэвтрэн орж, шалгах боломжтой. Хоёрдугаарт: иргэн та ЗӨВШӨӨРВӨЛ иргэний бүртгэлийн дугаараар “e-Mongolia” системд үндэсний и-мэйл үүсггэгдэнэ. Үндэсний и-мэйлээр мэдэгдэл хүлээн авах боломжтой. Гуравдугаарт: бүртгэлтэй гар утасны дугаарт тань смс хэлбэрээр очих боломжтой. Иргэн та мэдэгдэл хүлээн авах хэлбэрээ сонгох, мэдэгдлээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах боломжтой. Мэдэгдэл хүргэх системээр дамжуулан дараах мэдээлэл таньд очно. Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар мэдэгдэл хүргүүлнэ Мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллагад гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрийн талаар Хүн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан талаарх сануулга / өөрөөр хэлбэл, таны иргэний үнэмлэх /жолооны үнэмлэх / гадаад паспорт гэх зэрэг бичиг баримтын хугацаа дуусах дөхсөн үед танд мэдэгдэл очих юм.  Татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөрийн талаарх Ард нийтийн санал асуулга болон сонгуулийн санал өгөх өдрийн тов зэргийг иргэдэд мэдэгдэл хүргэх системээр дамжуулан хүргэнэ.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Дундговь аймгийн төрийн албан хаагчид, иргэдэд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, холбогдох хууль, зөвлөмжийн талаар танилцуулав

“Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн хэрэгжилтийг хангах ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт өнөөдөр (2023.10.06) ажиллаж байна. Өнөөдрийн Танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж, ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийг танилцууллаа. Үргэлжлүүлэн ТЦҮЗГ-ын Нийслэл хариуцсан дарга Г.Өнөрцэцэг “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаар мэдээлэл өгсөн бол Дундговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Хулан тус аймгийн “Цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар мэдээллээ. Дундговь аймгийн тухайд 15 сум, 68 багийн 47 мянга гаруй хүн амтай бөгөөд аймгийн хэмжээнд бүх сумд 100 хувь шилэн кабелийн сүлжээнд холбогдсон онцлогтой. Цахим шилжилтийн хүрээнд Shilen.gov.mn цахим платформын үнэлгээ 47,3 хувиас 88,88 хувь болж өсчээ. Мөн аймгийн хэмжээнд нийт 33300 иргэнийг тоон гарын үсэгтэй болгохоор зорьж буйгаас одоогоор 18800 буюу 57 хувь нь тоон гарын үсэгтэй болсон байна. Түүнчлэн И-Монгол академи” УТҮГ-тай хамтран орон нутгийн 9 байгууллагын 64 үйлчилгээг цахимжуулан операторын системд нэгтгэжээ.