Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургагч багш бэлтгэх сургалт зарлагдлаа

2021.10.26

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь 2006 оноос эхлэн одоог хүртэл Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Тус шалгалтын хүрээнд 2007 оноос Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг/AOTS/-той хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 4 удаагийн хөтөлбөрт 90 гаруй багш, мэргэжилтнүүдийг хамруулж сургагч багшийн гэрчилгээ олгоод байна. Энэ удаад тус хөтөлбөр нь Монголд улсад 5 дахь удаагаа “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сэдвийн хүрээнд явагдах ба AOTS-ийн сургагч багш нар цахимаар сургалтаа зааж, танхимын хэлбэрээр зохион байгуулна. Сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцох боломжтой бөгөөд цаашид сургагч багшаар ажиллах сонирхолтой 40 оролцогчид үнэ төлбөргүй суралцах эрхийг олгож байгаа юм. Сургалтад хамрагдсанаар: Монгол улс төдийгүй Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш болно. Тухайн байгууллага ОУ-ын сургагч багшийн гэрчилгээ бүхий ажилтантай болно. Тухайн байгууллагадаа шинэ мэдлэг, туршлагыг түгээнэ. Байгууллагын сургалтын зардлыг хэмнэнэ. Ажилтны хувьд сүүлийн үеийн технологийн талаарх мэдлэгийн түвшинг нь нэмэгдүүлнэ. Сургалт нь хоёр ээлжээр 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд нэгдүгээр ээлж 2021 оны 11 сарын 08 – 12, хоёрдугаар ээлж 11 сарын 15 – 19-ний хооронд МТҮП дээр болно. Нэг байгууллагаас 3 хүртэлх суралцагч хамрагдах боломжтой тул шаардлага хангасан оролцогчид 11 сарын 01-ний дотор suvd@itpark.mn цахим шуудангаар хүсэлтээ илгээх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99539790 дугаараас лавлана уу.

Other news

Өнөөдрийн байдлаар 1,287,187 цахим гарын үсэг олгожээ

Бидний баримт бичигт гарын үсэг зурах, баталгаажуулах аргад хувьсгал хийж, илүү хурдан, үр ашигтай, байгаль ээлтэй байх үйл явцыг цахим гарын үсэг бүрдүүлж өгсөн. Цахим гарын үсэг нь хэрэглээнд нэвтэрч эхэлснээр бид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хоорондоо цахим хэлбэрээр гэрээ хэлцэл хийх, албан байгууллагад өргөдөл, гомдол гаргах, банк санхүү, даатгалын байгууллагуудтай цахимаар харилцах гэх мэт олон боломжууд нээгдэж, цаг хугацаа, зардалаа хэмнэх боломжтой. Тэгвэл Монгол Улсад өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуй нэгж байгууллагад нийт 1,287,187 цахим гарын үсэг олгоогдоод байна. Үүнээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас 1,127,388 иргэнд цахим гарын үсэг болгосонд бол аж ахуй нэгж байгууллагад цахим гарын үсгийг дараах байдлаар олгожээ. Гэвч цахим гарын үсэг иргэдийн хэрэглээнд тэр болгон ашиглагдахгүй байгаа бөгөөд дараах таван сайтад л ашиглаж байна. Үүнд:

“Дижитал Алматы-2024” олон улсын форум зохион байгуулагдаж байна

Бүгд Найрамдах Казакстан Улсын Алматы хотноо төв Азийн хамгийн том мэдээлэл технологийн олон улсын дижитал форум болох “Дижитал Алматы-2024” арга хэмжээ 2024 оны 02 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын форумд Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн болон ажиглагч орнуудаас гадна Египт, Уганда, Того зэрэг Африкийн зарим орнуудаас оролцож буйгаараа онцлог болж байна. Форумын үеэр Казакстан, Узбекстан, Киргизстан, ОХУ, Беларус зэрэг улсын ерөнхий сайд нар, цахим бодлогын яам, агентлагийн сайд, дарга нар оролцож цахим шилжилттэй холбоотой өөрийн улс орны бодлого, туршлага, программ хангамжийн бүтээгдэхүүн, систем шийдлүүдийн талаар илтгэл, танилцуулга хийж, шинэ үеийн цахим технологи улс орны эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварт ямар үүрэг гүйцэтгэж буй талаар онцолж байв. Тус форум 50 салбар хуралдаанаар 200 гаруй илтгэгч, аж үйлдвэрийн X-дижитал өөрчлөлт, дижитал үйлдвэрлэлийн экосистем, кибер аюулгүй байдал, дижитал өөрчлөлтийн бодлого стратеги, даатгал, нотариатын цахимжилт, автомат хяналтын систем, их өгөгдлийн менежмент, ESG өөрчлөлтийн дижитал шийдлүүд, финтех дэх блокчейн технологийн үүрэг, хөгжлийн хэтийн төлөв, виртуал сургалт, тэргүүлэх чиглэлүүдийн цахимжилт, дижитал өөрчлөлтийн стратеги чиг хандлагын талаар 3 өдрийн турш улс орнууд сайн туршлагаасаа хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Монгол Улс интернэт хаягжилтын IPV6 хувилбарт шилжинэ

Монгол Улсын Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагуудын дунд IPv6 хаягийн нэвтрэлт 5-6 хувийн хооронд хэлбэлзэж байна. IPv6-д шилжих нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд, ялангуяа технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-тэй хамтран “Монгол улсын интернэтийн сүлжээг IPv6 хаягжилтад шилжүүлэх төлөвлөгөө” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.Мягмарнаран: Интернэт протокол хувилбар IPv4 хаяглалтын нөөц 2015 онд дууссан, цаашлаад өсөн нэмэгдэж буй интернэт хэрэглэгчдийн тоо, үүрэн холбооны 4G болон 5G сүлжээний нэвтрэлт, түүнд суурилсан интернэтийн хөгжил, аюулгүй байдал зэргээс хамаараад Интернэтийн протокол хувилбар IPv6 хаягжилтыг яаралтай нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Энэхүү шинэ хаягжилтыг нэвтрүүлэх үйл ажиллагааг гардан гүйцэтгэх, харилцаа холбоо, технологийн салбарын гол цөм болсон инженер, техникийн мэргэжилтнүүдэд сургалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв /APNIC/-ийн Стратегийн газрын захирал Луис Пабло: Монгол улс IPv6 хаягт шилжихэд боловсон хүчин, техникийн хувьд бэлэн болжээ. IPv6 хаягт шилжихэд технологи, нууцлалын хувьд маш сайн шийдэлтэй болсон. IP хаяг бол хүн бүрт оноосон регистрийн дугаар биш. Энэ нь маш олон сая хаягаас байнга сольж, шинэчлэгдэж байдаг хаяг бөгөөд зөвхөн интернэт сүлжээн дахь төхөөрөмжүүд хоорондоо ярих хаяглалт юм. Хэлэлцүүлэгт УБЕГ, И-Монгол академи УТҮГ, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, Дата төвүүд, Банкуудын төлөөлөл оролцлоо.