Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааг эхлүүллээ

2022.01.07

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо.

Other news

Дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд Япон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг өнөөдөр /2025.04.22/ хүлээн авч уулзлаа.  Япон Улсын Эзэн хаан хатны хамтаар ирэх 7 дугаар сард Монгол Улсад айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэхүү айлчлал нь Япон Улсын хааны хаан ширээ залгамжилснаас хойш айлчилсан гурав дахь улс болж байгааг талууд онцлон тэмдэглэв. Япон Улс нь манай улстай “Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаатай анхны улс бөгөөд олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. Тэр дундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг бэхжүүлэхэд Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран ажиллаж байна. Цаашид дэвшилтэт технологийг дагасан өгөгдлийн шинжээч, AI, өндөр технологийн чиглэлийн боловсон хүчнийг богино хугацаанд бэлдэх, салбарын хүний нөөцийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах зэрэг Монгол Улсад нэн шаардлагатай төслүүд дээр Япон Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү онцлов. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Үүний зэрэгцээ, Монгол Улс Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэн Хүннү хотыг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү хотыг дижитал, ухаалаг хот болгон хөгжүүлэхэд Япон Улс хувь нэмрээ оруулах, тус хотод байгуулагдах хиймэл оюуны үндэсний судалгааны төв, мэдээллийн технологийн стартап компаниудыг бойжуулах зэрэг төслүүдэд Японы хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид орж ажиллахыг урилаа.  Мөн Монгол орны өргөн уудам газар нутаг, агаарын чөлөөт орон зайн бүрэн боломжийг ашиглан “Дроны туршилтын бүс” байгуулах чиглэлээр холбогдох шийдвэр гарсан. Энэхүү туршилтын бүсэд эрдэмтэн судлаачид ажиллах, хувийн хэвшлийнхэн дроны туршилтаа хийх боломжтой гэж үзэж байна. Мөн манай орны хүйтэн сэрүүн уур амьсгалын давуу талд түшиглэн дата төвүүдийг барьж байгуулах бүрэн боломжтой талаар санал солилцлоо. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү Дээрх саналыг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Игавахара Масарү талархан хүлээн авч, дээрх төслүүдийг Японы хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудад танилцуулах чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ илэрхийллээ.  Үүний зэрэгцээ, KDDI компани Монгол Улсад “Дата төв”-өө байгуулж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл олон улс, орнууд Монгол Улсыг сонирхох болно гэдгийг онцлов.  Мөн ирэх тавдугаар сард болох Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагаас Япон Улсад зохион байгуулах Сайд нарын уулзалтад ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүг биечлэн оролцож, Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ололт амжилт, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, санаачилгуудын талаар бүс нутгийн орнуудад танилцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой талаар онцлов.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Мета компанитай кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлэээр хамтарна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр МЕТА компанийн Ази, Номхон далайн бүсийн оффисын төв Ази хариуцсан Олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг: МЕТА компани нь 2019 оноос эхлэн “Засгийн газартай хамтран ажиллах суваг (Government case work channel)” буюу ногоон сувгийг Монгол Улсад нэвтрүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд цаашид кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэг, ялангуяа хүний хувийн мэдээллийг хамгаалах, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр МЕТА компанийн төлөөлөгчид нийгмийн сүлжээн дэх хуурамч хаяг, худал мэдээллийг хиймэл оюун ухааны технологи ашиглан хэрхэн илрүүлэн, устгаж байгаа талаар товч танилцуулга хийв.

Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна

ҮЙЛ ЯВДАЛ Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна 2022.09.10 “Тогтвортой хөгжлийн зорилго” Нээлттэй өдөрлөг – SDG Open Day-д E-Mongolia, Girls Code нэгдэж, төрийн нэгдсэн цахим үйлчилгээ, код бичих охидын хөтөлбөрийн бүтээлүүдээрээ оролцож байна. Амралтын өдөр зохион байгуулагдаж буй уг нээлттэй өдөрлөгт E-Mongolia, Girls Code хөтөлбөрийг амжилттай санаачлан хэрэгжүүлсэн Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ оролцож, нэрэмжит асраар зочлон, иргэдтэй уулзаж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Та бүхэн талбайн зүүн, төв хэсэгт байрлаж буй E-Mongolia, Girls Code асарт хүрэлцэн ирснээр “E-Mongolia” төрийн бүх төрлийн цахим үйлчилгээг нэг дороос авахаас гадна “Girls Code” хөтөлбөрийн талаар хүссэн мэдээллээ авч, хөтөлбөрийн оролцогчидтой уулзан, туршлага судлах боломжтой. Share on facebook Share on twitter Бусад мэдээ