Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн нээлт болов

2022.01.07

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол өнөөдөр (2022.01.07) Төрийн ордонд болов. Маркийн эх зургийн хөшгийг нээж, шинэ маркийг толилуулах ёслолыг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг давхар гүйцэтгэгч Л.Энх-Амгалан нар гүйцэтгэв. Тэд мөн Монгол маркийн музейд хадгалуулах дугтуйнд гарын үсэг зурж, тамгалснаар “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” 1096 дахь сэдвийн шуудангийн марк үнэт цаас болж буйг зарлалаа.

Тус марканд Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг болсон ардчилсан шинэ Үндсэн хуулийн анхны хэвлэмэл эхийг залжээ. Харин чимэглэл хэсэгт мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон төрийн далбааны өнгөн дээр “гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, засаг мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалъя” гэсэн гүн утгатай алтан соёмбо тэмдэг түүний дор “Монгол Улсын Үндсэн хууль” хэмээсэн үгийг эвхмэл бичгээр бичсэн байна.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд дөрвөн удаа Үндсэн хууль батлан мөрдсөн юм. 1992 онд баталсан дөрөв дэх Үндсэн хууль нь Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан нийгмийг байгуулахаа тунхаглаж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан, Монгол Улс өнө мөнх оршихуйн улс төр, эдийн засаг, нийгэм, оюуны үндсийг бэхжүүлснээрээ онцлог юм.

Монгол марканд анх БНМАУ-ыг тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хууль батлагдсаны ойд зориулж, 1926 онд Монгол төрийн эрдэнийн алтан соёмбо тэмдэг бүхий шуудангийн марк гаргаснаас хойш 20 гаруй удаа төрийн соёмбо, сүлд, далбаагаар мөн 1964 онд Монгол Улсын Ардын зураач Д.Амгалангийн “Капитализмыг алгасагч” бүтээлээр “Үндсэн хуулийн 40 жил” сэдэвт марк гаргасан байдаг.

Other news

Цэцэрлэгийн бүртгэл 8/24-нд, нэгдүгээр ангийн элсэлт 8/25-нд хаагдана

ҮЙЛ ЯВДАЛ Цэцэрлэгийн бүртгэл 8/24-нд, нэгдүгээр ангийн элсэлт 8/25-нд хаагдана 2022.08.23 Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5%-ийн ирцтэй байна. Харин улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21% нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7% нь элсэлтээс татгалзжээ. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин 2022 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 09 хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм. Харин энэ бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-аас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм.  Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 8 сарын 10-24, 9 сарын 10-25, 10 сарын 3-24-ний хооронд гэсэн гурван ээлжээр бүртгэнэ. Харин энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл явагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, e-mongolia системд бүртгүүлэхийг уриалж байна. E-Mongolia систем ачаалалгүй хэвийн ажиллаж байна. ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/609030673936691 НЭГДҮГЭЭР АНГИД БҮРТГҮҮЛЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/1120790078790109/ Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар уулзалт хийлээ. Уулзалтаар, СОР17 бага хурлын үеэр байгуулсан Санамж бичгийн үр дүн, Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл, хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийг хөгжүүлэх эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгаа солонгоруулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж зэрэг асуудлаар санал солилцов. Монгол Улс сэрүүн цаг агаар, сэргээгдэх эрчим хүчний нөөц, газар зүйн байршлын давуу талд тулгуурлан олон улсын дата төвийн гол бүс болж хөгжих боломжтой. Ингэхдээ -Үндэсний хиймэл оюуны тогтолцоо бий болгох -Олон улсын дата төвүүдийг байгуулахад бодлогын түвшинд анхаарч ажиллах бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс -Өгөгдлийн халдашгүй байдал -Эрчим хүчний тогтвортой, найдвартай хангамж -Сүлжээний холболтын найдвартай байдал гэсэн шаардлага тавьж буйг уулзалтаар онцлов. Мөн Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсантай уялдуулан боловсруулсан бодлого, стратегийн хүрээг улсын бодлого төлөвлөлтөд тусгах, Засгийн газарт танилцуулж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран батлуулах талаар ярилцлаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин дата төвийн эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжийг онцолж, чөлөөт бүсүүдэд түшиглэсэн дата төвүүдийг хөгжүүлэх, сүлжээ, харилцаа холбооны дэд бүтцийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, үндэсний хиймэл оюуныг хөгжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлсэн. Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр Алсын хараа-2050 болон Хөгжлийн бодлого, баримт бичгүүдэд тусгаж дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Уулзалтын үр дүнд, хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

ЦХХХЯ-ны албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцэн төрийн захиргааны нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалд томилогдон ажиллаж буй ЦХХХЯ-ны нийт 18 албан хаагч өнөөдөр /2023.04.07/ тангарагаа өргөлөө. Ёслолын ажиллагааг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Төрийн жинхэнэ албан хаагч болж нэр хүндтэй, амаргүй, хариуцлагатай албыг хашихаар тангараг өргөж байгаа албан хаагчдадаа баяр хүргэе. Төрийн албыг түүчээлэн улс эх орныхоо ирээдүйг гэрэл гэгээтэй авч явах хүндтэй үүрэг хүлээсэн залуус та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрт хүлээсэн үүргээ хэлбэрлэлтгүй биелүүлж, бүхий л нөөц бололцоогоо дайчлан хичээн зүтгэж, шинэ хандлага, шинэ зарчим, шинэ цаг үе, эерэг өөрчлөлтийг төрийн албанд авч ирнэ гэдэгт итгэл төгс байна. Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын эрх зүйн баталгааг хангах, мэргэшсэн цомхон, оновчтой төрийн алба, тогтолцоог бий болгох, үйл ажиллагааны үр дүн, оновчлолыг сайжруулах ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна. Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын хүний нөөцийн газрыг шинээр байгуулсан. Засгийн газрын хүний нөөцийн нэгдмэл тогтолцоо бүрдсэнээр боловсон хүчний бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны уялдаа холбоо, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлд дорвитой үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны оролцоотойгоор Засгийн газрын хүний нөөцийн цахим системийн хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна. Мэргэшсэн, ёс зүйтэй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, гагцхүү хуульд захирагдан, иргэддээ хоёргүй сэтгэлээр үйлчлэн, бусдыг манлайлан ажиллахыг хүсэн ерөөж, нийт албан хаагчдад ажлын амжилт хүслээ.