Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХЯ НАСА-тай олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо

2022.06.17

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд НАСА-гийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уг уулзалтад НАСА-гийн талаас Олон улсын болон агентлаг хоорондын харилцааны албаны Олон улсын хөтөлбөрийн мэргэжилтэн Бетси Голдемен, Олон улсын оффисын Ази дахь төлөөлөгч Гарви Макинтош зэрэг албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Болор-Эрдэнэ Монгол Улсын харилцаа холбооны салбар тэрдундаа сансрын технологийн хөгжлийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс ОХУ-тай сансар судлал, сансрын технологийн чиглэлд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай бөгөөд тэртээ 1981 онд Монгол хүн сансарт нисэж, эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсын сансар судлал хөгжих эхлэл тавигдаж байсан. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, мэдээллийн технологи зэрэг олон салбарт ашиглаж буйг дуулгасан юм”.

 

Мөн тэрбээр олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн,сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулгах зорилготой “Мars V” төслийн талаарх мэдээллийг НАСА-н багт дуулгасан юм.

Цаашид сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх үүднээс тус салбарын залуу боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг НАСА-гийн хэрэгжүүлдэг сансрын хөтөлбөрүүдэд хамруулах мөн тодорхой төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

НАСА нь Монгол Улстай 1997 оноос хойш хамтран ажиллаж байна.

Other news

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүний гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Хэнтий аймагт ажиллалаа. Энэхүү төслийн үзэл баримтлал, өөрчлөлтийн төслийг хийх болсон талаарх танилцуулга, хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Идэрбат, Цахим хөгжил, харилцаа, холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдэд танилцууллаа. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх, хэлэлцүүлгийн үр дүн, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлэх тэтгэврийн зөрүүг арилгах, цалингийн нэмэгдэлтэй холбоотой нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид, хамгийн бага, суурь цалинтай тухайлсан салбаруудад цалингийн хэт ялгавартай байдлыг арилгах ач холбогдол бүхий бодлого, чиглэлийн талаар танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо.

Төрийн албаны зөвлөлийн хянан шалгах, зөвлөн туслах үүрэг бүхий ажлын хэсэг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллаж байна

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, А.Цэцэгмаа, Э.Мөнхгэрэл нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.09.18) Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллаж байна. Ажлын хэсэг яамны хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөн, дараах гурван чиглэлээр 2 өдөр ажиллана. Чиг үүргийн шинжилгээнд үндэслэж бүтцийн өөрчлөлт хийсэн эсэх, бүтэц, чиг үүрэг, ажлын давхардал, хийдэл байгаа эсэх, албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагууд нь хуульд нийцсэн эсэх Бүтцийн өөрчлөлт нэрийн дор төрийн албан хаагчдыг хууль бусаар чөлөөлөх, томилох, түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах асуудлыг хянан шалгах, төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавих Яамны дэргэдэх салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах

Салбарын статистик

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 204 тоот, Салбарын стандарт, статистик хариуцсан шинжээч Б.Нинж-Эрдэнэ, ninjerdene@mddic.gov.mn, утас: 51-266201