“Хиймэл оюуны засаглалын практик: Бодит хэрэглээ, институцийн чадавх, инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдэвт бүс нутаг хоорондын бага хурал 2026 оны 10 дугаар сарын 6–8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо зохион байгуулагдлаа.

Тус хурлыг Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам (MOIS), Үндэсний мэдээллийн нийгмийн агентлаг (NIA), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Астанагийн Төрийн албаны хаб (ACSH) хамтран зохион байгуулж, Кавказ, Төв Ази, Ази, Номхон далайн бүс нутгийн нийт 14 улсын төлөөлөгчид, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд оролцов.

Хурлаар төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд хиймэл оюуныг нэвтрүүлж буй улс орнуудын бодлого, бодит хэрэглээ, сайн туршлага, хэрэгжилтийн сорилтыг хэлэлцэж, хариуцлагатай, хүртээмжтэй, хүн төвтэй хиймэл оюуны засаглалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Хиймэл оюуныг төрийн байгууллагуудад үр дүнтэй нэвтрүүлэхэд өгөгдлийн чанар, байгууллагын бэлэн байдал, хүний нөөцийн чадавх, мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.
Энэхүү хурал нь хиймэл оюуны засаглал, төрийн үйлчилгээний инновацын чиглэлээр олон улсын сайн туршлагыг судлах, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх боломжийг бүрдүүллээ.











