Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Silkroad Innovation Hub”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ассет Абдуалиевыг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин өнөөдөр /2026.07.02/ “Silkroad Innovation Hub”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ассет Абдуалиевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав,  Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа нар байлцав.

Уулзалтын үеэр Монголын стартап экосистемийг олон улсын зах зээлтэй холбох, дотоодын инновацын чадавхыг нэмэгдүүлэх, хиймэл оюуны чиглэлээр хүний нөөц, технологийн шийдлийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

“Монгол залууст дэлхийн зах зээлд өрсөлдөх, АНУ-ын венчур сангуудаас хөрөнгө оруулалт татах өргөн боломж бий. Салбарын яамны зүгээс энэхүү экосистемийг бодлогоор дэмжиж ажиллана” гэдгийг сайд Ч.Номин онцоллоо.

Талууд цаашид дараах чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв. Үүнд:

  • Цахиурын хөндийд байрлах “Silkroad Innovation Hub”-ийн хөтөлбөрүүдэд хамрагдах Монголын стартапуудын тоог нэмэгдүүлэх, хиймэл оюуны чиглэлийн манлайлагчдыг бэлтгэх;
  • “Silkroad Innovation Hub”-ийн санаачлан хэрэгжүүлдэг “TechCrunch Startup Battlefield” тэмцээнд Монголын стартапуудын оролцоог дэмжих;

Дотоодын аж ахуйн нэгжүүдэд хиймэл оюуны бодит шийдлүүдийг нэвтрүүлэхэд чиглэсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах.

Other news

Cooperation with Russia in space research

ҮЙЛ ЯВДАЛ Сансар судлалаар ОХУ-тай хамтарна 2022.08.12 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Оросын холбооны улсын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ