Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Сонгинохайрхан дүүргийн 250 цагдаагийн алба хаагчийг кибер аюулгүй байдлын сургалтад хамрууллаа

ЦХИХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөл, ЦЕГ хамтран Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчдад зориулсан “Кибер аюулгүй байдлын чиглэлээр чадавхжуулах” сургалтыг өнөөдөр /2026.06.08/ зохион байгууллаа.

Сургалтад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 250 алба хаагч хамрагдаж, цахим гэмт хэргийн нөхцөл байдал, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дижитал нотлох баримтыг шинжлэн судлах, хиймэл оюунд суурилсан халдлагаас хамгаалах зэрэг сэдвээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв. Арга хэмжээний үеэр энэ сарын 02-03-нд зохион байгуулсан “ЦЕГ-ын мөрдөгчдийн цахим залилан болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр”-т амжилттай хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мөрдөгчдөд гэрчилгээ гардууллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин сургалтыг нээж хэлсэн үгэндээ:

“Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор батлагдсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй болгох үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж байгаа билээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 99 дүгээр захирамжаар шүүх, хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбоотой нөхцөл байдлыг үнэлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Цагдаагийн алба хаагчдыг кибер аюулгүй байдлын чиглэлээр чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Кибер аюулгүй байдлын мэдлэг нь зөвхөн мэдээллийн технологийн ажилтны бус, хууль сахиулах байгууллагын алба хаагч бүрийн эзэмших суурь чадамж болсон” хэмээн онцоллоо.

Монгол Улс НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр 193 орноос 46-д, Ази, Номхон далайн бүс нутагт 13 дугаарт эрэмбэлэгдэж байна. Гэвч цахим хөгжилтэй зэрэгцэн цахим орчин дахь эрсдэл нэмэгдсээр буй. Өнөөдөр бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн 35 хувь буюу гурван гэмт хэрэг тутмын нэг нь цахим орчинд үйлдэгдэж байна. Мөн кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж буй нэг мөрдөгчид 120-150 хэрэг ногдож буй нь бусад чиглэлийн мөрдөгчдийн ачааллаас хоёр дахин өндөр байна. Иймээс цагдаагийн алба хаагчдын кибер аюулгүй байдлын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, цагдаагийн алба хаагчдыг үе шаттай хамруулах юм.

Other news

Microsoft компанитай хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Microsoft компанитай хамтарч ажиллана 2022.09.16 Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Microsoft компаний удирдлагуудтай цахим уулзалт

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ