Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран, Мэдээллийн Технологийн Нэгдсэн Холбоо (МИТА) ТББ-ын ерөнхийлөгч Н.Баттулга нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, бодлогын баримт бичигт нийцүүлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоомж, дүрэм, журмыг хувийн хэвшлийн байгууллага болон иргэдэд сурталчлан таниулах, харилцан мэдээлэл солилцох, салбарын цахимжилтыг хөгжүүлэхэд хамтран ажиллах юм. 
Мэдээллийн Технологийн Нэгдсэн Холбоо (МИТА) ТББ нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг хангах, сайн засаглалыг нэвтрүүлэх, олон улсын стандартыг нутагшуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, салбарын бизнесийн болон хууль эрх зүйн орчныг эрүүлжүүлэх, гишүүн байгууллагын эрх ашгийг хамгаалах зорилго бүхий хамтын удирдлагатай үүсгэн байгуулагдсан мэргэжлийн төрийн бус байгууллага юм.










