Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

DAMA INTERNATIONAL-ИЙН АЛБАН ЁСНЫ САЛБАР МОНГОЛ УЛСАД НЭЭГДЛЭЭ

Өнөөдөр Монгол Улсын цахим шилжилтийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж байна. Дэлхийн өгөгдлийн удирдлагын хамгийн том мэргэжлийн холбоо болох DAMA International-ийн албан ёсны салбар Монгол Улсад үүд хаалгаа нээлээ.

“Өгөгдөл бол шинэ газрын тос” гэж ярьдаг цаг үеэс нэгэнт хальж, “Өгөгдөл бол цахим засгийн суурь, хиймэл оюун ухааны тэжээл, улс орны стратегийн гол нөөц” болохыг хүлээн зөвшөөрөөд байна. Гэвч их хэмжээний өгөгдөл хуримтлуулах нь өөрөө зорилго биш юм. Хамгийн гол нь тэрхүү өгөгдлийг хэрхэн зөв удирдах, чанарыг нь яаж хангах, хамгийн чухал нь хэрхэн “Өгөгдлийн засаглал” (Data Governance)-ыг тогтоох вэ гэдэг нь бидний өмнө тулгарч буй томоохон сорилт билээ.

Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй цахим шилжилтийн бодлогын хүрээнд бид төр, хувийн хэвшлийн бүхий л түвшинд өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг хэвшүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилтод хүрэхэд DAMA Mongolia Chapter-ийн гүйцэтгэх үүрэг асар их юм. Тодруулбал  Олон улсын стандарт (DMBOK): Өгөгдлийн удирдлагын дэлхийн шилдэг туршлага, стандартыг Монголын хөрсөнд буулгаж, нутагшуулах, CDMP зэрэг олон улсын зэрэгтэй дата мэргэжилтнүүдийг дотооддоо бэлтгэж, хүний нөөцийн чадавхыг эрс нэмэгдүүлэхэд чухал үүрэг оролцоотой юм.   Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс өгөгдлийн засаглалыг сайжруулах, дата мэргэжилтнүүдийг дэмжих чиглэлээр нягт хамтран ажиллах болно.

Өгөгдөл зөв бол, шийдвэр зөв.

Шийдвэр зөв бол, хөгжил хурдан гэлээ.

Энэ үеэр ЦХИХХ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, DAMA International-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Гүен нар хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

DAMA International-ийн албан ёсны салбар “DAMA Mongolia” нээгдсэнээр манай банк санхүү, боловсрол, эрүүл мэнд, тэр дундаа төрийн байгууллагуудын дата системүүд хоорондоо “нэг хэлээр” ярьж, илүү үр ашигтай, илүү аюулгүй ажиллах боломж бүрдэнэ.

ЦХИХХ-ны яамнаас “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, дижитал засаглалыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг тэмдэглэв. Түүнчлэн 2026 оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны жил” болгон зарлаж, өгөгдлийн дэд бүтэц, хүний нөөц, судалгаа хөгжүүлэлтийг дэмжих ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ